Чехийн хувьсгалд үнтэй хувь нэмэр оруулсан дуу ба дуучин "Donna Donna " Joan Baez

On a waggon bound for market
there`s a calf with a mournful eye.
High above him there`s a swallow,
winging swiftly through the sky.
How the winds are laughing,
they laugh with all their might.
Laugh and laugh the whole day through,
and half the summer`s night.
Donna, Donna, Donna, Donna; Donna, Donna, Donna, Don.
Donna, Donna, Donna, Donna; Donna, Donna, Donna, Don.
"Stop complaining!“ said the farmer,
Who told you a calf to be ?
Why don`t you have wings to fly with,
like the swallow so proud and free?“ + Chorus
Calves are easily bound and slaughtered,
never knowing the reason why.
But whoever treasures freedom,
like the swallow has learned to fly. + Chorus

орчуулга
Захруу явж буй тэргэн дээр
Зовлонт нүдтэй тугал байна
Түүний дээгүүр хараацай дүүлэн нисэх аж
Тэнгэрт эрх дураараа нисэж байна
Өөрчлөлтийн салхи түгэн салхилна
Бүхийл чадлаараа салхилна
Бүхэл өдөржин салхилна
Зуны шөнийн хагаст хүртэл салхилна
Дона Дона Дона..
Гомдоллохоо боль! гэж эзэн хэлэв
Чамайг хэн тугал бай гэсэн юм бэ?
Яагаад чамд нисэх далавч байдаггүй юм бэ?
Тэр хараацай шиг эрх чөлөөтэй дураараа нисэхгүй юу?


Тугалнууд дуулгавартайгаар хоригдож Цаазлагдсан
Тэд шалтгааныг нь огт мэдсэнгүй
Гэвч эрх чөлөөг үнэлэн хайрлагчид
Хэзээ нэгэн цагт хараацай шиг нисэж сурах болно.

Бат-Үүл бол сүүлчийн Мохикан

Ардчилсан хувьсгал бол монголын ард түмний өмч. Бид цаг үеээ даган тайван замаар өөрчлөлт хийж чадсан. Энэ хувьсгалд идэвхитэй оролцож явсан тухайн үеийн залуучууд бол яах аргагүй гавъяатнууд. Үүнтэй маргах шаардлагаггүй.

Ардчилалыг монголд авчирсан гэх шалтгаанаар Ардчилсан намынхан түүнийгээ өмчлөх гэдэг нь ч зүйн хэрэг. Нөгөө талаас одоо болтол намаа өмөөрч захиалгат жагсаал хийж буй залуучуудтай нам\ МАН, МАХН\ ардчиллыг хөгжүүлэх, хамгаалах нөхцөл яаж бүрдэх вэ дэ. Тэд ердөөл эрх ашгийнхаа төлөө ардчилал гэсэн нэрийг ашигладаг.

Тэхээр монголын ардчилал, хувьсгалын замаар олж авсан ардчилал маань хэний гарт, ямар хүмүүсийн үзэл санааны хамгаалалтанд байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл ардчилсан намынхан л энэ нэр төр, ойлголтыг бататгаж хамгаалж явах ёстой болж таарна. Гэтэл энэ нам нэг удаа засгийн эрхэнд гарсанаас хойш ардчиллагчидын ихэнхи өмчийн эзэд болсон бөлгөө. Тэд бол одоо зүгээрл эрх ашгийн төлөө зүтгэгчид, тэдэнд ардчилал одоо гай болж эхэлсэн нь бол үнэн юм. Бат-Үүл харин томоохон өмчлөгч болоогүй. Түүнд бизнесийн эрх ашиг байхгүй. Тийм ч учираас тэр одоо ардчилал гэж ярьдаг ганц хүн нь болжээ энэ намаас.

Египетийн Хувьсгал ялалтанд хүрчээ



2 р сарын 11 ны орой Мубарак огцорхоо мэдэгдэж, сонгууль болтол эрх мэдлээ цэргийнхэнд шилжүүлсэн байна.
Ард түмэн ялжээ, олон хоногийн ард түмэний тууштай зоригт тэмцэл дарангуйлагчийг хөөн зайлуулжээ. Египетийн хувьсгал ялсан байна. Одоо түүнийг хамгаалах, үр дүнг нь адгийн амьтадад алдахгүй байх явдал л үлджээ.

Тунисийн Хувьсгал



2010 оны 12 дугаар сараас тунисийн хотуудад олон жагсаал цуглаанууд явагдаж эхэлсэн байна. Жагсагчидын шаардлага эхэндээ ажилгүйдэл, инфляци хэрээс хэтэрч, авилга хээл хахууль, амьдарлын ядуу нөхцөл байдлыг эсэргүүцэж эхэлсэн. Тэмцэгчид амиа золиослогч Мухамед Боазизын амиа золиосолсоноос хойш улам ширүүсч Ерөнхийлөгч Бен Али г огцорхыг шаардаж эхэлсэн билээ. Ийнхүү сар гаруй тэмцэлийн дараа ерөнхийлөгч 23 жилийн дарангуйлсан албан тушаалаасаа огцорон Саудын Арабруу оргон зайлжээ.
Бен Алигийн огцорсоны дараа, түүний нам болох Үндэсний Ардчилсан Холбооны бүхийл эрх мэдэл, албан тушаалтануудыг засгийн эрхээс зайлуулах үйл ажиллагаа өрнөсөн байна. Одооч энэ үйл ажиллагаа өрнөн энэ холбооноос нэгч хүн шинээр байгуулагдах засгийн газарт орох ёсгүй хэмээн шаардлага тавьсаар байна.

Арабын Ертөнцөд үргэлжилж буй хувьсгалын түүчээ



Хүрэн улаанаар - Засгийн эрхийг авсан, хувьсгал төгсөглийн шатандаа явж байна

Улаанаар - Хувьсгал маш идэвхитэй явагдаж байна

Улбар шараар - Маш хүчтэй эсэргүүцлийн жагсаал явагдаж байна

Шараар - Эсэргүүцлийн жагсаал явагдаж байна

Ногооноор - Эсэргүүцлийн жагсаал болсон

Египетийн Хувьсгал уу, Төрийн эргэлт үү?



Мубарак жагсагчидын шаардлагыг биелүүлэхгүй бөгөөд тэдний шаардсанаар албан тушаалаасаа буухгүйгээр үл барам нутаг орноо орхихгүй гэж мэдэгдэж байна. Тэрээр албан тушаалаа дэд ерөнхийлөгч Омар Сулиманд шилжүүлнэ гэжээ.

Үүнээс улбаалан хэдэн асуудал дэвшүүлжээ,

Яг одоо Египетийг хэн хянаж байна вэ? Мубарак уу, Сулиман уу, эсвэл цэргийнхэн үү?

Үргэлжлэл

81. Үхээнц байдлаасаа гарцгая! Хоёр нарны хооронд, цалингаас цалингийн хооронд, хийсэн олигтой зүйлгүй, амьдарлын жинхэнэ том зорилго байхгүй, дөрвөн хана паалантай жорлонгийн төлөөх амьдарлаасаа салцгая!!! Залуу хүмүүс бидний ирээдүйг тэд тодорхойлох боломжгүй. Үзэл онолоо нарийн чанд баримталж, зориг зүрхтэйгээр хувьсгал хийх цаг нь болов.

82. Хувьсгалч хүнд хувьсгал хийхээс өөр зүйлийн төлөөх үзэл суртал байж болохгүй, түүнд түүний зорилгод зохицсон үзэл онол л яг тохирно. Тэрхүү агуу зорилгын төлөө өөрийн ямарч зүйлийг золиосолж болно. Хувь заяа чинь чамайг уучилна. Коммунист хувьсгал, Ардчилсан хувьсгал, Үндэсний хувьсгал аль ч чиг баримжааг баримталсан бид нэг л туйлын зорилготой. Нийгмийг орвонгоор нь эргүүлсэн хувьсгал хийх явдал.

Үргэлжлэл

77. Нийгэм, хүний амьдралд хуучин зүйлс нь маш хүнд дарамд, мораль, хэм хэмжээ хязгаар болж түүнийг даван туулахын тулд тэр маш их хүчийг зарцуулдаг. Тэрээр нийгэмд залуу үе, шинэ үеийнхэн хуучиныг үгүйсгэж шинэ, цоо шинэрүү маш их тэмүүлж байдаг. Тэд хуучин нийгэм, түүний бүхийл муу талыг эсэргүүцэж шинэ үзэл суртал, шинэ амьдарлын хэв маягыг хүлээн авах болно. Энэ нь түүний бүгдийг шинээр хийх гэсэн, хэт хэв маягт баригдсан нийгмийнх нь байдал түүнийг залхаан шинэ хөгжингүй зүйлийг тахин шүтэж түүнд тэмүүлэх эрмэлзэлийг хэрээс хэтрүүлэх болно. Өөрөөр хэлбэл түүнийг өмнө нь хүчирхийлж ирсэн хуучин мораль, хэм хэмжээнээс салан одох хүсэл хэмжээнээсээ хэтрэх болно. Ийнхүү тэр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрч түүнийг шүтэж, түүнийг амьдарлын хэв маяг, утга учираа болгох болно. Ийнхүү тэр шинэ үзэл суртал шинэ бие цогцосоор амьдарч эхлэнэ. Харин үүний дараа тэрхүү шинэ үзэл суртал түүнийг бага багаар өөртөө шингээж өөрийн хэм хэмжээг санал болгоно.

78. Аливаа нийгэм хөгжихийн тулд хувьсгал хийгч, эрх чөлөөт нийгмийн хэсэг нь шинэ үзэл суртал, шинэ дуу хоолойг нийгэмд авчирдаг. Харин нийгэмд байр сууриа олсон голлох хэсэг түүнийг хүлээж авхад нилээд хугацаа шаардагдана.

79. Ер нь багаасаа эхийнхээ сүүг ууж өсөөгүй хүн хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй болж өсдөг. Тэд хэн нэгнийг хөлслөөд, эсвэл тийм шийдвэрт гарийн үсэг зураад хүмүүсийг цааш харуулж, хэлмэгдүүлж чаддаг. Эрх мэдэл, action ий гол баатарууд дотор ийм хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд мэдээж варварууд биш болохоор үйл хэрэгээ яаж гүйцэлдүүлэх вэ. Хууль, энэ бол тэдний арга хэрэгсэл. Энэ бол соёлжсон варваруудын зэвсэг. Ингээд эхийн эрхэт ёс, эхийн хайр энхэрийлэлээс ангид өссөн хүмүүс варварууд болж хувирдаг. Хайр гэдэг зүйл хамгийн анх эх үр гэсэн холбоон дээрээс үүсдэг, дараа нь найз охин, эхнэр гэх мэтээр үргэлжилнэ. Гэтэл хэн нэгэн ямарваа нэгэн үйлдэл хийхэд түүнд нийгмийн зүгээс мораль, хувийн зүгээс хайр гэсэн хоёр зүйл маш хүчтэй нөлөөлнө. Харин нөгөө соёлжсон варваруудад хайр гэдэг зүйл хамаарахгүй тул моралийг л анхаарч үзнэ. Өөрөөр хэлбэл хууль зөрчихгүй байх. Гэтэл хууль гэдэг бол тэдний зэвсэг шүү дээ.

80. Бид барууний соёл иргэншил нэвт шингэсэн орчин ахуйд амьдарч буй хүмүүс. Тэхээр тэдэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд тэдний оюуны гүнд юу оршиж буйг ухаж ойлгох хэрэгтэй. Neitzsche үүнд маш тодорхой хариу хэлж өгнө. Түүнийхээр бол хүчирхэг хүний үгийн санд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль, дүрэм, жам гэсэн үг хэллэг байх ёсгүй. Тэр төрөлхийн дээд хүн бөгөөд бусдаас оюуны болон биеийн хүчээр хол илүү байх болно. Тэрээр мэдлэг бол хүний амьдралд үйлчилэх ёстой, тэрнээс түүнийг олохын тулд хүн өөрийгөө золиослох ёсгүй . Дээд хүн үргэлж агуу их хүчийг эзэмшихийг хүсэж, түүний хойноос амьдардаг. Нийгэм бидэнд хүчтэй индивидуал, хүчгүй индивидуал хоёр яг ижил хэмээн үнэмшүүлсээр ирсэн. Тэрээр дээд хүн бурхан, хууль дүрэм, өндөр иргэншил, хүчтэй улс гүрэн гэсэн хийсвэр зүйлд өөрийн амьдарлаа даатган дулдуйтахгүй байх ёстой. Энэ хязгааргүй чөлөөт ертөнцөд тэр өөрийн гэсэн хууль дүрэм, хэм хэмжээг тогтоон амьдрахын тулд түүнд биеийн болоод хамгийн гол нь сэтгэл зүйн, оюуны маш их хүч шаардагдана.

Үргэлжлэл

75. Хэн нэгэн ямар нэг нийгэм, хүмүүсийн олонлогт хамаарагдаж төрөх бөгөөд, энэхүү нийгмийн эрх ашигийг шууд тулган хүлээлгэгдэж авдаг. Тэрэнд ямарч сонголтгүйгээр чи хоёр сая монгол гэгч төв азийн нүүдэлчидийн нэг бол хэмээн тушаагддаг. Хүн бүхийл амьдаралдаа сонголт хийдэг боловч үүн дээр л юуч хийж чаддаггүй. Өмнөх үеийнхээ тарьсан балгийг үүрнэ, эсвэл сайн сайханыг амсана. Өөрөөр хэлбэл өмнө нь хийчихсэн байсан сонголтууд одоо бидний амьдаралд маш хүчтэй нөлөөлсөөр л байна.

76. Үндэсэрхэг үзэл нь зарим талаар нийгэмд өөрөөр хэлбэл соёл иргэншилд байр сууриа олж чадаагүй байгаа хүмүүс эрт үеийн, иргэншээгүй байх үеийн нийтлэг хэмжүүрийг нийгэмд түгээхийг оролдож, нийгмийг урагшлуулж, сэтгэлгээний хувьсгал хийж, дээш тэмүүлж буй хүмүүсийг уруу татах нэг хэлбэр юм. Энэ үндэстэний орших хэлбэр арга зам нь хойш ухрах бус урагш алхах явдал. Бүхийл саад тотгор болж буй моралийг эвдэн, цоо шинэ реформист хувьсгал нийгэм, эдийн засаг, улс тор, сэтгэлгээ, урлаг гээд бүхийл салбарт хийх явдал юм. Өөрөөр хэлбэл нүүдлийн амьдралын амиа арагцаасан сэтгэлгээнээс ангижир ч тийм байсан, одоо бол үгүй гэж өөрсөддөө хатуу чангаар хэлж зөвхөн одоо, зөвхөн бид гэсэн үнэн байдлаар амьдрах хэрэгтэй. Үүнийг сонсоход хэцүү боловч, үнэн хэрэгтээ сонсоод хэрэгжүүлээд явсан нь амжилтанд ойртуулах нэг алхамаа хийх болно. Гэвч аливаа хүнд, хүмүүст ямар нэг хэмжээгээр defence mechanism ажиллаж байдаг. Тэрээр энэ нь түүнийг бусдаас ялгарахад, бусадтай тэнцвэртэй харилцаа үүсгэхэд туслах ёстой.

Үргэлжлэл

71. Гудамжинд маш их архичид, гуйлагчид байна. Тэд яваандаа нийтийг хамарсан завхарал, хоцрогдол болж, гэгээрээл, соёлжилтийн салхийг ердөөч үнэртэж чадахгүй байгаад харамсах юм. Улмаар энэ нь хэрэглээг ихэсгэхгүй, бизнесийг дэмжихгүй, хууль дүрэм мөрдөдгүй буруу нийгмийн бүтээгдэхүүн болон хувирч байна.

Үргэлжлэл

66. Ертөнц санамсаргүйгээр дүүрэн, биднийг юуч хүлээж байж болно. Харин энэхүү тэмдэглэн үлдээж буй бодол санаанууд маань нэгэн ухагдахуун болон хувирч байх боловуу гэж найдана. Нөгөөтэйгүүр энэ санамсаргүй, тогтмол бус хэмнэл дээр гарч ирж буй үзэлүүд минь нэгдэж чадахгүй бол харамсалтай. Миний нөхцөл байдал, ахуй маань угаасаа тийм байгаагүй, тийм боломж гараагүй.

67. Улс төрчдийн дотор яруу найрагчид байдаг. Тэд нийгмийн тэргүүлэх үзэл сурталыг ганхуулах, эсэргүүцэх зэргээр төрийн эрх барьж буй намын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Тэд эсрэг л бол юу ч хийж болно, ёс суртахуун, чиг баримтлалын хэм хэмжээ гэж үгүй. Хувьсгалт нам ялвал ардчиллагчидын дүрд тоглож, ардчилсан нам ялвал коммунистуудтай хамтран ажиллаж байдаг. Тэд яагаад олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг вэ. Ард түмэн үргэлж ялагдаж буй зүйлийн, зөрчилдөж буй цөөнхийн байр суурийг сонсох дуртай байдаг.

68. Хүн бүрийн дээрээс нар тусдаг. Гэхдээ зарим нь өөрийнх нь дээрээс тусах нарыг анзаардаггүй. Харин зарим нь бусдын дээрээс нар гийдэггүй гэж боддог. Өчүүхэн төдий нарны туяаг анзаарах гэж яваа хүн бүрийг би хүндэлнэ. Харин тэрхүү туяаг өмчлөх гэсэн бяцхан болжморуудтай тэмцэх болно.

69. Зарим нэг шумуул мэт хүмүүс байдаг. Тэд нэг намд элсдэг. Нэг намийн, нэг бүлгийн, нэг фракцийн гишүүд болж аваад нарийхан хошуунуудаа төсвийн цоорхойруу шургуулан сорж эхэлдэг. Тэдний амьдрал нь дардан замаар явж ирсэн бөгөөд ийм замаар явж буйгаач мэддэг. Мөн замаасаа гарахгүй байхаач мэддэг харц-феодалууд /капиталистууд биш/ юм. Тэд амьдралдаа юуч алдаж байгаагүй, юуч олж байгаагүй. Тэд алдаж үзээгүй болохоор алдаанаас үхтэлээ айдаг бөгөөд тиймдээч хайрт удирдагчынхаа үгнээс гардаггүй юм. Мөн олж ч үзээгүй, чадах ч үгүй, ягаад гэвэл шумуулны гэдэс нарийхан байдаг.

70. Зарим нэг адгуус мэт хүмүүжилтэй, амьдралын үнэ цэнийг мэдэрдэггүй, юуч хийхээс буцдаггүй, цагаандаа гарсан хулгайч дээрэмчид болон тэдний хөхүүлэн дэмжигч, бялдуучилагч өт хорхойнуудыг яах вэ. Тэд хаана ч явсан хүн амьтаныг туршин тандаж, зовлонт өлөн нүдээрээ ангуучилан, бохир завааныг дамжуулагч суваг шуудуугаараа хүрээ хязгаараа тэлж байх юм.

Үргэлжлэл

56. Удирдлагын онолд нөхцөл байдал, нөөц бололцоог зөв тооцож оновчтой шийдвэр гаргах явдал чухал байр суурь эзэлнэ. Үндсэндээ шийдвэр гэдэг бол сонголт юм. Өөрөөр хэлбэл оновчтой сонголт хийх үйл явц.

Үргэлжлэл

51. Монголд шарийн шашин хөгжиж эхлэх тэр үед, лам хуваргууд ихсэн, тэдний эдийн засагт үзүүлэх үүрэг бага тул өөрсдийн оршин тогтонолыг хадаглахын тулд өргөл барьц аван бурхан шашин, оюуны бүтээгдэхүүнийг далд байдлаар худалдаж ирсэн байна. Ийнхүү хүмүүс өөрсдийн өвчин зовлон, амьдрал ахуйнхаа бүхийл асуудалд шашины гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж тэднийг хахуулиар тэтгэж иржээ. Тэд ердөөл бүгдийг даатгах, бусдыг хахуульдах тийм хэлбэрийн сэтгэл зүйг хөгжүүлсээр иржээ. Улмаар 20 р зуунтай золгож социализм, нийтийн өмч, албан тушаал гэх мэт зүйлүүд үүсч, тэрхүү өмчийг хариуцагч дарга даамалууд одоо шинэ цагийн лам хуваргуудаас дутахаа больж бас л ил далдаар шан харамж, танил тал гэх зэргийг маш нарийн өндөр түвшинд нь хүртэл хөгжүүлж байв. Үүнтэй зэрэгцээд нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж, авилгал хахууль өгөх нь жирийн байх ёстой зүйл мэт болтолоо хөгжиж байв. Энэ бол маш гүнзгий угшил болон хөгжсөн зүйл юм. Ялангуя социализмын үед хүнд суртал бол хэрээс хэтэрч, төрийн албаны ерөнхий ажиллах зарчимыг тавьж өгчээ. Үүнд системийнч буруу байна, мөн ард түмэний сэтгэл зүйнч алдаа байгаа. Тэгэхээр энэхүү нилээд эртнээс гаралтай Соц үед оргилдоо хүрч байсан хүнд суртал, авилгалын талаар одоо энэ Ардчилсан нийгмийн үед л үүсчихсэн мэт ойлгох нь маш том эндүүрэл юм. Одоо төрийн байгууллагуудад ажиллаж буй хүмүүс бүгд тодорхой хэмжээний соц background тай байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Харин бид одоо байна гэдэгийг нь мэдээд эсэргүүцэх, тэмцэх эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан байгаа нь л чухал.

52. Хүн өөрөө төгөлдөр биш учир алдаа байнга гаргана гэвч үүнийг мэдэж байх нь түүний хамгийн гол чадвар. Хэлний тусламжтайгаар би бусдын толгойд юу эргэлдэж буйг олж мэдэж, бид биес хоорондоо ололттой талуудаа хуваалцдаг. Энэ нь зөвхөн харилцан ярилцана гэсэн үг биш.

53. Хүнийг хэлбэр дүрсийн хувьд эсвэл нийгмийн голлох үзэмжийн тухай сэтгэлгээг өөрчилж байж л хүн глобал зорилготой болж нэгдэн амьдрах боломжтой. Энэ хүртлэх замд хүмүүсийн хоорондох ялгаа, race нь тэднийг зорилгоор нь тусгаарлаж амьдрах арга нь мөн харилцан адилгүй байх болно.

54. Үгээр тоглохын тулд үгийн баялаг хэрэгтэй. Нэгийг бодож нөгөөг тунгааж байх зуур элдэвийн сонирхол төрөх ажээ. Оюун санаагаа бодит хязгаарт авчирч зорилгоо тодорхойлж, тэрхүү зорилго нь гүйцэтгэлээр хангагдаж байх явдал хүний амьдралд чухал нөлөө үзүүлдэг.

55. Хүний мөн чанар нь асуулт хариултаар оюун ухаанаа тэлж, мэдээллээ баяжуулж, танин мэдсэнээр тайлбарлагдана. Хэдий чинээ их мэдээлэл боловсоруулна төдий чинээ зөв дүгнэлтэнд хүрэх магадлал өснө. Бидний бодож сэтгэж буй зүйлс үнэн хэрэгтээ хийсвэр зүйлс юм. Оюуны өлсөглөнг, орчин орон зайн өлсөглөн идвэхижүүлж байдаг гэдэгийг хэлэх хэрэгтэй.

Үргэлжлэл

45. Далд Социализм ба Ил Капитализм, Хүнсний бүтээгдэхүүн, хувцас, ойр зуурийн бүтээгдэхүүнүүдийг шууд төрийн мэдэлд оруулж, үилдвэрлэлийг өрсөлдөөнгүй болгож, үнийг бууруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ард түмний амьдаралд өдөр тутмын хэрэгцээтэй мах, сүү, гурил, тог цахилгаан, бензин түлш, эмнэлэг, ерөнхий боловсорол, хүнсний зарим бүтээгдэхүүн, housing зэрэг юм. Гэхдээ өрсөлдөөний хүчинд хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн гарч ирдэгийг мартаж болохгүй. Хагас социализмийг хэрэгжүүлсэнээр ядуурлаас гархад түлхэц болох ёстой. Орчин үеийн технологи, электроникийн болон дэлхийн зах зээлд гарч болох салбарт хувьчилалыг хэвээр үлдээж, дэлхийн бусад оронтой хүчтэй өрсөлдөхийн тулд бүхийл санхүүжилтийг сайн хийж өгөх хэрэгтэй. Бид бусдын хэрэгцээг төлөх гэж амьдармааргүй байна. Бид зөвхөн хийж, хийж чадсанаа хэрэглэж, хийж чадахгүйгээ бусдаас авъя/ чаддаг болтлоо/. Мөн өөрсдөө бусдын хийж чадахгүйг хийдэг болоё. Ард түмэнийг нийгмийн зорилготой болгосноор тэдний нийгмийн ухамсар дээшилж, захиргааний гэмт хэрэг бууран, нийгмийн сэтгэл зүй дээшилж, итгэл төрөн цаашид олон салбарт ахин дэвших үйл явц өрнөх болно.

46. Хөгжил гэж юу вэ. Эдийн засгийн хөгжилийг яаж хангах вэ. Их гүрний, ядаж дундаж гүрний хэмжээнд хүрч байж, дэлхийн түвшинд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэхүйц болсоноор хөгжилийг хангах эдийн засаг болон дипломат харилцааг үүсгэж чадаж байна. Ерөнхийдөө зарим улс эдийн засгаа зөв жолоодон удирдсанаар тодорхой хэмжээнд баялагыг хуримтлуулж, материал баялагын хувьд нилээд өндөр түвшинд хүрч болж байна. Гэхдээ тэдэнд өөрсдийнх нь асуудлууд байсаар, дутагдалтай талууд нь оршисоор байгааг тодхон харж болно. Эдийн засгийн хөгжил тэр улсыг хүчтэй гэдгийг баталж хөгжилийг дан ганцаар хангаж чадахгүй. Иймд асуудалд анхааралтай хандах хэрэгтэй. Орчин үед дийлэнхи тэргүүлэх орнууд том корпорацуудыг эх орондоо шингээж түүний үйлдвэрлэлийн хүчээр улс орных нь хүч тодорхойлогдож байна. Монголийг монголчууд хөгжүүлэхээс бус өөр хэнч хөгжүүлэхгүй.

47. Эдийн засгийн дайн бол хөгжилийн дайн, тэр бум хүн зэрэг хөгжиж чадахгүй. Монгол хүний сул болж буй чанарыг сэргээх хэрэгтэй. Ухаантай, санаатай, холын хараатай зэрэг монгол хүний уугуул зан чанарыг дэлгэрүүлэх хэрэгтэй.

48. Үндэсний Социалист Уриа, монгол үндэстэний эв найрамдал, нэгдэл, цэвэршилийг эрхэм болгож монгол хүний нийгмийн сайн сайханы төлөө эвлэлдэн тэмцэх. Хогын хужа, солонгос, оросийн багуудыг нутаг орноосоо хөөн зайлуулах. Монгол угсаатныг нэгтгэх, хөгжилийг хурдасгах, монголын холбооний улс үүсгэх. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн зүйлсээ дээдлэх, бүгдийг шинээр эхлээгүй гэдгээ ухамсарлах. Аугаа их эрдэнэс, цоожтой авдар.

49. Ер нь монголчууд дэлхийд өөрсдийн глобал үүргээ гүйцэтгэчихсэн хүмүүс юм. Хийдгээ хийчихсэн хүмүүс билээ. Individual ийн хувьд хийх зүйл, зорилго байгаа бөгөөд үүнийгээ гүйцэтгэл болгох хэрэгтэй. Гэр бүлээ тэтгэх, өөрийгөө тэтгэх үүргээ биелүүэх хэрэгтэй. And enjoy the life.

50. Хэрэв хориод онд манай улс коммунистуудтай нэгдээгүй бол 2 р дайнд японы нөлөөнд орж, хятадтай холилдох, дарлал амсах аюул тулгарах байв. Зөвлөлт хобоот улсын ачаар бид нилээд их зүйл хожсон, үүнтэй маргах зүйл байхгүй, бидэнд сонголт байгаагүй. Магадгүй коммунизм буруу байсан гэсэн далан жилийн хойдхыг харж чадахгүйгээс хойш сонголтын хувьд энэ нь зөв байв.

Үргэлжлэл

42. Пост 9/11, дээр дурдсан дайны эх суурь нь тавигдсан, дэлхий дахины байдал маш түгшүүртэй, амаглан тайван бус байна. Хүний эрх эрх чөлөө, тусгаар тогтонол, их гүрэн, лалийн хэт даврагсад, глобал эдийн засаг, дэлхийн байгал орчин гэх мэт хийсвэр уриа лоозон ямарч үр нөлөө байхгүйг харж болно. Байдал ийм байхад зүгээр алгаа хумхиад суугаад байх эрх бидэнд байхгүй, оролц, өөр өөр салбарт хөлөө тавь, иракд цэргээ оруулсан явдалийн зөв бурууг тодорхойлход бэрх ч, хоёр хөршөөс давж олон улсийн цэргийн харилцаанд зоригтой оролцсон явдалыг үнэлэх хэрэгтэй.

43. Тос, үүний эрэлт ойрын хэдэн жил буурахгүй нь тодорхой байна. Энэ байдлаас жинхэнэ эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн мэрэгжилтэн, инженерүүд аврах цаг үед тулж ирэв. Манай улсын хувьд инергийн эх үүсвэрийг хойд хөршөөс хангадаг. Дэлхийн эдийн засаг чөлөөт худалдаа, нээлттэй хил хязгаар дээрээс л хөгжидөг тул дайн ямарч эдийн засгийн ашиг тус авчирахгүй. Гэхдээ тосны нөөц бүхий бүс нутагт өөрийн хяналтыг тогтоох гэсэн дайны хэлбэр гарч ирэв. Тэр бүс нутгийн уугуул болох лалийн екстремистүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Тэдний гарт дэлхийн инергийн эх үүсвэр орчихвол байдал маш их доройтоно. Иймд баруун европ, нэгдсэн улсын хяналтанд байснаар илүү үр ашигтай байж болох.

44. Хүний байгалийн хэрэгцээ нь эдийн засаг учир энэ хийсвэр цогц ойлголт хүссэн хүсээгүй өсөн хөгжих жамтай. Зөвхөн хурдац гэсэн ойлголт сайн эдийн засаг муу эдийн засаг хоёрыг ялгаж өгч байдаг. Өнөөгийн олон улсын харилцаа нь зөвхөн эдийн засагаар л дайтаж, зах зээлийн төлөөх өрсөлдөөн зай завсаргүй үргэлжилж байна. Хүн бол нэг талаар улс орны иргэн боловч нөгөө талаар үндэстэн дамжсан корпорациудын зах зээлийг бүрдүүлэгч, тэднийг тэжээгч, тэдний хэрэгцээг хангагч бяцхан ажилчин шоргоолж болон хувирав. Түүгээрч үл барам тэдгээрийн сурталчилгааний хэрэгсэл болон хувирсан. Coke ийг авааад үзье, амны цангаа гаргана, тайвшруулагч caffiene агуулсан учир дахин дахин хэрэглэх аддикт үүсгэдэг. Интертаймэнтээр зай завсаргүй сурталчилж амьдрах арга зам хэлбэрийг зааж өгнө. Тэгээд тэр хүн мөнхийн реклам сурталчилгааг залгин шингээж, бусдын илүү үнэтэй амьдралыг төлж амьдрах болно. Ийнхүү бараа бүтээгдэхүүн хүний амьдралын чанар чансаа, утга учирыг тодорхойлж буй үед эдийн засаг гэсэн ойлголт чухал байж, үилдвэрлэгч, корпорациуд нийгмийн хөгжил, хүний хөгжилийн чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлсээр байх болно. Өнөөгийн нийгэмд барааны сав баглаа боодол, реклам сурталчилгааний үнэ түүний өртөгийн нилээд хэсгийг эзлэх болжээ. Тэгээд энэхүү циклийн гол эргүүлэгч хүч нь хүн өөрөө болж, байглаас ямарч үнэ төлбөргүй авч чадхуйц зүйлүүддээ хүртэл асар өндөр үнэ төлж цаг хугацаа хүч хөдөлмөрийн хувьд асар их алдагдалтай амьдардаг болсон. Тухайлбал жирийн нэг orange жүүс байна, үүнийг бид модноос аваад хүчтэй шахахд хүссэн жүүсээ ээ авч болно, үүнд $3.99 төлөх ямарч шаардлага байхгүй. Гэтэл үүнээс ашиг олох гэсэн хүмүүс гоё өнгөлөг сав баглаа хийж, гоё нэр өгөн зах зээлд зай завсаргүй бурханы шээс мэт магтаж эхлэнэ. Ингээд л энэ бүхэнд зардал төлнө. Тэхээр үүнийг шийдэхийн тулд Хагас Социализм ийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Үргэлжлэл

39. Бурхан /Allah/ хүртэл бидний эсрэг өөрийн харгис аллага, хядлага явуулж эхэлж байна. Хүний оюуны замбараагүй хөдөлгөөнийг цэгцэлж шүтэх, итгэх, даган мөрдөх замаар сэтгэлгээг загварчилах үүрэг бүхий шашины онол уналтанд орж, аллага үзэн ядалтыг өдөөх зэвсэг болон хувирчээ. Өөрөөр хэлбэл эрүүл сэтгэх ухамсарлах чадварыг мохоож хий хоосон ид шид, superstition болон хувирч хүний оюуны, сэтгэлгээний, эрх чөлөөний мэдрэмж гэх мэт олон чухал зүйлүүдээс нь салгаж жирийн нэг мануухай, бөмбөгний гох болгон хувиргав. Энэ асуудал нь шашны асуудлыг дахин сөххөд хүргэж, 20 р зууны сүүл хагасын асар өндөр технологийн мэдрэмж бүхий соёлт ололтуудын үнэ цэнийг бууруулж байна. Тэгээд 21 р зууныг терорийн, хятадын, цөмийн дайны зуун хэмээн харанхуй ирээдүйгээр зөгнөх болов.

40. Дэлхийн улс орнуудын харилцаа маш эгзэгтэй үе дээрээ тулж иржээ. Бараг дайны байдалд байна гэж хэлэх үндэслэлтэй. Алан хядагч бүлэглэлүүд болон барууны өндөр хөгжилтэй орнуудын холбоо хоёрын хооронд маш идэвхитэй дайн өрнөж байна. Дайн гэдэг нь эдийн засаг болоод баялагын төлөөх тэмцэлийн хамгийн хурц хэлбэр юм. Арабын улсуудын газрын тосны төлөөх асар хүчтэй сонирхол, улс орныхоо тусгаар тогтонолыг хамгаалах шашны нөлөөн доорх арабуудын хүчтэй тэмцэлтэй тулгарч байна. Энэ бол дайн, маш өвөрмөц хэлбэрийн дайн. Энэ дайнд энгийн иргэд өртөх, тэднийг өртөөх сонирхол маш их байх болно.

41. Дэлхийн сүүлийн үеийн хандлагийг ажиглаад байхад дайн хийх арга хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, дайнд соёл иргэншил хамгийн түрүүнд хамгийн их хохирол амасдаг уламжлал хадаглагдсаар байна. 13 р зуунд нүүдэлчид дэлхийг яаж улан доороо гишгэсэн шиг, нүүдэлчин гаралтай арабууд, араб бүлэглэлүүд дэлхийн хамгийн хүчтэй гэх улс гүрэн соёл иргэншилийн төвүүдийг, тэрхүү улс орон хичнээн ч хүчирхэг армитайг үл харгалзан чичрүүлж байна. Жирийн нэг хэдэн гишүүд нь дэлхий дахиныг цочироож чадаж байна, их гүрний түрэмгийлэл амжилт олдог цаг дуусч байна.

Үргэлжлэл

36. Ийнхүү үнэн зүйлийг хэлэх гэсэн хүсэл маань миний оюуны уг гүнд шигдчихсэн автоматаар үг хэлийг минь залж ерөнхий чиглэлийг тодорхойлж байна. Бид автоматчилагдчихсан сэтгэлгээтэйг, ухамсартайг харуулж байна уу? Эсвэл үргэлжийн эрэлхийлэл, хүсэл эрмэлзэл, таашаал, оюуны шууд үзэх чанар маань худал хуурмагаас зайлсхийгээд сурчихсаныг харуулж байна уу? Худал хуурмаг гэсэн ойлголтоор бүхэл бүтэн үйлдэл, ертөнцийг орхигдуулж байгаа нь үнэн гэж ярьж сурсан зүйлдээ хүрэх чанарыг алдагдуулж, зөвхөн хоосон эрмэлзэгчид болон хувирч байна. Зэрэгцэн оршиж буй хоёр ертөнцийн нэгийг нь ор тас судлахгүйгээр үлдээх нь асар том алдаа юм. Энэ үйл явцад хүний хэл ярианы нөлөө асар их гэдэгт маргах явдалгүй. Үнэнийг 10101 гээд, худалыг 11010 гэж тодорхойлбол үүнийг хүлээж авах үйл явцад саатал гарах магадлал буурах талтай. Ийнхүү өгөгдхүүн, байдал түүний ухамсарт тусах арга хоёрын хооронд саад тотгор учирсаар байдаг. Ухамсарт тусах арга нь шууд л байдалыг зайлуулах, өөрөөс холдуулах, сэтгэхийг хориглох нөхцөл, гол дүрэм болон хувирсан байдаг. “Аймшиг” гэвэл хүнд таагүй мэдрэмж төрүүлэх зүйл учир хүн тэрнээс шууд зайлах ёстой. “Үнэн” гэвэл түүнийг эрэх ёстой, олох ёстой гэж хүн бодно. Энэ бүгдэд хүн шуудл рефлексээр хандах болно.

37. Орчин үед мэдээлэлийн хэт их ноёрохлоос болж хүмүүс цөхрөнгүй, гутранги болж, pessimism хаа сайгүй үзэгдэх болов. Шашин шүтлэг, өвөг дээдэсдээ үзүүлэх хүндлэл бас бус нийгмийн еронхий ethic , өөрсдийгөө хүндлэх хүндлэл буурсанаас болж бусдын үзэл сурталд амархан автах болов. Хэдийгээр шинэ хандлага, ахуй орчинтой хөл нийлүүлэн, зэрэгцэн явах асуудал яригдах боловч өөрсдийн хүндлэлээ алдахгүй байх нь зүйтэй.

38. Үндсэн чиг шугам, сэтгэлгээний хэв маяг, амьдарлыг үнэлэх арга хэлбэрийн хувьд харилцан адилгүй хувь хүмүүсийн хооронд их ялгаа байх боловч тэдний байгалын хүчин зүйлүүдийн хувьд ижил зан төлөвүүд ажиглагдах ажээ. Үзэн ядалт, уур хилэн, атаархал, ичих, айх, бардамнах, их зан гаргах, хэт илүүд үнэлэх гэх мэт хүний олон энгийн зан төлөвүүд нь түгээмэл дэлгэрсэн байх бөгөөд энэ зан төлөвүүдийн бодит байдалд нөлөөлөх чадвар цэвэр оюуны дүгнэлтүүдээс илүү байх нь олонтаа. Хэрэв бодит байдлыг нарийн ажиглавал маш санамсаргүй, дурын материудын замбараагүй дур хүсэлээс хамаарч тэдний нөлөөн дор оршино. Ажилчин шоргоолжнууд амьдарлын үнэ цэнийг дутуу үнэлдэг. Тэд үргэлж хөдөлж, ажиллаж байх зориулалт бүхий бие бүтэцтэй тул сул зогсолт, амралт гэх мэтийг хүлээж авах чадваргүй байна. Мөн чанарыг нь нарийн авч үзвэл эдгээр хүмүүс сэтгэх чадвараа аль эрт алдсан байдаг. Улмаар хүн сэтгэх, оюуны хөдөлмөр хийхгүй байх нь тэднийг ихэвчлэн бие мах бодийн хөдлөл, үйлдэл хийх ухамсарын шатанд хүргэнэ. Энэ үйл явц цаашлаад гэмт хэрэг, хүчирхийлэл, танхайрал, оюуны хяналтгүй үйлдлүүд хийхэд хүргэнэ. Энэ нь мөн дээр дурдсан зан төлөвүүдтэй шууд холбогдоно. Энэ бүх зан төлөв, үйлдэлүүдийн оршихуйг үгүйсгэх үүднээс хүний нийгэмд олон төрлийн мораль, үзэл суртал гарч ирнэ. Шашин, үзэл суртал, хууль дүрэм, нийгмийн үндсэн зарчим гэх мэтээр хүний амьдрах арга хэлбэрийг зааж эхлэнэ. Энэ нь хүний сэтгэх хязгаарыг улам багасгаж ердөө нэг бэртэгчин, нийгмийн зарчимаас хулгайлсан, зөрчисөн, түүнээс айж эмээсэн харх болгон хувиргана. Тэд бүгдийг нийгмээс хулгайлж эхлэнэ, өөрөөр хэлбэл тэд өөрөө өөрсдөөсөө хулгайлж, өөрөө өөрийнхөө өмнө буруу хүлээж гэмшин амьдрана. Үндсэн зарчим, чиг шугам гэх мэт хоосон уриа лоозон ноёрхоно. Энэ нь бодит байдал, үнэн гэсэн гол хүчин зүйлээр хүссэн хүсээгүй илэрч гарч байдаг зүйлүүд юм. Өөрөөр хэлбэл үнэн гэж үзэж байгаа, бодит байдал гэж шүүж байгаа зүйлүүд нь цаашдын үйлдлүүдийн эх үүсвэрүүдийг тавьж, ерөнхий нэг амьдрах, орших арга барил байх бололцоог үүсгэнэ.

Хувьсгалч Ухагдахуун

33. Хязгаар, лимит, цаг хугацаа оршиж байгаа нөхцөлд хүн туйлын үнэнд хүрч чадахгүй. Хэдийгээр Буддийн философоор хүн өөрийнхөө оюуныг хязгаарлаж буй биеээс оюун санаагаа салгаж чадахуйц сэтгэлгээний түвшинд хүрдэгч, гадаад орчиноос салж чаддаггүй.

Үргэлжлэл

29. Simple байдалаасаа болоод нэг хэсэг хятад пилипинчүүдэд хэмх нүдүүлэв. Тэд санаатайгаар сул талыг нь ашиглав. Тэд бусдаас нь салгаж цөөн болгож байгаад нүдэв. Яг миний өвгөд шиг.

30. Эд нартай өнгөрүүлж буй өдөрүүд миний үзэн яддаг хүмүүсийн талаар маш их мэдээлэл өгч байна. Эд бол зүгээр л амьдрах гэсэн амьд үлдэх гэсэн түмэн шоргоолжыг санагдуулам хүмүүс юм. Бөөгнөрч чаддаг, хоорондоо их эв найрамдалтай, муудаж, ам зөрж, зодолдож буй хүмүүсийг бараг харсангүй. Хүн бүхэн бие биентэйгээ найз нөхөд мэт байх юм, энд тэнд тусгаар бүлэг гэж бараг алга. Эд яагаад бидний дайсан бэ гэхээр буу зэвсэг хүчирхийлэлийн замаар бус, байгаа байдал талхны төлөөх амьдрал нь аажим аажимаар биднийг уусгах аюултай болохоор л дайсан гэж үзэгддэг ажээ.

31. Хятад хүн бол хонь, монгол хүн бол чоно гэж байдалыг хялбарчилж бодвол мянган хонь нэг чоноруу хэзээч дайрахгүй гэсэн маш муу логик үр дагвар урган гарна. Тэхээр сэтгэлгээний simplicity бол үр дүнд муугаар нөлөөлөгч юм. Нохой бүр хуцах өдөртэй, миний хуцах өдөр хэзээ вэ? Энэ бас л сэтгэлгээний simple форм, нохойны байгалын equal шинжийг хүний нарийн сэтгэлгээний ертөнцтэй холин хутгаж зорилгод хүрэх enthusiasm бууруулах нөлөөтэй.

32. Өвөр монголын ард түмэн бол монголын ард түмэн, бидний ахан дүүс билээ. Өвөр монголын ард түмнийг ухуулах, эх түүхээ сурталчилах, хоёр ард түмний соёлын харилцааг хөгжүүлэх хэрэгтэй. Эндээс пан монголизм гэсэн маш том үр дүн, ач холбогдол бүхий чиг баримтлал гарч ирнэ. Хүмүүсийн оюун санаа яагаад ийм хүлцэнгүй номхон болсонд гайхаж байна. Үл нэгдэл, үзэл санаа, оюуны хоосрол, зохион байгуулалттай зүйлүүд нөлөөлж буй бололтой.

Үргэлжлэл

26. Хүмүүсийн ердийн зан характерийн өчүүхэн өөрчлөлтийг танин мэдэж байна. Ердөөл өчүүхэн зүйл дээр тэд өөрчлөгддөг. Тухайлбал, бүгд цаанаас тараасан ижил формтой байж байгаад өөрсдийн хувцасаа / ижил бус/ өмсөхөд л тэдний байдал эрс өөрчлөгдөж, өөр зүйл ярьж эхлэх болно. Хүмүүс ижилхэн хувцастай, ижилхэн нөхцөл байдалтай байхдаа маш нөхөрсөг байдаг. Тэд зөвхөн бие биенийхээ дотоод мөн чанарлуу л анхааралаа төвлөрүүдөг.

27. Зуун хятадын дунд нэг монгол хэрхэн амьдрах вэ гэсэн бодлого миний өмнө шийдлээ хүлээж байна. Асуудлыг тэдний English маш муу нь сайжруулж байна. Юу ч ярихгүй, юу ч ойлгохгүй бол сайн байна. Иймд өөрийнхөө зүгээс асуудлыг хүндрүүлэх хэрэггүй. За тэгээд хоёр үндэстэн зэрэгцэн харилцан ашигтай оршихуй гэсэн санааг бодолцож үзнэ.

28. Өнөөдөр хятад dormmates өлсөглөнгөө үргэлжлүүлсээр, зарим нэг нь ухарч хоолондоо орсон ч ихэнхи нь үлдэж чамгүй тэвчээр заав. Энэ нь ямар нэг байдлаар тэдний нэгдэж чадахгүй байгааг харуулж байна. Ер нь ингээд дунд нь ороод ажиглаад, тагнуулдаад байвал сонирхолтой үйл явц ажиглагдах юм байна. Өлсөглөнгийн хувьд тэд хятадад ийм зүйл хийвэл Тиананмэний талбай дээрх шиг гашуун зүйл болно, гэвч энэ бол Нэгдсэн улсын хил дотор байгаа болохоор ялалтад хүрнэ. Нэгдсэн улс тун уян зөөлөн ханддаг болох нь ажиглагдаж байна. Анхааралд өртөхөөс сэрэмжилсэн байж болох. Үйл явдалууд давтагдсаар, ер нь залуу голдуу хүүхдүүд нь өлсөглөнгөө хамгаалж, харин хөгшчүүл болон дундаж насныхан нь хамгаалаагүйг цохох хэрэгтэй. Энэ нь тэдний нийгмийн хүмүүжилээс хамаатай юм. Коммунист нийгэмийн хүмүүжилд нухлуулсан хүмүүс аливаад их дуулгавартай байдаг, уул нь бүгдээрээ өлсөглөнгөө хамгаалж үлдсэн бол би эдний талаар өндөр сэтгэгдэлтэй үлдэх байв. Гэвч эдний зарим нь дуулгавартай хоньнууд гэдгээ харуулав. Миний хувьд би бол өөр хүн гэдгийг эд нар мэдэж байх ёстой гэсэн үзэл дээр үндэслэгдэж байв. Би өөр төрөл, шал өөр race гэдэгийг тодорхой хэмжээнд харуулах хэрэгтэй. Тэмцэлд нэгдэл чухал үүрэг гүйцэтгэнэ, харин хөгжилд нэгдэлээс гадна өрсөлдөөн, үзэл бодлын уралдаан нөлөө бүхий үүрэг гүйцэтгэнэ.

Үргэлжлэл

22. American People, эмэгтэйчүүдийн нилээд нь бага байхдаа юмуу эсвэл мөнгөний төлөө биеээ үнэлж байсан, биеээ үнэлэх явдалыг хамгийн хүчтэй бизнес болгож чадсан улс орон юм. Эрэгтэйчүүдийн нилээд нь шоронд, хорих газар орж байсан бага зэргийн хулгай хийх явдал бол энгийн л амьдарлынхаа төлөө зүтгэж буй хэрэг гэж үздэг. Мөнгө бол энэ орны амьдарлын гол амин судас юм. Тиймээс мөнгөний төлөө бүх ажил хэрэг нь байх ёстой натурал зүйл мэт ойлгогддог. Гэхдээ тэд маш сайхан драма зохиодог, хийдэг, тэрийгээ цацдаг. Энэ нь хүссэн ч хүсээгүйч хүмүүсийн сонирхолыг татаж, хүмүүс тэрүүгээр нь амьсгалж, түүнд мөнгө төлж эхэлдэг. Хүмүүс угаасаа хүний сайн мууд их дуралдаг, түүнийг сонин болгож ярилцдаг.

23. Some People, тэд энгийнээр, өөрсдийн дүрмээр эрх чөлөөтэй уужуу бодолтой амьдрах ажээ. Тэд ном унших нь бүү хэл, зүгээрл өдрийнхөө хоолны төлөө амьдардаг. Бүлэг хүмүүс бүлэгээрээ амьдарч амжилтанд хүрдэг. Хүн үүсэхэд бүлэг нөлөөлсөн харин одоо түүний хөгжилд улам тушаа, хязгаар болж байна.

24. Ягаад харууд засгийн газраасаа цалингийн нэмэгдэл, банкны бага зээлийн хүү, нийтийн номийн сан хүсэхийн оронд шоронгийн сайн нөхцөл байдал шаарддаг вэ? Хүмүүс амьдрахын тулд гэмт хэрэг хийдэг. Харин хуульчид болон хууль сахиулагчид тэднийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тавьдаг. Тэдэнд гэмт хэрэгтнүүд хэрэгтэй, өөрөөр хэлбэл тэдэнд ажил хэрэгтэй.

25. Do I look like criminal to you? What makes you think so? Is it my skin color? Is it my scar face? Or is it my ancestors ? You think you put me away. But I think I deserved it. You just beat it on the bench . It means you are servant of hypocrites . Every word of you is in my mind. So who are you at all, your honor?

Үргэлжлэл

18. Чонийн сүнс, тэд одоо том болж хүссэн бүхнээ идэх, хүсэл шуналдаа автах болов. Төрсон эцэг нь тэдэнд өчүүхэн хурга мэт харагдах болов. Хөгшин эцэгийнх нь бэлдсэн хоол тэднийг цатгахаа больж, хаанаас ч юм ирсэн өлсөглөн хайр найргүйгээр тэднийг эзэмдэх болов.

19. Хэзээ нэгэн цагт хөгжилийн анхны яргуй дэлбээгээ дэлгэх тэр үед тэд /гадаадруу дүрвэгсэд/ ямаа мэт гүйлдэн ирэх болно. Тэднийг буруутгах үндэслэл байхгүй, гэхдээ зөвтгөж болохгүй.

20. Өлсөглөн хүүхдүүд, ядуу амьдралтай эмэгтэйчүүд, охидууд, эмээ нар гээд л монголын ихэнх гэр бүл амьдарлын асар ядуу түвшинд амьдардаг. Тэднийг хэн ч тэтгэхгүй байна. Тэдэнд нийгэм, олон нийт туслах, амьдарлын совесттой байх хэрэгтэй. Ганцхан өөрсдийгөө бодоод явбал амьдрал утга учиргүй болно. Бяцхан таашаалын төлөө амьдарвал сүүлдээ хэн ч биш болно. Хэн нэгний төлөө, бусдын төлөө юм хийх, бусдын төлөө уучлах, үзэн ядалтаа тэвчих хэрэгтэй.

21. Эх орондоо очоод хүсэн хүлээж байсан зүйлээ хийж, эрх чөлөөтэй амьдрах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Эдэнд/inmates/ хүнлэг чанар, наад захын хүний үнэр үнэртэхгүи байна. Өөрөөр хэлбэл хэт их хөгжил буцаад хүнийг адгуус болгон хувиргах тухай асуудал юм. Эд хөгжилтэй хөл нийлүүлэн алхагсад биш, хоцрогсод, гүйцэж чадахгүйгээ аль эрт мэдрээд адгуусан замыг өөрийн мэдэлгүйгээр сонгогсод юм. Эдэнд ямарч ирээдүй алга, энэ нь нэг хэсэг хүмүүс биш, нилээд хэсэг нийгмийн давхаргыг багтаасан хүмүүс юм. Эдгээр адгууснууд бослого гаргаж өндөр хөгжилийг хойш татах болно, улмаар траншэйнд эдний амьдрал шилжэх болно. Эд болон эднийг дагалдагсадад/rappers, hip hopers/ ямарч ирээдүй алга. Ердөө юуч хийж чадахгүй болохоор эсэргүүцэх л үлдэж дээ. Ийм муу урсгал бүтээлч үзлээс өмнө хүний ухамсарт суулгагдаж болохгүй. Энэ буруу анархист гутранги үзлээр нийгмийг чимж болохгүй. Хүний бүтээх, хийх, байгуулах гэсэн ариун нандин, сайн сайхан хүслийг мохоогч хогын ургамал, хархнуудыг цэвэрлэж байх хэрэгтэй.

Нийгэм буюу Бусдын тухай

15. Монголчууд маань эрт дээр үеэс тэнгэрийг шүтэж, байгалийн хүч, түүний агуу их нөлөөллийг ашиглаж, элдэв тэмдэг дохиогоор нь өөрсдийн амьдралд ашиг тус болох мэдээллийг олж авч чадаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл аливаа үзэгдэлийг ажиглан, амьдралынхаа туршлагаас дүгнэн тодорхойлж, мөн чанарийн илрэх хэлбэрээр нь агуулгыг таних арга д чадмаг суралцсан байдаг. Тухайлбал урд өдөрийнх нь тэнгэрийн хаяа улаан байвал, маргааш дулаахан нартай дөр болох нь ээ гэж өвгөд маань хэлж ирсэнийг та санах биз. Ийнхүү бидний өвгөд шүтдэг шүтээнээ сайн мэддэг, түүний ашиг тусийг өдөр бүр мэдэрч, байгаль дэлхий, газар хөрс, уул ус, тал хөндийтэйгээ хүйн холбоо, цусан төрөл, ясан барилдлагатай мэт амьдарч ирсэн, амьдарч байгаа билээ. Бидний газар нутаг, хөрс шороо бол бидний хоол хүнс, ирээдүй үр хүүхэд, бурхан шүтээн, мал сүрэг бүх үнэт зүйлс маань юм. Хэдийгээр орчин үеийн суурин газарт амьдарч буй монголчууд маань энэ үнэт зүйлээс орон зайны хувьд тусгаарлагдсан байдаг боловч, зүрх сэтгэл, төрөлхийн зөн билэг, цусанд нь шингэсэн зангаараа хэнээсч илүү морин дэл дээр хийсч, тал нутагийн салхинд сэтгэл оюун, бие мах бодиороо цэвэршин амьдардаг билээ. Ийнхүү бидний монголчууд аливаа үзэгдэлийн илэрч буй хэлбэр, бэлэг тэмдэгээр нь мөн чанарт хүрэх нандин арга билэгийг өвлөн уламжилж ирсэн байдаг.

16. Бидний бүтээсэн түүх дэлхийг доргиож, монгол хүний эрхэм ололтыг гаргаж чаджээ. Энэ нь бүхэл бүтэн зуу зуун жилийн турш германаас хүчтэй, японоос хүчтэй, францаас хүчтэй, оросоос хүчтэй глобал хүчирхэг гүрэн байв. Соёл иргэншилийг гүйцэж байж л түүнийг ялна.

17. Ерөнхийдээ бидний амьдралын түвшин, хэрэглээний түвшин доогуур байдагч, үндсэн мөн чанар шалтгааны хувьд асар баян, уужуу тайван, аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарч чаддаг ард түмэн билээ. Энэ сайхан тэнгэрлэг ард түмнийг бид өөрсдөө бүрдүүлж байгаа юм.

Үргэлжлэл

13. I’m not storyteller whose reason is just to impress somebody. I’m a philosopher, I’m a thinker, historian maybe and artist. But I have to do some business for my living to survive from this industrial and commercial world. My main reason, motive of existence is truth, try to find truth. And convince the people who are blind and unenlightened , teach them and how to understand, to get meaning of the life. Why people admire it never exist in real life, maybe it is true, but for example, to understand philosophy of the movie you should believe in it first. You need to believe its artificial condition, after that it hits your mind hard, gives you satisfaction of the movie expierence , like mathematical problem. People like to write, like to think, like to help others in trouble . It is human. It is sophisticated and mindful action of the people.

14. Lately, I dream about my loved ones a lot, my family, friends and girls. Sometimes it was good and sometimes bad dreams. Sometimes I hate myself to dream that kind a things. It is very strange, struggling and disturbing. But it is allright. My mind is clear. My opinion about life is tightening and sophisticating. Now is the time to standing up, doing some real thing, limit the fantasy, see the real world. Existing world is pretty hard to survive, huh? So, then I like it.

Үргэлжлэл

10. Ерөнхийдөө энэ харийн хүмүүсийн хажууд амьдрах явдал тийм ч таатай бус байх нь ойлгомжтой болсон. Гол зарчим, үндсэн чиглэл, ерөнхий үзэл, мөн чанар миний ирээдүйг тодорхойлж, аз жаргалын түлхүүр болох учиртай. Чин сэтгэлээсээ, үнэн сүнснээсээ хийгээгүй зүйл хүчгүй хуурамч байх болно. Амжилтанд хүрэхийн тулд зоригтой бай.

11. Бороо орох, бороонд алхахад уулзаж танилцаж байсан охидуудынхаа тухай бодох юм. Гунигтай ч гэсэн дурсамжууд минь оршиж буйг ойлгуулах юм. Магадгүй би тэднийг ойлгох, ойлголцох түвшинд хүрээгүй байжээ. Миний бодол санааг, зүрх сэтгэлтэй маань холбож буй бага боловч дурсамжууд минь.

12. Pain is nothing for our purpose . Хэд хоногийн өмнө би өлсөглөн зарласан. Өлсөөд байгаад байж болох л байсан. Хэрэв би эрүүл мэндээр хохирвол зорилгодоо хүрч чадахгүйд хүрнэ. Амьтад жирийн инстинктээр амьдардаг. Тэд өлсөглөнг тэвчин, хоол олдвол тэрийг идэлгүйгээр хажуугаар нь алхана гэж үгүй билээ. Humans are simply not for pleasure . Хүмүүс зовлонг тэвчин бас жаргалыг тэвчин зорилогодоо хүрэхийн тулд бүгдийг хийдэг.

Үргэлжлэл

7. Үүнийг ойлгоход маш амархан, гэвч хэрэгжүүлээд дунд нь ороод ирэхэд байдал санасныг бодвол хэцүү юм байна гэдэг нь ойлгогдоно. Stick with your own race . Энэ бол маш том хамгаалалтын систем. Аль нэгэн бүлэгт хамаарагдсанаар өөрийнхөө survive хийж байна гэсэн үг. Мөн ямарч сул дорой, айсан байдал үзүүлж болохгүй. Түрүүлж эхэлж болохгүй, бусдыг үл хүндэтгэсэн байдал үзүүлж болохгүй. Бүлэг дотор бүгдтэй найз байх, нэр хүндээ хамгаалж явах хэрэгтэй. Don’t trip , намба алдаж болохгүй, гэхдээ show some appreciation. Haters are always haters гэдгийг мартаж болохгүй. Бие биенээ өөд нь татдаг найз нөхөдтэй болох хэрэгтэй. Defense Mechanisms, хүчтэй үг яриа, slang хэрэглэх, хоолойны өнгөө өөрчлөх, өндөрсгөх гэх мэт. Storytelling , төрөл бүрийн story ярих, бусдад өөрийгөө туршлагатайг харуулах, бусдын сул тал дээр story ярих эсвэл юу ч ярихгүйгээр үл мэдэгдэх байх. Нэгэн амьтай, олдсон жоохон хоолыг хуваан иддэг, нийтийн ажил хийснээр бусдаас хүндлэл, advantage авах. Хамгийн хүнд зүйл бол хүлээх, асар том хүлээлт, мөн packed like sardines situation . Аяганы хариу өдөртөө гэдгийг хэрэгжүүлэх, Хүнээс тэтгэлэг авсанаар тэр хүнийг өөд нь татаж хоорондын харилцаа cool гэдгийг баталгаажуулах. Хэн нэгэнтэй муу харилцаатай байсан ч гар барин салж байх хэрэгтэй.

8. From Zero to Hero. Энд байх үеийн тэмдэглэл, үзэл санаанууд, бодол бодролууд бүгд амьдрал д гарах үед хэрэг болох болов уу гэж бодох тул сайн тунгааж, асуудлыг хүндрүүлэлгүйгээр, илүү дутуу үнэлэлгүйгээр хандаж сурах үйл явц ажиглагдаж байна. Энхүү туулан өнгөрүүлж буй санамсаргүй, аз туршсан, зоригтой тэмцэл намайг салбарын гүнзгий мэдлэгээс салагсан боловч амьдарлын ерөнхий мэдлэг, гүн ухаан, дэлхийн болон олон улсын харилцаа гэх мэт бүхийл салбарт өргөн хүрээний мэдлэг олгож буйд талархана. Systematic боловсорлийн арга барилаас тасраад нилээд удаж буй нь бие даах угийн сонирхолтой уяалдан үеийн найз нөхөд, их сургуульд хамт суралцаж байсан оюутнуудаас таслан альч ч салбарт хөрвөх чадвар бүхий мэдлэгийн хүрээний судлаач мэт болгов.

9. You will popup a lot of eyeballs . They will see you like extreme changer. Without any hesitation you’re gonna make it. You’re the unique and talented one. If you’re gonna do the something, all your attention must go to that subject. After that so-called hardship will disappear from your sight.

Үргэлжлэл

4. Let the curiosity rule the day. Хүн өдөр бүр маш гүн боддог, үүнийгээ илэрхийлээд цаасан дээр буулгачихвал үзэл онол болчихож байгаа мэт. Амьдралыг ойлгох хэрэгтэй, мөн амьдрах хэрэгтэй. Үнэнийг ойлгох хэрэгтэй, гоо сайхныг мэдрэх хэрэгтэй. Надад хүсэл байна, хүн бүрт байгаа, энэ бүгд байгаа учир хүн хөгжих болно. Эдийн засаг хөгжих болно. Асуудлын гол нь бид төөрөлдөж болохгүй, бүх зүйлийн үндэс суурь нь жамаараа гарч ирнэ. Үүн дээр бид өөрсдийн чадварийг ашиглах л үлдэнэ. Ямар нэг action, үйл явдлын эзэн нь бай. Бусдыг байлдан дагуулж бишрүүл. Өнөөдрийн энэ соёлт хөгжингүй ертөнцөд өөрийн байр суурийг ол. Тиймээ соёлт ертөнц, яагаад би энэ бүхнээс хүртэж болохгүй гэж.

5. Release me! Last day, I really hope today is the last day. Because I’m really tired of this crap. Үүнийг хэцүү гэж үзэхгүй байж болохгүй. Энэ нийгэмд амьдрах гэж ирсэн болхоос биш цаг хугацааны дарангуйлалд туйлдах гэж ирээгүй. Ерөнхийдөө энэ систем хүнийг мөлжих, аль болох их мөнгө саах гэсэн бодлогоор зохион байгуулагдсан байдаг нь сэтгэлд нийцэхгүй байна. Өөрийгөө хянах чадвараа алдахгүй бол иймэрхүү нөхцөл байдалд орохгүй. Улмаар энэ системийн хэрээснээс салж, өөрийн эрх ашгийг дээшлүүлж илүү том зах зээлд өндөрөөр үнэлэгдэх амьдралыг сонгох хэрэгтэй. Тэрээр асуудлын гол нь энэ үйл явц надад маш сайн, зүрхэнд минь ортол ойлгуулах ёстой юм. Илүү уур омог, задгай занг барьж асуудалд өртөхгүй амьдарч сурах хэрэгтэй. Яг нэг эгзэгтэй “хутганы ирмэг дээрх” шиг үедээ миний амьдрал ирчихээд байгааг ойлгох хэрэгтэй. Одоо үүнээс хойш алдаж амьдарвал цаашид ямар ч амжилт надад нүүр үзүүлэхгүй.

6. За тэгээд хамгийн гол нь хүрэх гэсэн зүйлдээ хүрэх явдал. Одоо хийж эхлэхгүй юм бол хэзээч үгүй, хэзээч үгүй гэдэг бол Absolute Failure . Би хэн нэгэн байх ёстой. Эс бөгөөс бүх хичээнүй хөдөлмөр талаар болж юу ч биш болох гээд байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол маш том алдаа болсон. Америк орон урмыг минь хугалж байна. Энэ их мөнгө, татвар, зах зээлийн түрлэгэнд юуч хийж амжаагүй байтал насны сүүлийг үзэж, дараа нь харамсахаас өөр зүйл үлдэхгүй болох амьдрал харагдаж байна. Эх нутгийн бараа харж, хийх үзэх зүйлээ цэгцлэх нь дээр болсон байна. Бодит байдал, нийгмийн хүч миний амьдарлыг тодорхойлж байна. Гэвч миний оюун санааны агуу их хүч хэзээч буурах ёсгүй.

Хувь хүн буюу Өөрийн тухай

1. Би бол Монгол улсийн иргэн, газар нутагынхаа эзэн нь юм. Улс төрийн хүрээ миний зорилгыг хязгаарлана. Ингэснээр тодорхой зүйлд чиглэгдэж хүчирхэг болох ёстой.

2. Би бол урлаг сонирхогч, шүтэгч. Урлагаас өгдөг асар их таашаалийг бахаднам. Хүний хамгийн нандин чадвар бол урлагийг бүтээх, ойлгож бишрэх явдал юм.

3. Галыг минь асааж буй зүйлийг унтрааж болохгүй. Нийгмийн орчин байдал зөөлөн дулаан буйч тэмцэлийг зогсооно гэсэн үг биш. Дайчин шинж чанараа гээнэ гэдэг бол сүнс сүлдээ гээнэ гэсэн үг. Мөрөөдөл, аяа мөрөөдөл минь миний хамгийн үнэтэй, бодож, сэтгэж, биширч, баяр баясгаланг мэдэрч байдаг зүйл юм. Мөрөөдөл минь хэвээр үлдэж бүхийл амьдралд минь гэрэл гэгээг өгч, сайн сайхны билэг тэмдэг, өчил болж байг. Харин миний зорилго, үүрэг, хүндэтгэл, хариуцлага, зарчим намайг татан авч үндсэн ажилд минь албан томилов. Хүнд зам, маш их сэтгэлийн тэвчээр оюуны хүч шаардсан ажил. Тийм болохоор би сонгож байгаа юм. Хүнд хэцүүг би үүрэх ёстой. Хүнд хэцүү миний оюуны хязгааргүй их боломжыг шалгах үзүүлэлт болохынхоо хувьд үргэлж татах хүчийг өөртөө агуулах аж. Үүнийг би даван туулах арга замыг нээн бусдыг тэрхүү замд ороход туслах хэрэгтэй. Тэдний асуудалын үндсэн мөн чанрыг танин мэдэж, улмаар хамтын хүчээр өөрсөдийн оршихуйг үүрд баталгаажуулах явдал нь эрхэм зорилго маань юм. Энэ асар хүчтэй оршихуйн тухай үзэлийг өвөг дээдэс маань эртнээс судлан үзэж гарах гарцыг олон дайчин байдлаараа батлан мөнхжүүлсээр ирсэн. Үүнд сэтгэл хөдлөл, уур хэлэн, үзэн ядалт байнга муу нөлөө үзүүлэх бөгөөд цэцэн оюун, мэргэн санаа, зарчимч байдал, хүмүүжил болон өндөр боловсрол туслах юм. Оюун санаанд минь бүрэлдэж буй санаа оноо бүр цаашдын үзэл сурталын үндэслэлийн гол цөм болно. Хэдийгээр эдийн засгийн хувьд асуудалд хандах хандлага байх боловч улс төрийн хувьд тэргүүн үндсэн бодол оюун минь төвлөрч, ашгийн бус харин зарчмийн, сонирохлын чанартай үзэл суртлыг шингээж чадвал миний эрхэм чанар тэр болно. Үзэл суртлыг нарийн чанд баримтлавч, бусдад тулгавал энэ нь найз нөхөд, дэмжигч олныг алдах магадлал ихтэй тул зөвхөн өөртөө үлдээж хэрэгтэй үед түүндээ үнэнч үлдэж чадна гэдэг бол үүний хамгийн гол хэрэгжилт юм.

Motorcycle Diaries




Хувьсгалч гэж тусдаа цаанаас бэлтгэгдсэн онцлог хүн биш. Тэр бол ард түмний хүүхэд. Жирийн эцэг эхийн дундаас гарсан бодгал. Энэ бол бодит хууль. Ленин, Гитлер, магадгүй Сүхбаатар, эдний нэгэн адил Эрнесто Че Гевара ч мөн адил эгэл жирийн амьдралтай гэр бүлд өсөж өндийсөн хүн. Ямар нэг салбарт өөрийн гэсэн өнгө аяс, шинэ зүйл оруулж ирсэн агуу хүмүүс, хувьсгалчид ихэнхдээ энгийн гэр бүлээс гаралтай байдаг билээ. Эгэл жирийн амьдралд хэн илүү ойр амьдарч байна тэр хүн л бусдын зовлонг маш сайн ойлгоно, тэр чинээгээр олон хүний талархлыг хүлээнэ. Бусдад хэдий чинээ ойлгомжтой байна, тэр хүнийг бусад нь дагана.

Марксист үзэл онолоор цэнэглэгдсэн залуу хувьсгалч Че нийгмийн анги давхарга хэт их гүнзгийрснийг хүлээн зөвшөөрч үл чадна. Тэрээр бас эмч мэргэжилтэй. Ер нь эмч нар аливааг сэтгэл зүрхэндээ их гүн гүнзгий мэдэрдэг байх гэж ойлгодог юм. Залуу эмч Эрнесто найз Албертогийн хамт Латин Америкийг хөндлөн гулд мотоциклоор туулах болно. Тэдэнд мөнгө байхгүй, гэвч тэдэнд зорилго бий. Ялангуяа Эрнестод маш том зорилго бий. Тэр Латин Америкийн ард түмний амьдралтай танилцах, цаашлаад бүх латин америкчууд нэгдэн коммунист хувьсгал хийх ёстой гэж үздэг. Аяллын турш тэд элдэв асуудалд өртөнө, мөн төрөл бүрийн хүмүүстэй дайралдана. Мөн тэдний асуудал үргэлж найз нөхөрлөл, сайн санааны дагуу бүтнэ. Ер нь замд, шинэ таньж мэдэхгүй газар явахад хүний зорилго хамгийн чухал байдаг. Том зорилготой хүний өмнө бүгд мэхийн, аль болох тус болохыг хичээдэг нь хаа ч илэрдэг билээ.



Энэхүү киног Эрнесто Че Геварагийн Латин Америкаар аялсан тэмдэглэл номноос нь сэдэвлэн бүтээжээ. Че Гевара бол латин америкчуудын шүтээн нь болж чадсан хүн юм. Тэрээр Кубын хувьсгалчидтай нэгдэн Кубад коммунист хувьсгал хийсэн хүн билээ. Тэрээр киноны эхний хэсэгт энгийн хүмүүсээс тусламж гуйн аяллаа үргэлжлүүлэх болно. Энэ нь киног нэгэн хэвийн тоочсон байдалд оруулж буй боловч, тэд хаана ч нэгэн адил байгааг л харуулах гэсэн бололтой.

Улмаар тэд нэгэн тусгаарлагдсан эмнэлэгт ирнэ. Эрнесто энд хүмүүсийг эмчлэхээр ирэхэд тэдний эмч нар өвчтөнүүдтэй гар барихдаа бээлий өмсөхийг зөвлөнө. Гэвч тэр нүцгэн гараараа тэдэнтэй мэндэлнэ. Өвчтөнүүд болон эмч нар тус тусдаа голын хоёр эрэгт байрлана. Эмч нар өвчтөнүүд рүү завиар очно. Өөрөөр хэлбэл, анги давхаргын ялгааг л хэлж буй зохиолчийн санаа юм.

Эрнестогийн төрсөн өдрийг тэмдэглэн эмч нар үдэшлэг зохион байгуулж байна. Бүжиг дуусаж Эрнестог хундагны үг хэлэхийг хүснэ. Эрнесто тэдэнд Латин Америкийн ард түмний ядуурал, анги давхаргын ялгаа, Пан-Америкийн үзэл санаа, коммунист пролетарийн хувьсгал хийх шаардлагатай тухай урт илтгэл тавина. Энэ нь түүний анхны улстөрийн чанартай илтгэл байсан юм. Түүнийг сонсож байсан эмч нар таг чиг болж, алга таших эсвэл эсэргүүцэхээ ч үл мэдэн гөлөрнө. Энэхүү урт аялалд явж ирсэн анд нь ч хүртэл үл ойлгон алмайрна. Энэ бол хэр баргийн хүмүүст тохиолдох зүйл биш. Аливаа илтгэлийн дараа хүмүүс ямар нэг хариу үйлдэл үзүүлэх ёстой. Гэтэл тийм зүйл болсонгүй. Хүн ер нь сонсож буй зүйлийнхээ тухай ойлголттой байж л түүнд хариу үйлдэл үзүүлдэг билээ. Харин огт ойлгохгүй зүйлдээ зөвхөн бусдыг л харах болно.

Энэ сонин илтгэлийн дараа Эрнесто хаашаа очих ёстойгоо сайн ойлгов. Тэр ард түмэн, өвчтөн рүү очих ёстой билээ. Тэр өөрийн уушигны хүнд өвчнийг, өргөн голыг үл ойшоон нөгөө эрэг рүү сэлнэ. Араас нь түүний найз Алберто болон эмч нар хашгиран буцахыг хэчнээн шаардавч тэр цааш сэлсээр… Түүнийг нөгөө эрэгт өвдсөн зовсон жирийн хүмүүс хүлээж байв. Тэд түүнийг илүү сайн, илүү хурдан сэлээрэй хэмээн дэмжинэ. Ийнхүү зовлонд нэрвэгдсэн ард олон алдарт хувьсгалч, зоригт баатар Эрнесто Че Гевара хүүгээ тал талаас нь өргөн тосож авна.