36. Ийнхүү үнэн зүйлийг хэлэх гэсэн хүсэл маань миний оюуны уг гүнд шигдчихсэн автоматаар үг хэлийг минь залж ерөнхий чиглэлийг тодорхойлж байна. Бид автоматчилагдчихсан сэтгэлгээтэйг, ухамсартайг харуулж байна уу? Эсвэл үргэлжийн эрэлхийлэл, хүсэл эрмэлзэл, таашаал, оюуны шууд үзэх чанар маань худал хуурмагаас зайлсхийгээд сурчихсаныг харуулж байна уу? Худал хуурмаг гэсэн ойлголтоор бүхэл бүтэн үйлдэл, ертөнцийг орхигдуулж байгаа нь үнэн гэж ярьж сурсан зүйлдээ хүрэх чанарыг алдагдуулж, зөвхөн хоосон эрмэлзэгчид болон хувирч байна. Зэрэгцэн оршиж буй хоёр ертөнцийн нэгийг нь ор тас судлахгүйгээр үлдээх нь асар том алдаа юм. Энэ үйл явцад хүний хэл ярианы нөлөө асар их гэдэгт маргах явдалгүй. Үнэнийг 10101 гээд, худалыг 11010 гэж тодорхойлбол үүнийг хүлээж авах үйл явцад саатал гарах магадлал буурах талтай. Ийнхүү өгөгдхүүн, байдал түүний ухамсарт тусах арга хоёрын хооронд саад тотгор учирсаар байдаг. Ухамсарт тусах арга нь шууд л байдалыг зайлуулах, өөрөөс холдуулах, сэтгэхийг хориглох нөхцөл, гол дүрэм болон хувирсан байдаг. “Аймшиг” гэвэл хүнд таагүй мэдрэмж төрүүлэх зүйл учир хүн тэрнээс шууд зайлах ёстой. “Үнэн” гэвэл түүнийг эрэх ёстой, олох ёстой гэж хүн бодно. Энэ бүгдэд хүн шуудл рефлексээр хандах болно.
37. Орчин үед мэдээлэлийн хэт их ноёрохлоос болж хүмүүс цөхрөнгүй, гутранги болж, pessimism хаа сайгүй үзэгдэх болов. Шашин шүтлэг, өвөг дээдэсдээ үзүүлэх хүндлэл бас бус нийгмийн еронхий ethic , өөрсдийгөө хүндлэх хүндлэл буурсанаас болж бусдын үзэл сурталд амархан автах болов. Хэдийгээр шинэ хандлага, ахуй орчинтой хөл нийлүүлэн, зэрэгцэн явах асуудал яригдах боловч өөрсдийн хүндлэлээ алдахгүй байх нь зүйтэй.
38. Үндсэн чиг шугам, сэтгэлгээний хэв маяг, амьдарлыг үнэлэх арга хэлбэрийн хувьд харилцан адилгүй хувь хүмүүсийн хооронд их ялгаа байх боловч тэдний байгалын хүчин зүйлүүдийн хувьд ижил зан төлөвүүд ажиглагдах ажээ. Үзэн ядалт, уур хилэн, атаархал, ичих, айх, бардамнах, их зан гаргах, хэт илүүд үнэлэх гэх мэт хүний олон энгийн зан төлөвүүд нь түгээмэл дэлгэрсэн байх бөгөөд энэ зан төлөвүүдийн бодит байдалд нөлөөлөх чадвар цэвэр оюуны дүгнэлтүүдээс илүү байх нь олонтаа. Хэрэв бодит байдлыг нарийн ажиглавал маш санамсаргүй, дурын материудын замбараагүй дур хүсэлээс хамаарч тэдний нөлөөн дор оршино. Ажилчин шоргоолжнууд амьдарлын үнэ цэнийг дутуу үнэлдэг. Тэд үргэлж хөдөлж, ажиллаж байх зориулалт бүхий бие бүтэцтэй тул сул зогсолт, амралт гэх мэтийг хүлээж авах чадваргүй байна. Мөн чанарыг нь нарийн авч үзвэл эдгээр хүмүүс сэтгэх чадвараа аль эрт алдсан байдаг. Улмаар хүн сэтгэх, оюуны хөдөлмөр хийхгүй байх нь тэднийг ихэвчлэн бие мах бодийн хөдлөл, үйлдэл хийх ухамсарын шатанд хүргэнэ. Энэ үйл явц цаашлаад гэмт хэрэг, хүчирхийлэл, танхайрал, оюуны хяналтгүй үйлдлүүд хийхэд хүргэнэ. Энэ нь мөн дээр дурдсан зан төлөвүүдтэй шууд холбогдоно. Энэ бүх зан төлөв, үйлдэлүүдийн оршихуйг үгүйсгэх үүднээс хүний нийгэмд олон төрлийн мораль, үзэл суртал гарч ирнэ. Шашин, үзэл суртал, хууль дүрэм, нийгмийн үндсэн зарчим гэх мэтээр хүний амьдрах арга хэлбэрийг зааж эхлэнэ. Энэ нь хүний сэтгэх хязгаарыг улам багасгаж ердөө нэг бэртэгчин, нийгмийн зарчимаас хулгайлсан, зөрчисөн, түүнээс айж эмээсэн харх болгон хувиргана. Тэд бүгдийг нийгмээс хулгайлж эхлэнэ, өөрөөр хэлбэл тэд өөрөө өөрсдөөсөө хулгайлж, өөрөө өөрийнхөө өмнө буруу хүлээж гэмшин амьдрана. Үндсэн зарчим, чиг шугам гэх мэт хоосон уриа лоозон ноёрхоно. Энэ нь бодит байдал, үнэн гэсэн гол хүчин зүйлээр хүссэн хүсээгүй илэрч гарч байдаг зүйлүүд юм. Өөрөөр хэлбэл үнэн гэж үзэж байгаа, бодит байдал гэж шүүж байгаа зүйлүүд нь цаашдын үйлдлүүдийн эх үүсвэрүүдийг тавьж, ерөнхий нэг амьдрах, орших арга барил байх бололцоог үүсгэнэ.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.