4. Let the curiosity rule the day. Хүн өдөр бүр маш гүн боддог, үүнийгээ илэрхийлээд цаасан дээр буулгачихвал үзэл онол болчихож байгаа мэт. Амьдралыг ойлгох хэрэгтэй, мөн амьдрах хэрэгтэй. Үнэнийг ойлгох хэрэгтэй, гоо сайхныг мэдрэх хэрэгтэй. Надад хүсэл байна, хүн бүрт байгаа, энэ бүгд байгаа учир хүн хөгжих болно. Эдийн засаг хөгжих болно. Асуудлын гол нь бид төөрөлдөж болохгүй, бүх зүйлийн үндэс суурь нь жамаараа гарч ирнэ. Үүн дээр бид өөрсдийн чадварийг ашиглах л үлдэнэ. Ямар нэг action, үйл явдлын эзэн нь бай. Бусдыг байлдан дагуулж бишрүүл. Өнөөдрийн энэ соёлт хөгжингүй ертөнцөд өөрийн байр суурийг ол. Тиймээ соёлт ертөнц, яагаад би энэ бүхнээс хүртэж болохгүй гэж.
5. Release me! Last day, I really hope today is the last day. Because I’m really tired of this crap. Үүнийг хэцүү гэж үзэхгүй байж болохгүй. Энэ нийгэмд амьдрах гэж ирсэн болхоос биш цаг хугацааны дарангуйлалд туйлдах гэж ирээгүй. Ерөнхийдөө энэ систем хүнийг мөлжих, аль болох их мөнгө саах гэсэн бодлогоор зохион байгуулагдсан байдаг нь сэтгэлд нийцэхгүй байна. Өөрийгөө хянах чадвараа алдахгүй бол иймэрхүү нөхцөл байдалд орохгүй. Улмаар энэ системийн хэрээснээс салж, өөрийн эрх ашгийг дээшлүүлж илүү том зах зээлд өндөрөөр үнэлэгдэх амьдралыг сонгох хэрэгтэй. Тэрээр асуудлын гол нь энэ үйл явц надад маш сайн, зүрхэнд минь ортол ойлгуулах ёстой юм. Илүү уур омог, задгай занг барьж асуудалд өртөхгүй амьдарч сурах хэрэгтэй. Яг нэг эгзэгтэй “хутганы ирмэг дээрх” шиг үедээ миний амьдрал ирчихээд байгааг ойлгох хэрэгтэй. Одоо үүнээс хойш алдаж амьдарвал цаашид ямар ч амжилт надад нүүр үзүүлэхгүй.
6. За тэгээд хамгийн гол нь хүрэх гэсэн зүйлдээ хүрэх явдал. Одоо хийж эхлэхгүй юм бол хэзээч үгүй, хэзээч үгүй гэдэг бол Absolute Failure . Би хэн нэгэн байх ёстой. Эс бөгөөс бүх хичээнүй хөдөлмөр талаар болж юу ч биш болох гээд байгааг ойлгох хэрэгтэй. Энэ бол маш том алдаа болсон. Америк орон урмыг минь хугалж байна. Энэ их мөнгө, татвар, зах зээлийн түрлэгэнд юуч хийж амжаагүй байтал насны сүүлийг үзэж, дараа нь харамсахаас өөр зүйл үлдэхгүй болох амьдрал харагдаж байна. Эх нутгийн бараа харж, хийх үзэх зүйлээ цэгцлэх нь дээр болсон байна. Бодит байдал, нийгмийн хүч миний амьдарлыг тодорхойлж байна. Гэвч миний оюун санааны агуу их хүч хэзээч буурах ёсгүй.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.