Үргэлжлэл

66. Ертөнц санамсаргүйгээр дүүрэн, биднийг юуч хүлээж байж болно. Харин энэхүү тэмдэглэн үлдээж буй бодол санаанууд маань нэгэн ухагдахуун болон хувирч байх боловуу гэж найдана. Нөгөөтэйгүүр энэ санамсаргүй, тогтмол бус хэмнэл дээр гарч ирж буй үзэлүүд минь нэгдэж чадахгүй бол харамсалтай. Миний нөхцөл байдал, ахуй маань угаасаа тийм байгаагүй, тийм боломж гараагүй.

67. Улс төрчдийн дотор яруу найрагчид байдаг. Тэд нийгмийн тэргүүлэх үзэл сурталыг ганхуулах, эсэргүүцэх зэргээр төрийн эрх барьж буй намын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Тэд эсрэг л бол юу ч хийж болно, ёс суртахуун, чиг баримтлалын хэм хэмжээ гэж үгүй. Хувьсгалт нам ялвал ардчиллагчидын дүрд тоглож, ардчилсан нам ялвал коммунистуудтай хамтран ажиллаж байдаг. Тэд яагаад олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг вэ. Ард түмэн үргэлж ялагдаж буй зүйлийн, зөрчилдөж буй цөөнхийн байр суурийг сонсох дуртай байдаг.

68. Хүн бүрийн дээрээс нар тусдаг. Гэхдээ зарим нь өөрийнх нь дээрээс тусах нарыг анзаардаггүй. Харин зарим нь бусдын дээрээс нар гийдэггүй гэж боддог. Өчүүхэн төдий нарны туяаг анзаарах гэж яваа хүн бүрийг би хүндэлнэ. Харин тэрхүү туяаг өмчлөх гэсэн бяцхан болжморуудтай тэмцэх болно.

69. Зарим нэг шумуул мэт хүмүүс байдаг. Тэд нэг намд элсдэг. Нэг намийн, нэг бүлгийн, нэг фракцийн гишүүд болж аваад нарийхан хошуунуудаа төсвийн цоорхойруу шургуулан сорж эхэлдэг. Тэдний амьдрал нь дардан замаар явж ирсэн бөгөөд ийм замаар явж буйгаач мэддэг. Мөн замаасаа гарахгүй байхаач мэддэг харц-феодалууд /капиталистууд биш/ юм. Тэд амьдралдаа юуч алдаж байгаагүй, юуч олж байгаагүй. Тэд алдаж үзээгүй болохоор алдаанаас үхтэлээ айдаг бөгөөд тиймдээч хайрт удирдагчынхаа үгнээс гардаггүй юм. Мөн олж ч үзээгүй, чадах ч үгүй, ягаад гэвэл шумуулны гэдэс нарийхан байдаг.

70. Зарим нэг адгуус мэт хүмүүжилтэй, амьдралын үнэ цэнийг мэдэрдэггүй, юуч хийхээс буцдаггүй, цагаандаа гарсан хулгайч дээрэмчид болон тэдний хөхүүлэн дэмжигч, бялдуучилагч өт хорхойнуудыг яах вэ. Тэд хаана ч явсан хүн амьтаныг туршин тандаж, зовлонт өлөн нүдээрээ ангуучилан, бохир завааныг дамжуулагч суваг шуудуугаараа хүрээ хязгаараа тэлж байх юм.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.