Тийм учираас би өөрөө яахын аргагүй дээрх Тэнэгүүдийн тоонд орох учиртай. Dummies гээд номнууд байдаг даа..
Юун түрүүн Крипто гэдэг үгнээс эхэлсэн юм. Грек гаралтай кодчилол гэсэн үг бололтой. Цаашид ихэвчлэн бололтой гэж явна. Би өөрөө сайн мэдэхгүй учираас. Энэ үг танил байв. Арван жилд байхдаа мэдээлэл зүйн хичээлийг нилээн гүнзгийрүүлэн судалсан юм. Паскал хэлээр программ бичээд түүнийгээ кодолж сурсан юм. Өөрөөр хэлбэл бичсэн программаа хэн ч хараад ойлгохооргүй замбараагүй үргэлжилсэн урт тэмдэгтүүдийн дараалал болгоно. Эргүүлээд түүнийгээ хэвийн алгоритм буюу үйлдлийн дараалал болгон хувиргана. Математикаар бол бодсон бодолт бичиглэлээ нууцлана. Ингэх шаардлага байж болно оо доо. Хэн нэгэн арай гэж бодсон бодлогыг чинь хуулаад өөртэй чинь ижил дүн аваад байвал шударга бус л санагдах байх. Жишээг томруулаад ШУ ны том нээлтийг чинь хулгайлаад Нобелын шагнал хүртвэл алаваа.
Энэ дээрээс үндэслэн криптовалют гэсэн мөнгөний үндэс суурь гарч ирнэ. Биткойн гэдэг бол нууцалсан код. Тэр кодыг нэг талаас нөгөөд шилжүүлэх үед дэлхийн өнцөг булан бүрээс өндөр хурдны компьютерээр математик бодолт хийн хэдэн биткойн аль түрийвчнээс алинд оров гэдгийг олон баталснаар биткойн майнинг болж байгаа бололтой. Жишээ нь багш самбар дээр нэг бодлого тавьчихаад түрүүлж бодсонуудад шууд онц тавина гэдэгтэй ижил юм. Хүүхдүүд бодож эхэлнэ, нэг нь маш хурдан бодоод хариугаа чангаар хашгирна, түүнтэй бараг л зэрэг боддог нь дөнгөж дараахан нь яг ижил хариугаа хашгирна, шал өөр хариуг нэг нь хашгирна, өмнөх хариутай ижил гарсаныг 2 хүүхэд батлана. Ингээд 4 хүүхэд түрүүлж зөв бодож шагналаа буюу онц авна. Биткойн авна. Ийнхүү зөв бодолт батлагдсан гүйлгээ бүрийг мөн л кодлон нэг блок болгон бүртгэхийг блокчэйн гэж ойлгоод байна.
Саяханы Де факто гоор Жаргалсайхан гуай оноод хэлчих шиг болсон, блокчэйн бол дэд бүтэц зам юм, харин түүн дээр явж буй олон машины нэг нь, хамгийн том нь Биткойн юм гэж. Өшөө Этериум гэж байна, энэ нь гэхдээ өөрөө блокчейн шиг платформ гэж байгаа. Програмчилалын хэлийг нь сайн мэддэг бөгөөд шинэ санаа нь байвал энэ платформ дээр дахиад койн үүсгэж болно гэж байгаа. Биткойноосоо хамаагүй илүү бөгөөд ирээдүйтэй бололтой.
Риппл гэж байна. Рипплийг централайзед гэж үзэх гээд байгаа. Төвлөрсөн буюу аливаа нэг байгууллагаас хараат гэж. Риппл компани ихэнхи койныг хяналтандаа байлгах бөгөөд тодорхой шатлалтайгаар нийлүүлэгдэнэ гэж байгаа. Хувь хүн хооронд бус банк хооронд гүйлгээ хийхэд илүү тохиромжтой гэж байгаа. Тийм ч учираас том банкууд рипплтэй хамтрана гэдгээ илэрхийлээд байна. Рипплийн энэ хэт хувьсгалч биш аль аль талдаа боломж олгож байгаа байдал нь түүний давуу тал юм. Биткойн шиг шууд л банк хэрэггүй төр хэрэггүй гэж зарлахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Децентралайзед дүрмийг зөрчижээ. Блокчейн, криптовалютын фанатуудын зарим нь рипплийг шеткойн гэх аж.
Ер нь блокчейн криптовалют гэдэг бол маш их итгэл, чиг баримтлал, сүсэг бишрэл юм. Хэрэв та итгэхгүй байгаа бол, ойлгохгүй байгаа бол танд энэ зүйл хэрэггүй. Зарим хүмүүс зөвхөн кармандаа байгаа мөнгөнд л итгэдэг шүү дэ. Яг л Нүүдлес шиг үнэрлээд, надад энэ үнэр их таалагддаг гэж..
Meanwhile, Өөр бас сонирхолтой койнуудаас дурдвал, Монеро гэж бүх бичилтээ нууцлалтай хийдэг аж. Хэн ямар түрийвч зэрэг нь нууц.
IOTA гэж блокчейн технологи шугман бол энэ технологи олон хэмжээст юмуу да.
Sola гэж децентралайзед сошл нетворк хийнэ гээд байгаа, өөрөөр хэлбэл фейсбүүк твиттер таны мэдээллээс ашиг олж байгааг бут цохиж та өөрөө өөрийнхөө постноос ашиг хүртэнэ гэж байгаа.
гэх мэтээр маш олон компаниуд IPO маягийн юм хийгээд байж байна, ирээдүйг тэд өөрчлөх нь гарцаагүй, децентрализейшн болох нь гарцаагүй, том банкууд битий хэл, өндөр хүүтэй Монголын ломбард стилийн банкууд устах нь ойлгомжтой, гэх мэтээр энэ системд хурдан л шилжих тусам(Эстони шиг), энгийн хүмүүс хожино...
Яаж пуужинд суух вэ, галт тэргэндээ амжиж суух вэ,
Майнинг хийх нь илүү найдвартай байдаг ч байж болох юм лдаа, гэхдээ өртөг өндөр. Клауд майнинг бол тун эргэлзээтэй эд шиг байна билээ.
Ийнхүү децентрализейшн хувьсгал биднийг хүссэн хүсээгүй өөртөө татан оруулахаар айсуй.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.