Үргэлжлэл

75. Хэн нэгэн ямар нэг нийгэм, хүмүүсийн олонлогт хамаарагдаж төрөх бөгөөд, энэхүү нийгмийн эрх ашигийг шууд тулган хүлээлгэгдэж авдаг. Тэрэнд ямарч сонголтгүйгээр чи хоёр сая монгол гэгч төв азийн нүүдэлчидийн нэг бол хэмээн тушаагддаг. Хүн бүхийл амьдаралдаа сонголт хийдэг боловч үүн дээр л юуч хийж чаддаггүй. Өмнөх үеийнхээ тарьсан балгийг үүрнэ, эсвэл сайн сайханыг амсана. Өөрөөр хэлбэл өмнө нь хийчихсэн байсан сонголтууд одоо бидний амьдаралд маш хүчтэй нөлөөлсөөр л байна.

76. Үндэсэрхэг үзэл нь зарим талаар нийгэмд өөрөөр хэлбэл соёл иргэншилд байр сууриа олж чадаагүй байгаа хүмүүс эрт үеийн, иргэншээгүй байх үеийн нийтлэг хэмжүүрийг нийгэмд түгээхийг оролдож, нийгмийг урагшлуулж, сэтгэлгээний хувьсгал хийж, дээш тэмүүлж буй хүмүүсийг уруу татах нэг хэлбэр юм. Энэ үндэстэний орших хэлбэр арга зам нь хойш ухрах бус урагш алхах явдал. Бүхийл саад тотгор болж буй моралийг эвдэн, цоо шинэ реформист хувьсгал нийгэм, эдийн засаг, улс тор, сэтгэлгээ, урлаг гээд бүхийл салбарт хийх явдал юм. Өөрөөр хэлбэл нүүдлийн амьдралын амиа арагцаасан сэтгэлгээнээс ангижир ч тийм байсан, одоо бол үгүй гэж өөрсөддөө хатуу чангаар хэлж зөвхөн одоо, зөвхөн бид гэсэн үнэн байдлаар амьдрах хэрэгтэй. Үүнийг сонсоход хэцүү боловч, үнэн хэрэгтээ сонсоод хэрэгжүүлээд явсан нь амжилтанд ойртуулах нэг алхамаа хийх болно. Гэвч аливаа хүнд, хүмүүст ямар нэг хэмжээгээр defence mechanism ажиллаж байдаг. Тэрээр энэ нь түүнийг бусдаас ялгарахад, бусадтай тэнцвэртэй харилцаа үүсгэхэд туслах ёстой.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.