Новшын хотын бас нэг хараал идсэн шөнө

Ник Флин гэж хүний дурсамж болох Another bullshit night in suck city гэж номноос сэдэвлэн хийсэн "Флин байх"/Being Flynn/ гэж киног үзэв. Энэ номын нэрийг сонсохоор шууд унших хүсэл төрөх аж. Гэхдээ би киног нь санамсаргүй үзээд, таалагдсан учир цааших судалгааг хийхэд ийм нэртэй номноос сэдэвлэн хийсэн гэдгийг олж мэдсэн юм. Кинонд аав хүү Флинийн тухай гарах аж. Аав Жонатан Флин /Роберт Де Ниро/ өөрийгөө зохиолч, тэр ч бүү хэл агуу зохиолч гэдэгт бат итгэдэг хүн. Үнэндээ зохиол бичсэн үгүй нь бараг л тодорхойгүй. Хүү нь харин ээжтэйгээ, ааваасаа хол өссөн бөгөөд ээж нь өсвөр насанд нь амиа хорлон түүнийг орхисон аж. Энэ ном гэхдээ хүүгийнх нь бичсэн ном бөгөөд Ник Флин гэж яруу найрагч байдаг аж. Кинон дээр бол хүү нь хаяа бага сага юм бичдэг, гэвч тийм ч өөртэй итгэлтэй бус, зохиолч болно гэдэгтээ итгэж амжаагүй байгаа үе бололтой. Номны талаарх хүмүүсийн сэтгэгдэлийг уншиж байхад кино бол номын өчүүхэн хэсэг юмсанж. Номон дээр бол Ник Флин гэж хүний сэтгэл зүйг аавынхаа талаарх бодолыг маш өвөрмөцөөр дэлгэрэнгүй тусгасан байгаа бололтой. Гэхдээ надад тэр нь тийм ч чухал санагдсангүй. Яагаад гэхээр хүүгийнх нь бодол санаа ч юмуу, үзэл ч юмуу, зүйлүүд сонин биш байна л даа. Гол нь аавынх нь үзэл санаа энэ киног гоё болгож байна. Тэр бол эхнэр хүүгээсээ олон жилийн өмнө салсан хүн.
Гэхдээ л зурагийг нь гэртээ жаазлаад тавьчихсан миний гэр бүл гээд сууж байдаг хүн. Тэр бол зохиолч хүн. Нэг ч номоо хэвлүүлээгүй, магадгүй нэг ч түүх /Story/ бүрэн дуусгаагүй байх л даа. Гэхдээ л тэр зохиолч хүн. Зохиолч зохиолчдоо бүр агуу зохиолч юм шүү. Тэд удахгүй түүнд Нобелийн шагналыг гардуулах болно. Зарим хүмүүс амьдрахын эрхэнд тэр такси барьж хоол байрныхаа мөнгийг залгуулдаг гэх байх л даа. Тэгвэл та үнэхээр буруу боджээ, тэр агуу зохиолынхоо дүрийн судалгаа хийх гэж такси барьдаг юм шүү дээ. Роберт Де Ниро такси бариад Нью Иорк ч юмуу, Бостон ч юмуу нэг хотоор яваад байна гэхээр шууд л Taxi Driver бодогдоно, тэд хоёул амьдрахын эрхэнд такси барьдаггүй юм. Флин бол агуу зохиолч, Травис бол харин улс төрийн том эсэргүүцэгч, бусдыг хүнд нөхцөлөөс аврагч юм.

Флин байрнаасаа хөөгдөнө. Яг энэ үед юу ч болоогүй юм шиг огт уулзаж байгаагүй хүүгээ дуудаад тавилгаа зөөлгөнө. Ингээд тэр Ритц дээд зэрэглэлийн зочид буудлынхаа өрөөнд хэд хондог байхдаа гээд яваад өгөх аж. Хүү нь юу ч ойлголгүйгээр үнэндээ тийм л юм байхдаа гээд үлдэх ажээ. Гэтэл үнэндээ аавд нь очих газар байсангүй. Тэр зохиолч хүн учир бардам зантай. Харуудыг үзэн ядна. Гомонуудыг үзэн ядна. Мань хүн өдөр нь таксигаараа хүн зөөж, шөнө нь таксиндаа унтаж хэд хононо. Нилээд настай хүн учир ядарч эхлэх бөгөөд таксигаа барьж явахдаа нойроо дийлэхгүй юм мөргөнө, цагдаад баригдаж таксигаа хураалгав. Ингээд тэр бүр мөсөн орон гэргүй болох бөгөөд сар гаран хүйтэн цастайд гудамжинд хоног төөрүүлэх аж. Иймэрхүү байдлаар хүнд байдлууд үргэлжлэх аж. Хүү нь ажилдаг орон гэргүйчүүдийг асрамжлах газар тэр ирнэ. Тэгээд тэр хүүдээ хэлэхдээ би зохиолынхоо дүрүүдийн судалгааг үргэлж хийдэг, чи ч гэсэн ийм газар хийдэг биз дээ гэх аж.
Удалгүй Флин тэр газараасаа дахиад л хөөгдөв. Хүү нь ч бараг аавыгаа хөөв. Иймэрхүү хоүмлесс байдлыг Америкт мэдэрч явсан хүний хувьд үнэхээр гашуун байдагийг мэднэ.  
Ингээд тэр гудамжинд хүйтэнд дахиад л хоног төөрүүлэх аж. Хэсэг хугацааны дараа хүү нь аавыгаа гудамжнаас олж гэртээ авчирна. Нэг хоноод өглөө нь гарч явах үед хүү нь араас нь очин асууж байна. Яагаад?
              
Үнэндээ хүү аавд нь илүү тусламж хэрэгтэй, аав нь илүү өрөвдөлтэй хүн, живж буй завь гэж бодсон нь буруу байж. Аав нь аймшигтайгаар уурлан чи намайг живж буй завь гэж байгаамуу, Би бол зохиолч хүн, Би бол агуу зохиолч хүн. Тэд удахгүй миний номыг хэвлэх болно гэх аж. Агуу их итгэл, агуу их бардам зан.

Жилийн дараа гэхэд тэдний амьдрал эргээд хэвийн болох бөгөөд хүү нь аавынхаа гэрт очин түүнийг номынхоо нээлтэд урина. Харин аав нь түүнд зохиолынхоо гар бичмэлийг өгнө, уншиж үзээрэй гэж. Тэгээд хүүгийнхээ магадгүй энэ Новшийн хотын бас нэг хараал идсэн шөнө гэж номын нээлтэд оролцож байна, хүү нь аавдаа хар эхнэр хар хүү хоёроо танилцуулах аж.
  

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.