Үргэлжлэл

56. Удирдлагын онолд нөхцөл байдал, нөөц бололцоог зөв тооцож оновчтой шийдвэр гаргах явдал чухал байр суурь эзэлнэ. Үндсэндээ шийдвэр гэдэг бол сонголт юм. Өөрөөр хэлбэл оновчтой сонголт хийх үйл явц.
Тэгвэл хүмүүс энэ оновчтой гэдэг үг ямар шалгуураар тайлбарлагдахыг сонирхож таарна. Улс төр бол нийгмийн сайн сайхны төлөө үйлчилэгч субиект учир тэр нийгмийн гишүүдэд шийдвэр хэрхэн ашиг тустай байна гэдгээр оновчтой эсэх нь үнлэгдэнэ.

57. Амьдарал бол мөнхийн өрсөлдөөн, том нь багаа идэх төгөсгөлгүй хүчирхийлэл. Идүүлэхгүйн тулд маш энгийн натурал хууль бол бусдийг идэх эсвэл бусдад залгиулаад ходоодон дотороос нь түүнийг идэх.

58. Анти Социалист, нийгэм бол цугларан нийлж бүлэг, хэсэг болон өөрийн эрх чөлөөг худалдаж бусдийн эрхэнд захирагдах явдал юм. Миний эрх, миний chaos хаана байна? Чоно яагаад хонийг барьж иддэг вэ? Өлссөн учираас, өлсөх бол зовлон, өлсөж байгаад цадна гэдэг бол жаргал.

59. Хүн гэдэг амьтан махчин адгуус шинж чанраасаа салхад нилээд хугацаа байна даа. Оюунлаг долгион л болох юм бол хүн үүрд үлдэж, илүү удаан хугацаагаар амьдарч болно. Хөдөлмөр хүнийг бүтээсэн байж болох л юм. Гэвч оюун ухаан хүнийг тодорхойлогч, амьд үлдээгч ердөө ганцхан зүйл. Түүхийн талаар ач холбогдол өгөхгүй байна гэдэг бол өөрийн хийж буй үйл хэрэгт хамгийн хүндэтгэлгүй хандсан хэрэг болно.

60. Ёс заншил, шашин шүтлэг мөн өвөг дээдэс маань бол бидний үнэт зүйлс. Ганцхан байгаа зүйлээ хүндэлж хайрлахгүй байх аргагүй.

61. Бид ягаад нийгмийн ёс суртахуун, ёс заншил, хүндлэл гэх мэт зүйлүүдээс болоод амьдарлаас хангалттай том хазаж чаддагүй юм бэ?

62. Маш өчүүхэн шүтлэг, бишрэл дээр үндэслэгдэсэн бодол санаа үргэлж худал дүгнэлтэнд хүргэж байна. Хүмүүс цэвэр оюуний дүгнэлтийн төлөө гэхээсээ илүү сэрэл мэдрэмжийн төлөө, аз жаргал таашаал өгөгч зүйлийн төлөө амьдардаг.

63. Аугаа зүйл хийе гэвэл, аугаа их итгэл өвөрлөн амьдарах хэрэгтэй. Итгэл бүгдийг боломжтой бологдог гэж би боддог. Зарим хүмүүс зориг анхдагч гэдэг. Зориг зөвхөн итгэл дээр л тулгуурлаж үүсдэг. Бүх юм утга учиргүй мэт санагдах үед өчүүхэн төдий найдлагад хүн бүхийл итгэлээ тавин урагшилдаг. Энүүгээрээл хүний амьдарал амт шимттэй болж байдаг.

64. Шинжлэх ухаан, Философи, Улс төр, Шашин гэх мэт оюуны бүхийл салбарт одоог болтол гарч ирсэн нээлт, үнэт зүйлүүдийг бүтээгч нь төдийлөн амьдарлын шаардлагаар тэдгээрийг хийгээгүй байдаг. Гэтэл түүний хийсэн бүтээлүүд нь хэдэн зууны турш хүн төрөлөхтөнд ашиг тусаа өгсөөр л байдаг. Биднээс өмнөх үеийнхэний энэхүү хийж ирсэн бүхийл хэм хэмжээсээр бидний амьдрал ерөнхийдөө тодорхойлогддог. Харин энэ хэмжээсийг эвдэж чадах хүмүүс л хүн төрөлөхтөн, улс орны түүхийг бичилцэж эхэлдэг юм.

65. Тодорхой тогтсон дүрэм журам хүртэл худал болох нь харагдаж байна. Худал гэдэгийг мэдсээр байж өөртөө итгэлтэйгээр үнэн болгон хэлэх гэдэг хамгийн хэцүү зүйл. Энэ нь хүний дүр төрх хичнээн хуурамч болохыг харуулж байна.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.