Нийгэм буюу Бусдын тухай

15. Монголчууд маань эрт дээр үеэс тэнгэрийг шүтэж, байгалийн хүч, түүний агуу их нөлөөллийг ашиглаж, элдэв тэмдэг дохиогоор нь өөрсдийн амьдралд ашиг тус болох мэдээллийг олж авч чадаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл аливаа үзэгдэлийг ажиглан, амьдралынхаа туршлагаас дүгнэн тодорхойлж, мөн чанарийн илрэх хэлбэрээр нь агуулгыг таних арга д чадмаг суралцсан байдаг. Тухайлбал урд өдөрийнх нь тэнгэрийн хаяа улаан байвал, маргааш дулаахан нартай дөр болох нь ээ гэж өвгөд маань хэлж ирсэнийг та санах биз. Ийнхүү бидний өвгөд шүтдэг шүтээнээ сайн мэддэг, түүний ашиг тусийг өдөр бүр мэдэрч, байгаль дэлхий, газар хөрс, уул ус, тал хөндийтэйгээ хүйн холбоо, цусан төрөл, ясан барилдлагатай мэт амьдарч ирсэн, амьдарч байгаа билээ. Бидний газар нутаг, хөрс шороо бол бидний хоол хүнс, ирээдүй үр хүүхэд, бурхан шүтээн, мал сүрэг бүх үнэт зүйлс маань юм. Хэдийгээр орчин үеийн суурин газарт амьдарч буй монголчууд маань энэ үнэт зүйлээс орон зайны хувьд тусгаарлагдсан байдаг боловч, зүрх сэтгэл, төрөлхийн зөн билэг, цусанд нь шингэсэн зангаараа хэнээсч илүү морин дэл дээр хийсч, тал нутагийн салхинд сэтгэл оюун, бие мах бодиороо цэвэршин амьдардаг билээ. Ийнхүү бидний монголчууд аливаа үзэгдэлийн илэрч буй хэлбэр, бэлэг тэмдэгээр нь мөн чанарт хүрэх нандин арга билэгийг өвлөн уламжилж ирсэн байдаг.

16. Бидний бүтээсэн түүх дэлхийг доргиож, монгол хүний эрхэм ололтыг гаргаж чаджээ. Энэ нь бүхэл бүтэн зуу зуун жилийн турш германаас хүчтэй, японоос хүчтэй, францаас хүчтэй, оросоос хүчтэй глобал хүчирхэг гүрэн байв. Соёл иргэншилийг гүйцэж байж л түүнийг ялна.

17. Ерөнхийдээ бидний амьдралын түвшин, хэрэглээний түвшин доогуур байдагч, үндсэн мөн чанар шалтгааны хувьд асар баян, уужуу тайван, аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарч чаддаг ард түмэн билээ. Энэ сайхан тэнгэрлэг ард түмнийг бид өөрсдөө бүрдүүлж байгаа юм.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.