33. Хязгаар, лимит, цаг хугацаа оршиж байгаа нөхцөлд хүн туйлын үнэнд хүрч чадахгүй. Хэдийгээр Буддийн философоор хүн өөрийнхөө оюуныг хязгаарлаж буй биеээс оюун санаагаа салгаж чадахуйц сэтгэлгээний түвшинд хүрдэгч, гадаад орчиноос салж чаддаггүй.
Гадаад орчины энэ хязгаарыг даван туулахын тулд сэтгэлгээ, оюун ухамсар чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй бодит бие, матери үүрэг гүйцэтгэх ёстой. Хэрэв хүний оюун өөрөө бодит байдлыг даван туулах бололцоогүй бол хиймэл оюун яах эсэх, юугаараа давуу вэ? Үйлдэлийг давтах шинж, түүнчлэн элдэв нөлөөнд автах нь бага. Санамсаргүй байдал ноёрхож чадахгүй нь дутагдалтай. Тэгэхээр ердөөл chaos , probability. Санамсаргүй өөрөө харьцангуй зүйл. Энэ нь түүний хүчтэй нуугдмал чанарыг бууруулж байна. Хэрэв A зүйлийн дараа В дараа нь С болдог байсан гэж үзье. Гэтэл гэнэт А - D - С гэсэн дараалалаар үйл явц өрнөсөн гэж үзвэл. Энэ тохиолдолд В ийн оронд D үйл явц санамсаргүй юм. В, D хоёрийн ижил төстэйг шинжий: 1/ А, С хоёрын дунд үзэгддэг 2/ А гийн дараа С гийн өмнө 3/ D нь В г үгүйсгэж өрнөсөн 4/ D санамсаргүй В тогтмол( В анхдагч учир санамсаргүй оршино) 5/ мөн A, B, C, D ямарч зүй тогтолгүйгээр замбараагүй үзэгдэж болно, үүнийг chaos судлана.
34. Үнэнийг эрж хайхад худал хуурмаг, санамсаргүйг гол биш гэж үзвэл нэг тийм хоосон асуудал болно. Худал хуурмагыг эрж хайх нь санамсаргүй боловч орхигдсон зүйл. Хайр, хүсэл, бурхан, чөтгөр, шинжлэх ухаан, сансар огторгуй, урлаг зэрэг нь худал хуурмаг мэт. Тэдгээрийн мөн чанарлуу өнгийн харвал үнэн ч, худал ч зэрэгцэн орших болно. Цэвэр оюуныг хэдий чинээ төөрөлдүүлж үнэн худал, бодит хийсвэр, шалтгаан мөн чанараас салгана, төдий чинээ хүний ухамсар тодорхойгүй, ухамсарт бус болж хувирна. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшилийг бодит байдал, шалтгаанаас илүүд үзэж өргөмжилвөөс хоосон хийсвэрлэл болно. Мөн бодит байдал ахуйг урьдчилан авч үзвээс чөлөөт сэтгэлгээ, сэтгэлгээний зориг ухамсар алдагдаж эхэлнэ.
35. Ийнхүү хэрэв 1+1=2 гэдэгийг үнэн гэж үзвэл, 1+1=3 ягаад үнэн биш болох. Худал орших шинж чанарыг үгүйсгэж болохгүй. Ерөнхийдөө бичлэгийн хувьд энэхүү захиран тушаах өгүүлбэрийн хэлбэр нь үнэнээс гажина эсвэл худалаас гажина гэж ойлговол. Мөн үнэн худал хоёрын завсарыг дундаж гэж ерөнхийлбөл дундажаас гажина гэсэн үзүүлэлт гарч ирж байна. Хэрэв дундажалбал 1+1=4 үнэн бол, 2+2=8 үнэн, нөгөөтэйгүүр 2+1=5 дундаж бол 3+1=19 худал болох. Худалаар бол 2-1=1 худал бол 2-1=0 дундаж, 2-1=8 үнэн юм. Гэх мэтээр олон хэмжээс ухагдахуунууд гарч ирж болох юм. Ийнхүү эдгээр олон хэмжээсүүдийн хувьд математик бол зүгээр л зах зух, мөсөн уулийн усны түвшинд гарч ирсэн хэсэг. Энэ олон хэмжигдээгүй хэмжээс, судлагдаагүй салбарыг гадуур ертөнц гэвэл бид түүнд хамрагдах эсэх. Гэх мэт олон салбарт хэмжээс, хэл болон томёо зэрэг хийсвэр нэг талыг баримталсан зүйлүүд сэтгэлгээг хязгаарлаж байдаг. Үнэн хэрэгтээ онолийн физик, математик, хими зэрэг хүний оюун шаарддаг гэх салбарууд тийм ч хүнд биш бөгөөд энгийн зүйлүүд дээр тулгуурлаж байдаг. Гэтэл зам зуурийн төөрөгдөл ,хэлний бэрхшээл, бас бус шалтгаанаар хүмүүс халширсаар иржээ. Хурдан биш шинжтэй сэтгэлгээ хүний оюунд маш чухал юм. Дэлхийн түвшин жил бүр математик, физик, хими зэрэгээр хурдан сэтгэгчидийн тэмцээн зохиодог, гэвч эндэээс дэлхийд тэргүүлэх эрдэмтэд төрөхгүйл байна. Үүний ач холбогдол, амт шимтийг үгүйсгэж бас боломгүй.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.