Үргэлжлэл

42. Пост 9/11, дээр дурдсан дайны эх суурь нь тавигдсан, дэлхий дахины байдал маш түгшүүртэй, амаглан тайван бус байна. Хүний эрх эрх чөлөө, тусгаар тогтонол, их гүрэн, лалийн хэт даврагсад, глобал эдийн засаг, дэлхийн байгал орчин гэх мэт хийсвэр уриа лоозон ямарч үр нөлөө байхгүйг харж болно. Байдал ийм байхад зүгээр алгаа хумхиад суугаад байх эрх бидэнд байхгүй, оролц, өөр өөр салбарт хөлөө тавь, иракд цэргээ оруулсан явдалийн зөв бурууг тодорхойлход бэрх ч, хоёр хөршөөс давж олон улсийн цэргийн харилцаанд зоригтой оролцсон явдалыг үнэлэх хэрэгтэй.

43. Тос, үүний эрэлт ойрын хэдэн жил буурахгүй нь тодорхой байна. Энэ байдлаас жинхэнэ эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн мэрэгжилтэн, инженерүүд аврах цаг үед тулж ирэв. Манай улсын хувьд инергийн эх үүсвэрийг хойд хөршөөс хангадаг. Дэлхийн эдийн засаг чөлөөт худалдаа, нээлттэй хил хязгаар дээрээс л хөгжидөг тул дайн ямарч эдийн засгийн ашиг тус авчирахгүй. Гэхдээ тосны нөөц бүхий бүс нутагт өөрийн хяналтыг тогтоох гэсэн дайны хэлбэр гарч ирэв. Тэр бүс нутгийн уугуул болох лалийн екстремистүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Тэдний гарт дэлхийн инергийн эх үүсвэр орчихвол байдал маш их доройтоно. Иймд баруун европ, нэгдсэн улсын хяналтанд байснаар илүү үр ашигтай байж болох.

44. Хүний байгалийн хэрэгцээ нь эдийн засаг учир энэ хийсвэр цогц ойлголт хүссэн хүсээгүй өсөн хөгжих жамтай. Зөвхөн хурдац гэсэн ойлголт сайн эдийн засаг муу эдийн засаг хоёрыг ялгаж өгч байдаг. Өнөөгийн олон улсын харилцаа нь зөвхөн эдийн засагаар л дайтаж, зах зээлийн төлөөх өрсөлдөөн зай завсаргүй үргэлжилж байна. Хүн бол нэг талаар улс орны иргэн боловч нөгөө талаар үндэстэн дамжсан корпорациудын зах зээлийг бүрдүүлэгч, тэднийг тэжээгч, тэдний хэрэгцээг хангагч бяцхан ажилчин шоргоолж болон хувирав. Түүгээрч үл барам тэдгээрийн сурталчилгааний хэрэгсэл болон хувирсан. Coke ийг авааад үзье, амны цангаа гаргана, тайвшруулагч caffiene агуулсан учир дахин дахин хэрэглэх аддикт үүсгэдэг. Интертаймэнтээр зай завсаргүй сурталчилж амьдрах арга зам хэлбэрийг зааж өгнө. Тэгээд тэр хүн мөнхийн реклам сурталчилгааг залгин шингээж, бусдын илүү үнэтэй амьдралыг төлж амьдрах болно. Ийнхүү бараа бүтээгдэхүүн хүний амьдралын чанар чансаа, утга учирыг тодорхойлж буй үед эдийн засаг гэсэн ойлголт чухал байж, үилдвэрлэгч, корпорациуд нийгмийн хөгжил, хүний хөгжилийн чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлсээр байх болно. Өнөөгийн нийгэмд барааны сав баглаа боодол, реклам сурталчилгааний үнэ түүний өртөгийн нилээд хэсгийг эзлэх болжээ. Тэгээд энэхүү циклийн гол эргүүлэгч хүч нь хүн өөрөө болж, байглаас ямарч үнэ төлбөргүй авч чадхуйц зүйлүүддээ хүртэл асар өндөр үнэ төлж цаг хугацаа хүч хөдөлмөрийн хувьд асар их алдагдалтай амьдардаг болсон. Тухайлбал жирийн нэг orange жүүс байна, үүнийг бид модноос аваад хүчтэй шахахд хүссэн жүүсээ ээ авч болно, үүнд $3.99 төлөх ямарч шаардлага байхгүй. Гэтэл үүнээс ашиг олох гэсэн хүмүүс гоё өнгөлөг сав баглаа хийж, гоё нэр өгөн зах зээлд зай завсаргүй бурханы шээс мэт магтаж эхлэнэ. Ингээд л энэ бүхэнд зардал төлнө. Тэхээр үүнийг шийдэхийн тулд Хагас Социализм ийг хэрэгжүүлэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.