39. Бурхан /Allah/ хүртэл бидний эсрэг өөрийн харгис аллага, хядлага явуулж эхэлж байна. Хүний оюуны замбараагүй хөдөлгөөнийг цэгцэлж шүтэх, итгэх, даган мөрдөх замаар сэтгэлгээг загварчилах үүрэг бүхий шашины онол уналтанд орж, аллага үзэн ядалтыг өдөөх зэвсэг болон хувирчээ. Өөрөөр хэлбэл эрүүл сэтгэх ухамсарлах чадварыг мохоож хий хоосон ид шид, superstition болон хувирч хүний оюуны, сэтгэлгээний, эрх чөлөөний мэдрэмж гэх мэт олон чухал зүйлүүдээс нь салгаж жирийн нэг мануухай, бөмбөгний гох болгон хувиргав. Энэ асуудал нь шашны асуудлыг дахин сөххөд хүргэж, 20 р зууны сүүл хагасын асар өндөр технологийн мэдрэмж бүхий соёлт ололтуудын үнэ цэнийг бууруулж байна. Тэгээд 21 р зууныг терорийн, хятадын, цөмийн дайны зуун хэмээн харанхуй ирээдүйгээр зөгнөх болов.
40. Дэлхийн улс орнуудын харилцаа маш эгзэгтэй үе дээрээ тулж иржээ. Бараг дайны байдалд байна гэж хэлэх үндэслэлтэй. Алан хядагч бүлэглэлүүд болон барууны өндөр хөгжилтэй орнуудын холбоо хоёрын хооронд маш идэвхитэй дайн өрнөж байна. Дайн гэдэг нь эдийн засаг болоод баялагын төлөөх тэмцэлийн хамгийн хурц хэлбэр юм. Арабын улсуудын газрын тосны төлөөх асар хүчтэй сонирхол, улс орныхоо тусгаар тогтонолыг хамгаалах шашны нөлөөн доорх арабуудын хүчтэй тэмцэлтэй тулгарч байна. Энэ бол дайн, маш өвөрмөц хэлбэрийн дайн. Энэ дайнд энгийн иргэд өртөх, тэднийг өртөөх сонирхол маш их байх болно.
41. Дэлхийн сүүлийн үеийн хандлагийг ажиглаад байхад дайн хийх арга хэлбэр үндсээрээ өөрчлөгдөж, дайнд соёл иргэншил хамгийн түрүүнд хамгийн их хохирол амасдаг уламжлал хадаглагдсаар байна. 13 р зуунд нүүдэлчид дэлхийг яаж улан доороо гишгэсэн шиг, нүүдэлчин гаралтай арабууд, араб бүлэглэлүүд дэлхийн хамгийн хүчтэй гэх улс гүрэн соёл иргэншилийн төвүүдийг, тэрхүү улс орон хичнээн ч хүчирхэг армитайг үл харгалзан чичрүүлж байна. Жирийн нэг хэдэн гишүүд нь дэлхий дахиныг цочироож чадаж байна, их гүрний түрэмгийлэл амжилт олдог цаг дуусч байна.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.