Үргэлжлэл

71. Гудамжинд маш их архичид, гуйлагчид байна. Тэд яваандаа нийтийг хамарсан завхарал, хоцрогдол болж, гэгээрээл, соёлжилтийн салхийг ердөөч үнэртэж чадахгүй байгаад харамсах юм. Улмаар энэ нь хэрэглээг ихэсгэхгүй, бизнесийг дэмжихгүй, хууль дүрэм мөрдөдгүй буруу нийгмийн бүтээгдэхүүн болон хувирч байна.
Тэдэнд өөрсдийгөө хүндлэх, үүргээ ухамсарлах гэх мэт энгийн ухамсар тогтохгүй байна. Байдал маш хэцүү байна, нийгэм юу хүсч байна. Тэд хэн нэгний гарыг харсаар, хууран мэхлэгч, худлаа чалчигчидыг сонсосоор л. Харин хэн нэгэнд түүний амьдарлаа өөрчлөх, аугаа зүйл хийх хяналт нь байгаа. Үүнд л найдах хэрэгтэй, өөрөөр хэлбэл монгол улсын ирээдүй тодорхой бүлэгийн бус, хэн нэгний, тодорхой бие хүний гарт байх нь дээр, ядаж л тийм системийг шаардаж байна.

72. Ихэнхи хүчтэй нийгмүүдийг систем гэж үзвэл тэд маш олон элементүүдтэй/ сулавтар/, харин хүчтэй элементүүдтэй систем бол хүчтэйл байх ёстой. Монголд угийн бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй, хамтарч ажиллах, нийтээр, нийгмээр гэсэн ойлголтонд дургүй олон хүмүүс байдаг учир тэд зөвхөн өөрсөдөө л итгэж байж нийгэмд нөлөөлж чадна. Тэгээд тухайн бүлгийг голлох болгохын тулд бүхий л зүйлийг хийх болно. Агуу лидер л гарч ирэхгүй юм бол тэд өөрсдөөсөө өөр хэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь ч дээр юм. Энэ тэмцэл, өрсөлдөөн дундаас хамгийн хүчтэйнүүд нь шалгаран гарч, тэд ерөнхий дүрэм хуулийг тогтоож амьдрах болно. Энэ нь яг циклтэй адилхан, нэг хэсэг хугацааны дараа залуу шинэ лидерүүд гарч ирнэ. Энэ мэтээр эцэс төгөсгөлгүй хувьсгал үргэлжилэх болно.

73. Байдал маш эгзэгтэй болж ирлээ. Бүлэглэлүүдийн ашиг сонирхол зөрчилдөн, хоорондоо дайтахад бэлэн болчихоод байна. Иймэрхүү системийг ор үндэсээр нь алга болгож байж л одоо улс төрийн зөв голдиролдоо орно. Энэ олон улс төр болон бизнесийн корпорациудын эрх ашиг хөндөгдөхөөр болж байна. Үндэсний үйлдвэрлэл гэх юм. Яахаараа тэр дээгүүр жаалаад, ард түмнийг улам доройтуулж, мөлжиж буй хархнуудын бизнесийг, бид арай гэж олсон хэдэн бор төгрөгөөрөө дэмжих ёстой юм.Тэгэхээр энэ үндэсний үйлдвэрлэл гэгч нь тэр чигээрээ асар том кампант ажил бөгөөд нэгэнт дээр гарчихсан толгойнууд өөрсдийн үндэс суурийг бататгах гэсэн, эдийн засгийн хувьд хөлжиж дараа дараагийн сонгуулиудад цацах хангалттай мөнгөн хуримтлал үүсгэж буй маш нарийн, ээдрээтэй далд үйл явц юм. Ард түмэн үүнийг зах зухаас нь ойлгож буй байх. Ийм хэт хахир хатуу мөлжигч корпорациудад эдийн засаг болон улс төрийн эрхийг өөрсдөө олгож байгаагаа ухаарч үүний эсрэг тэмцэх хэрэгтэй.

74. Боловсорол, ертөнцийг үзэх үзэл, амьдрах ахуй зэргийг үндсээр нь өөрчилсөн тийм шинэчилэл хийхгүй бол нийгэм соёл болоод эдийн засгийн хямарлаас гарч чадахгүй. Маш их цаг алдана, бид капитализмд ерөөсөө амьдарч сураагүй. Энэхүү бидний амьдарч буй нийгмийн гол зарчим нь сонголт, энэ сонголтыг хийж чадахгүй байгаад л гол нь байна. Бид шийдвэр гаргахаас өмнө бусдад шийдэх эрхийг өгөхдөө сурамгай мэт. Мөн бидэнд мэдээллийн хангамж муу байдагтай уялдан шүтэн бишрэх, итгэл үзүүлэхдээ маш амархан байна.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.