Үргэлжлэл

26. Хүмүүсийн ердийн зан характерийн өчүүхэн өөрчлөлтийг танин мэдэж байна. Ердөөл өчүүхэн зүйл дээр тэд өөрчлөгддөг. Тухайлбал, бүгд цаанаас тараасан ижил формтой байж байгаад өөрсдийн хувцасаа / ижил бус/ өмсөхөд л тэдний байдал эрс өөрчлөгдөж, өөр зүйл ярьж эхлэх болно. Хүмүүс ижилхэн хувцастай, ижилхэн нөхцөл байдалтай байхдаа маш нөхөрсөг байдаг. Тэд зөвхөн бие биенийхээ дотоод мөн чанарлуу л анхааралаа төвлөрүүдөг.

27. Зуун хятадын дунд нэг монгол хэрхэн амьдрах вэ гэсэн бодлого миний өмнө шийдлээ хүлээж байна. Асуудлыг тэдний English маш муу нь сайжруулж байна. Юу ч ярихгүй, юу ч ойлгохгүй бол сайн байна. Иймд өөрийнхөө зүгээс асуудлыг хүндрүүлэх хэрэггүй. За тэгээд хоёр үндэстэн зэрэгцэн харилцан ашигтай оршихуй гэсэн санааг бодолцож үзнэ.

28. Өнөөдөр хятад dormmates өлсөглөнгөө үргэлжлүүлсээр, зарим нэг нь ухарч хоолондоо орсон ч ихэнхи нь үлдэж чамгүй тэвчээр заав. Энэ нь ямар нэг байдлаар тэдний нэгдэж чадахгүй байгааг харуулж байна. Ер нь ингээд дунд нь ороод ажиглаад, тагнуулдаад байвал сонирхолтой үйл явц ажиглагдах юм байна. Өлсөглөнгийн хувьд тэд хятадад ийм зүйл хийвэл Тиананмэний талбай дээрх шиг гашуун зүйл болно, гэвч энэ бол Нэгдсэн улсын хил дотор байгаа болохоор ялалтад хүрнэ. Нэгдсэн улс тун уян зөөлөн ханддаг болох нь ажиглагдаж байна. Анхааралд өртөхөөс сэрэмжилсэн байж болох. Үйл явдалууд давтагдсаар, ер нь залуу голдуу хүүхдүүд нь өлсөглөнгөө хамгаалж, харин хөгшчүүл болон дундаж насныхан нь хамгаалаагүйг цохох хэрэгтэй. Энэ нь тэдний нийгмийн хүмүүжилээс хамаатай юм. Коммунист нийгэмийн хүмүүжилд нухлуулсан хүмүүс аливаад их дуулгавартай байдаг, уул нь бүгдээрээ өлсөглөнгөө хамгаалж үлдсэн бол би эдний талаар өндөр сэтгэгдэлтэй үлдэх байв. Гэвч эдний зарим нь дуулгавартай хоньнууд гэдгээ харуулав. Миний хувьд би бол өөр хүн гэдгийг эд нар мэдэж байх ёстой гэсэн үзэл дээр үндэслэгдэж байв. Би өөр төрөл, шал өөр race гэдэгийг тодорхой хэмжээнд харуулах хэрэгтэй. Тэмцэлд нэгдэл чухал үүрэг гүйцэтгэнэ, харин хөгжилд нэгдэлээс гадна өрсөлдөөн, үзэл бодлын уралдаан нөлөө бүхий үүрэг гүйцэтгэнэ.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.