90 - ээд оны шилдэг кинонууд

 Миний өссөн, юм хум зах зухаас нь гадарлаж эхэлсэн үе маань 90 ээд он учир тэр үеийн кинонуудад их дуртай. Ойр байдаг юм. 80 аад оны кинонууд их л дээ, 70 аад оны кинонууд ч их. Гэвч яг сэтгэлгээнд маань яв цав таарах нь 90 ээд он учир энэ үеийг л онцлоод байгаа юм. 2000 он гараад ирэхээр кино хэт хөгжөөд, их энгийн байх, бараг л реалити шоу шиг ч байж болно гээд хийгээд ирэхээр,.. уул нь үнэнийг үзүүлэх нь зөв л дөө. Гэхдээ л үзэгч киноны гол дүрийг супербаатар гэдэгт итгэх нь илүү сайхан байсан юм шиг. Яг Матрицийн Сяпир шиг юм болоод байдаг " яагаад, яагаад, яагаад би тэр цэнхэр эмийг нь уусангүй вэ" гэж. 90 ээд онд дөнгөж 10 гаран настай хүүхэд киноныхоо үйл явдалд эргэлзэх тээнгэлзэх зүйлгүйгээр шууд л итгэдэг байж. Энэ үеийн Америк кинонуудад нэг зүйл ажиглагддаг. Тэр нь оптимизм. Тэр үед телевизээр Ленфильм ч юмуу Мосфильм гээл гараад ирвэл, өө гэх жишээний, уйдчихсан байсан үе. Харин 20 Зуун Фокс, Юниверсал гэх мэт гараал ирвэл бөөн баяр. Америк гэж үнэхээр мөрөөдлийн орон байдаг юм байна гэдэгт бүрэн итгэж байсан үе.
Одоо бол хуучны Орос, Монгол кинонуудыг үзэх гоё л байдаг.  Лавша л гэсэн үг.
Гэтэл ерээд оны Холливүүдийн кинонууд тухайн үеийн хүүхдийн сэтгэлгээнд минь, харангатсан цөлд явж буй мэт үед хувинтай ус толгой дээрээс асгах шиг гүн мөр үлдээсэн байх аж.
Барууныг тэгж л шүтэж, Холливүүд тэгж л миний амьдралд нөлөөлсөн. Одоо жишээ нь зарим хүмүүс Америк киног муулдаг, тэгээд түүнээс илүүг сонирходог мундаг хүн болох гэсэндээ Орос, Франц, Итали, Хятад, Япон кинонууд л үздэг гэх мэт хандлага гаргадаг. Энэ бол шал худлаа. Сержио Лионы вестерн кинонууд, Стивен Сбилбергийн Эрүүнүүд, Жорж Лукасын Оддын дайн, Жэймс Камеруны Терминатор, Харийнханыг үзээгүй, үзэх дургүй гэж хэлж буйтай л ижил юм. Хэрэв үнэхээр эдгээр кинонуудыг үзээгүй бол харанхуй байгаагийн шинж. Энэ кинонууд бол дэлхийг эзлэж байсан сэтгэлгээний давуу тал. Би жишээ нь яагаад ингээд зөвхөн холливүүдийн кино л гэж яриад байна гэхээр, бүхийл дэлхийн том найруулагчид Итали, Франц, Япон, Орос, Хятад гэх мэт бүгд дэлхийн хэмжээнд гарахын тулд Холливүүдээс зөвшөөрөл авдаг юм. Нэг ёсондоо өөрсдийнхөө стилийг Холливүүдийн хэлэнд орчуулж нэг хоёр кино заавал хийдэг. Ингэснээр дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж болох талтай. Тэхээр нэг цэг дээр төвлөрөөд ирж байгаа зүйлийг тэр цэг дээрээс нь л авах хэрэгтэй. Дараа нь сонирохвол салаа мөчирлүү нь авирч болох л юм, тэр бол нээлттэй. Хэрэв Америк Ромын эзэнт гүрэн юм бол Холивүүд бол Ром юм/Киноны хувьд/. Монголчуудын сэтгэлгээнд ч энэ нь яв цав нийцнэ. Монголчууд жижиг тосгон сууринг түүж дайраад явдаггүй, том хотыг нь сүйтгэдэг байв.
Холливүүдийн кинонууд дотор маш их хог бий. Бүр шал дэмий хог хэтэрхий их юм. Тийм болоод л шүүмж хэрэгтэй, түүж үзэх хэрэгтэй. Тийм болоод л 90 ээд он гэсэн нэг хэсэгээс нь түүгээд хэдэн киног нь жагсаахыг оролдов. Эдгээр киноноос авах юм, ойлгох юм хэт их болохоор бичихээс өөр аргагүй. Нэг талаар. Нөгөө талаар хүн юманд дандаа авахын төлөө байх онцгүй лдээ.









Reservoir dogs - Тарантиногийн эхний кино, Анх 90 ээд оны сүүлээр Орбитоор үзэж байсан юм. 11 өнгөрүүлээд Орбитоор заримдаа гадаад кино гаргадаг байсан байх. Орос хэл бараг нойл. Гэхдээ сүртэй гарууд ширээ тойрж суучаад тамхи татаал, юу ч юм яриал байв. ВООО, юун кино гараад байна аа, Тарантино гэж мэддэгч гүй байв. Яриад байгаа зүйлийн талаар юу ч ойлгоогүй. Гэхдээ л маш гүнзгий сэтгэгдэл үлдээсэн байв. Тэгээд 10 жилийн дараа шахуу Америкт очсон хойно ямар учиртай кино болох, хэн гэж найруулагчийн кино болохыг нь олж мэдсэн юм.


Forest Gump - бас л Америкт очсон хойно, энэ киноны талаар судалгаа хийдэг байв. Ер нь бол дүрд нь орж амьдардаг байв. Хар багдаа Брюс Ли тэй адилхан болохыг хүсдэхдээ, нэг тийм ярвайдаг, хамраа эрхий хуруугаараа арчдаг шиг л. Маш энгийн, үзэсгэлэнтэй кино. Одоо нэг иймэрхүү нөхдүүдийн тухай кино хийх гээл байх шиг байдаг.   


Matrix - энэ киноноос хойш илүү төгс кино гарах боломжгүй, бүгдийг хэлчихсэн, бүгдийг бодчихсон, 20 р зууны төгсгөлд хамгийн шилдэгийг гаргачихлаа гэж үздэг байв. Бас л анх үзээд үзээд юу ч ойлгоогүй шахуу. бүх хэлдэг үгүүд нь толгойд гүн шингэсэн байх аж, хэрэв энэ киног үнэхээр үздэг хүн бол дараах лайнууд шууд л бие арзайлгах байх,
- No honor is mine!
- I hope this search is over,
- huh, deja vu
- No one has done anything like this before, -that's why it is going to work!









The Shawshank Redemtion - Театрт хэдэнч жил юм нэг ойг нь тэмдэглэж байхад нь үзэх боломж олдож байж билээ. Гол дүр нь Морган Фрийман юм шүү дэ. Аюурзана нэг жагсаалт дээр Shawshank Redemtion ийг сайн ухвал Cinderella юм гэж хэлсэн байсан. Яг л Орос хүнийг сайн маажвал дотороос нь Монгол хүн гарч ирнэ гэдэг шиг. Гэхдээ Анди Дупреег гол дүр гэж бодвол Синдерелла байж болох л юм. Харин Редийг гол дүр гэж үзвэл юу гэж факинг Синдеррэлла байх вэ дэ. Итгэл найдвар бол аюултай зүйл юм гэж Ред л хэлсэн юм шүү дэ. Мөн хаашаа явж байгаагаа хэнд ч бүү хэл гэсэн хэллэг байдаг. Үнэндээ Дупрее найздаа хаашаа явж байгаагаа далд байдлаар хэлсэн юм. Тийм учираас л Редэд итгэл найдвар гэх тансаг зүйл мэдрэгдэж эхэлсэн хэрэг.   

Toy story - Хамгийн шилдэг хэсэг бол Базз гэнэт өрөөнд орж ирээд, өөртөө маш итгэлтэйгээр сансарын хамгаалагчын ажилаа хийж эхлэх тэр хэсэг. Улмаар өөрийгөө зүгээр л нэг тоглоом, бүүр мянга мянган тоглоомын нэг гэдэгийг мэдэх үе. Үгүй энэ чинь ерөөсөөл том хүний кино байна шдээ. Хүүхэд бүр өөрсдийгөө ямар нэг онцлог гайхамшигт хүн, мундаг хүн гэдэгт бүрэн итгэж өсдөг шүү дээ. Харин том болоод ердөөл нэг, байдаг л нэг сая сая хүний нэг гэдэгийг ухаардаг. ухаардаггүй яваад байдаг хүн ч мэдээж байна л даа. 

Big Lebowski - Итан Жоел Коений кинонууд ч агуу л даа, Дюд, яг л байх ёстой газараа яг цаг хугацаандаа байгаа хүн юм. 

Seven - Бас л Морган Фрийман

Fight Club 

MIB

Good Will Hunting - Зарим хүмүүс хаана ч юм өөрөөс нь илүү нэг хүн байгаад байгаад их санаа зовдог бөгөөд түүнийг хажуудаа байлгаж ямар нэг зүйлээр дарамтлахыг оролдох аж. 













Jakie Brown - Тарантиногийн Пам Гриерд зориулсан кино

Heat - Лос Анжелес бол Нью Иорк шиг мөнгөний, Парис шиг нялуун хот бишээ, өөрийн гэсэн дүрэмтэй хот. 

Basic Insticts








The Game - Триллер гэж ийм л байвал гоё.

Perfect Murder 

Godfather III - Эхний 2 анги нь гоё л доо, гэхдээ 3 анги дээрх үг хэллэг яриа бол илүү гүнзгий болсон л доо.

Bug's Life - аймшигтай дээрэлхүү царцааны өөдөөс -Чиний буруу ш дээ гэж хэлэх зоригтой бяцхан шоргоолжны тухай кино юм. Тэр бүгдийг туршиж үзсэн болоод л тийм зоригтой болсон юм.

Scent of woman - Эмэгтэй хүний үнэр, амьдарлын сургууль сургуулийн сургуулиас илүү ч юм боловуу, амьдрана гэдэг хэдэн жил цуглуулсан мөнгөөрөө хэдхэн хоногт хүн шиг амьдрахыг хэлдэг аж. 

Carlito's Way 

Leaving Las Vegas - энэ киноны талаар би хангаллтай бичсэн

Jerry Maguire 









Donnie Brasco - No one can touch you now, not even Jesus Christ, forget about it.

The Edge 

There is something about Mary

Glengarry Glenross 

Mortal Combat







Ghost Dog: Way of the Samurai 

Analyze this

The last supper











Thick as thieves
       


       

      

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.