Үргэлжлэл

18. Чонийн сүнс, тэд одоо том болж хүссэн бүхнээ идэх, хүсэл шуналдаа автах болов. Төрсон эцэг нь тэдэнд өчүүхэн хурга мэт харагдах болов. Хөгшин эцэгийнх нь бэлдсэн хоол тэднийг цатгахаа больж, хаанаас ч юм ирсэн өлсөглөн хайр найргүйгээр тэднийг эзэмдэх болов.

19. Хэзээ нэгэн цагт хөгжилийн анхны яргуй дэлбээгээ дэлгэх тэр үед тэд /гадаадруу дүрвэгсэд/ ямаа мэт гүйлдэн ирэх болно. Тэднийг буруутгах үндэслэл байхгүй, гэхдээ зөвтгөж болохгүй.

20. Өлсөглөн хүүхдүүд, ядуу амьдралтай эмэгтэйчүүд, охидууд, эмээ нар гээд л монголын ихэнх гэр бүл амьдарлын асар ядуу түвшинд амьдардаг. Тэднийг хэн ч тэтгэхгүй байна. Тэдэнд нийгэм, олон нийт туслах, амьдарлын совесттой байх хэрэгтэй. Ганцхан өөрсдийгөө бодоод явбал амьдрал утга учиргүй болно. Бяцхан таашаалын төлөө амьдарвал сүүлдээ хэн ч биш болно. Хэн нэгний төлөө, бусдын төлөө юм хийх, бусдын төлөө уучлах, үзэн ядалтаа тэвчих хэрэгтэй.

21. Эх орондоо очоод хүсэн хүлээж байсан зүйлээ хийж, эрх чөлөөтэй амьдрах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна. Эдэнд/inmates/ хүнлэг чанар, наад захын хүний үнэр үнэртэхгүи байна. Өөрөөр хэлбэл хэт их хөгжил буцаад хүнийг адгуус болгон хувиргах тухай асуудал юм. Эд хөгжилтэй хөл нийлүүлэн алхагсад биш, хоцрогсод, гүйцэж чадахгүйгээ аль эрт мэдрээд адгуусан замыг өөрийн мэдэлгүйгээр сонгогсод юм. Эдэнд ямарч ирээдүй алга, энэ нь нэг хэсэг хүмүүс биш, нилээд хэсэг нийгмийн давхаргыг багтаасан хүмүүс юм. Эдгээр адгууснууд бослого гаргаж өндөр хөгжилийг хойш татах болно, улмаар траншэйнд эдний амьдрал шилжэх болно. Эд болон эднийг дагалдагсадад/rappers, hip hopers/ ямарч ирээдүй алга. Ердөө юуч хийж чадахгүй болохоор эсэргүүцэх л үлдэж дээ. Ийм муу урсгал бүтээлч үзлээс өмнө хүний ухамсарт суулгагдаж болохгүй. Энэ буруу анархист гутранги үзлээр нийгмийг чимж болохгүй. Хүний бүтээх, хийх, байгуулах гэсэн ариун нандин, сайн сайхан хүслийг мохоогч хогын ургамал, хархнуудыг цэвэрлэж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.