Хувь хүн буюу Өөрийн тухай

1. Би бол Монгол улсийн иргэн, газар нутагынхаа эзэн нь юм. Улс төрийн хүрээ миний зорилгыг хязгаарлана. Ингэснээр тодорхой зүйлд чиглэгдэж хүчирхэг болох ёстой.

2. Би бол урлаг сонирхогч, шүтэгч. Урлагаас өгдөг асар их таашаалийг бахаднам. Хүний хамгийн нандин чадвар бол урлагийг бүтээх, ойлгож бишрэх явдал юм.

3. Галыг минь асааж буй зүйлийг унтрааж болохгүй. Нийгмийн орчин байдал зөөлөн дулаан буйч тэмцэлийг зогсооно гэсэн үг биш. Дайчин шинж чанараа гээнэ гэдэг бол сүнс сүлдээ гээнэ гэсэн үг. Мөрөөдөл, аяа мөрөөдөл минь миний хамгийн үнэтэй, бодож, сэтгэж, биширч, баяр баясгаланг мэдэрч байдаг зүйл юм. Мөрөөдөл минь хэвээр үлдэж бүхийл амьдралд минь гэрэл гэгээг өгч, сайн сайхны билэг тэмдэг, өчил болж байг. Харин миний зорилго, үүрэг, хүндэтгэл, хариуцлага, зарчим намайг татан авч үндсэн ажилд минь албан томилов. Хүнд зам, маш их сэтгэлийн тэвчээр оюуны хүч шаардсан ажил. Тийм болохоор би сонгож байгаа юм. Хүнд хэцүүг би үүрэх ёстой. Хүнд хэцүү миний оюуны хязгааргүй их боломжыг шалгах үзүүлэлт болохынхоо хувьд үргэлж татах хүчийг өөртөө агуулах аж. Үүнийг би даван туулах арга замыг нээн бусдыг тэрхүү замд ороход туслах хэрэгтэй. Тэдний асуудалын үндсэн мөн чанрыг танин мэдэж, улмаар хамтын хүчээр өөрсөдийн оршихуйг үүрд баталгаажуулах явдал нь эрхэм зорилго маань юм. Энэ асар хүчтэй оршихуйн тухай үзэлийг өвөг дээдэс маань эртнээс судлан үзэж гарах гарцыг олон дайчин байдлаараа батлан мөнхжүүлсээр ирсэн. Үүнд сэтгэл хөдлөл, уур хэлэн, үзэн ядалт байнга муу нөлөө үзүүлэх бөгөөд цэцэн оюун, мэргэн санаа, зарчимч байдал, хүмүүжил болон өндөр боловсрол туслах юм. Оюун санаанд минь бүрэлдэж буй санаа оноо бүр цаашдын үзэл сурталын үндэслэлийн гол цөм болно. Хэдийгээр эдийн засгийн хувьд асуудалд хандах хандлага байх боловч улс төрийн хувьд тэргүүн үндсэн бодол оюун минь төвлөрч, ашгийн бус харин зарчмийн, сонирохлын чанартай үзэл суртлыг шингээж чадвал миний эрхэм чанар тэр болно. Үзэл суртлыг нарийн чанд баримтлавч, бусдад тулгавал энэ нь найз нөхөд, дэмжигч олныг алдах магадлал ихтэй тул зөвхөн өөртөө үлдээж хэрэгтэй үед түүндээ үнэнч үлдэж чадна гэдэг бол үүний хамгийн гол хэрэгжилт юм.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.