Египетийн Хувьсгал уу, Төрийн эргэлт үү?



Мубарак жагсагчидын шаардлагыг биелүүлэхгүй бөгөөд тэдний шаардсанаар албан тушаалаасаа буухгүйгээр үл барам нутаг орноо орхихгүй гэж мэдэгдэж байна. Тэрээр албан тушаалаа дэд ерөнхийлөгч Омар Сулиманд шилжүүлнэ гэжээ.

Үүнээс улбаалан хэдэн асуудал дэвшүүлжээ,

Яг одоо Египетийг хэн хянаж байна вэ? Мубарак уу, Сулиман уу, эсвэл цэргийнхэн үү?


Мубарак одоогоор энэ улсын ерөнхийлөгч хэвээр учир түүний эрх мэдэл, дүрэм журам доод албан тушаалтнуудын дунд үйлчилсээр байх нь ойлгомжтой. Гэвч Сулиман болон цэргийнхэний эрх мэдэл цаг хугацаа өнгөрөх тусам ихэссээр байгаа гэнэ. Тэрээр хэрэв Тахририйн талбайд жагсагчидийн тоо улам ихсэж байдал хяналтнаас гарч эхэлбэл, цэргийнхэн өөрсдийн аюулгүй байдал оршин тогтонолыг хадгалахын тулд жагсагчидтай нэгдэн төрийн эргэлт хийх магадлалтай гэнэ.


Америкийн байр суурь нь египетийн ард түмэний шаардлагыг биелүүлэх хэрэгтэй, хүний эрх, ардчилал, улс төрийн өөрчлөлтийг \ХУВЬСГАЛ\ хийх нь зүйтэй гэсэн байдалтай байна. Хэрэв эдгээр энгийн гэх шаардлагуудыг биелүүлэхгүй бол мэдээж америкаас олон улсын дэмжлэгийг авахаар хандаж таарах нь. Энэ нь дахиад л Иракийн нөхцөл байдалруу асуудалыг түлхэх нь гарцаагүй болж таарна. Гэвч америкийн зүгээс ямар нэг тиймэрхүү хандлага гаргаагүй байна. Тэхээр Египетийн хувь заяа Египитийн ард түмний гарт л байна. Одоохондоо...

Стив Клемонсын Нийтлэлээс

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.