Дарангуйллын системд боловсрол олсон миний зам
Боловсролын систем дарангуйлалын системээсээ хэзээ салах вэ. Монголын ерөнхий боловсрол, дээд боловсролын систем тэр аяаараа дарангуйлалын арга барилаар ажилладаг. Социализмын үед бол дарангуйллын арга барилаар ажиллах нь зүйн хэрэг. Ардчилсан нийгэмд шилжээд 27 жил болсоны дараа энэ системийн арга барил амь бөхтэй оршисоор байна. Би өөрөө 1987 онд анх сургуульд орсон. Ямар ч байсан уншиж бичиж сурсан. Гэхдээ миний бичгийн чадвараас хэр сурсан нь харагдах л байх/тааруу/.
1 -р ангид байхад математикийн бодлогоо түрүүлж бодоод багш маань /Догсом/ явж болно, гэхдээ ээжийнхээ ажлыг олохуу гэж асуув. Би олно гэсэн учираас намайг эрт явуулав. Ийнхүү би ганцаараа явж байхдаа нэг л сайхан сэтгэл догдлуулан алхаж билээ.
3-р ангиа төгсөх үед бүх ангиудыг 4 хуваав. Онц суралгатаны Г, сайн суралгатаны В, дунд суралгатны Б, муу суралгатны А бүлэг гэж. Яаж яваад ч юм сайн суралгатны В бүлэгт ороод явчив. Энэ хувиарлалт маш буруу байсан гэдэг нь мэдээж олон зүйл дээр цаашид харагдсаар байх аж. Боловсролын байгууллага гэдэг Муу сурдаг хүүхдийг Онц сургахын төлөөх байгууллага байх ёстой болохоос Муу учир Муу суралгатны ангид байх ёстой гэж хувиарлах ёсгүй юм.
Нэг өдөр Монгол хэлний хичээл орж байх үед багш маань /Лхам.. хэн билээ харамсалтай нь мартсан байна/ зохион бичлэгийн дүн танилцуулж байна. Та нар маш муу байсан бүгд дунд муу авсан гэх мэт. Тэгсэнээ ганц хүн сайн авсан, энэ хүний үгийн алдаа зэрэг зүйлийг би тооцоогүй зөвхөн бичсэн зүйл нь их таалагдсан учир би сайн тавьсан юм гэв. Тэр нь би болж хувирав, багш миний нэрийг дуудаж бичсэн зүйлийг минь А, Б, В бүлгийн бүх хүүхдүүдийн дунд өгөв.
Баярлах, ичих бас гэмших ч шиг сонин болдог юм билээ. Сэдэв нь Халх голын дайны үед нэгэн баатарлаг цэрэг хэрхэн байлдсан тухай, 32 цагаан шүдээ тас зуун, түүний шүднүүд эх орноо хамгаалсан тухай би бичсэн шиг л санах юм мартагдаж.
Нэг удаа зургийн хичээл дээр нээлттэй хичээл оров. Зургийн багш маань /Давааням/ бидэнд өөрсдийн дуртай сэдэвээрээ зураг зур гэсэн даалгавар өгөв.
Би нэг айл, утаа гарч байгаа, уул ус, хонь мал, голын эрэг дээр нэгэн хүн суучихсан тамхиа татаж, морь нь хажууд нь идэж буйгаар зурсан юмдаг. Хүүхдүүд зурагаа зурж байх зуур багш ширээний дундуур явж, тэдний бүтээлүүдийг харж явав, тэгээд дууссаны дараа багш миний зурагийг сонгон авч олон багш сургачидын өмнө зурагийг яагаад сонгосон тухай ярив. Зурагийн санаа нь таалагдаж буйгаа тэр хэлж байв. Тэр багш маань их бүтээлч хүн бөгөөд анги нь хамгийн гоё хаалга, дотор тохижилттой анги байсан юм.
Бас нэг өдөр Математикийн багш /Энхболд/ маань хүүхдүүдийн дэвтэр шалгах болов. Миний ээлж ирэв. Би муу дэвтэрээ бариад толгойгоо маажин очив. Тэр миний дэвтэрийг эргүүлж тойруулан үзэв, доторх нь авах юм алга бололтой, даалгавар хийдэггүй, заваан авах юм алга. Гэтэл түүнд дэвтэрийн гялгар аран дээрх уран бүтээл их сонирхолтой байгаа болотой. Би гялгар аран дээрээ дүүрэн таван хошуу сараачиж хаядаг байв. Тэр таван хошуунуудыг харж байснаа " чи таван хошуу зурж байгаа юм бол ядаж ингэж гоё зур" гээд цаасан дээр их гоё тэгш хэмтэй таван хошуу зурж өгч билээ.
7-р анги төгсөх үеээр математикийн гүнзгий сургууль МБУДС /Математик Байгалын Ухааны Дунд Сургууль/ сонсогдож эхлэв. Нямжав багшын байгуулсан сургууль л да. Найз Ганболд маань Сандуйжав багш дээр бэлтгэл хийдэг байв. Би найзынхаараа байнга орж гарч, ус түлээнд нь хамт явна, 7 төгсөх үеээрээ түүнтэй бэлтгэл хийж эхлэв. 4, 5, 6, 7 ангийнхаа математикийг тэр үед л гадарлаж эхлэв.
Шалгалт боллоо, шалгалтын дундуур Ганболдоос ганц хоёр юм асууж амжив. Тэр цаасан дээр хэдэн зүйл бичиж өгөв. За ингээд шалгалт дуусч, сургуулийнхаа гадаа дүнг танилцуулав. Их л муу байсан бололтой. Онц суралгатны анги Г ээс ганц хоёр хүүхэд шууд шалгалтгүй орж байв. Харин сайн суралгатны анги В ээс манай найз Ганболд тасархай түрүүлж 44 оноог авав. Энэ одоо юу болж байнаа. Улмаар 12 оноо буюу түүнээс дээш оноо авсан хүүхдүүд нэг талд гарч зогс гэв. Би тэр талд нь гараал зогсчихов. Цувраад сургууль руу ор. Цувраал ороод явж байтал, Үүдэн дээр оноо, Шипр/ хүүхэд бүрийн хувийн дугаар/ ийг шалган оруулж байсан Сандуйжав багш над дээр шалгаад гацчихав. Тэгсэнээ ор ор гээл оруулчихав. Ийнхүү би МБУДС гэж алдартай сургуулийн хаалгаар орсон юмдаг.
Сүүлд оюутан болсоны дараа ангийн найз Ууганбаяр маань манайд ирж, шил юм задлан ярилцаж байх зуур, миний хэрхэн МБУДС орсон түүхийг надад ярив. Яагаад гэхээр Ууганбаяр Онц суралгатны анги бөгөөд шалгалт өгөлгүйгээр тус сургуульд орж байсан юм. Тэр багш нарын хамт зогсож байсан бөгөөд хүүхдүүд сургуулийн хаалгаар орох үед харж байсан байгаа юм. Яг намайг орох үед харсан бөгөөд Сандуйжав багш намайг хаалган дээр зогсоогоод оноо, шиприйг шалгаад гайхаад Нямжав багш руу харсан байгаа юм. Энэ үед Нямжав багш оруул гэсэн дохиог Сандуйжав багшид өгсөн байгаа юм. Тэгэж найз маань надад хэлэв. Яг тэр мөчид миний шипр 12 байсныг санаж, тухайн үед оноо, шипр зэрэг гадаад үгэнд будилсан байх бололцоотой гэдэгийг олж мэдсэн юм. Яагаад гэхээр би хэдэн оноо авсанаа сандаггүй юм. Ууганбаярын ярьсанаар маш итгэлтэйгээр, зоригтойгоор тэр хаалга руу би зүтгэж байсан гэдэг. Магадгүй хэн ч тэр хүүхдийг зогсоох, урамыг нь хугалах зориг хүрээгүй байх л даа гэж.
Ийнхүү математикийн гүнзгий сургуулийн ангид Онц суралгатны анги буюу Г ээс талаас илүү нь, манай анги буюу В ээс Би, Ганболд, Бүүвэйбаатар, Дашхүү гэсэн дөрвөн хүүхэд, харин А, Б гээс нэг ч хүүхэд харамсалтай нь элсэж ороогүй юм.
Ийнхүү ямар ч байсан математикийн гүнзгий сургуульд оров. Эхэн үедээ хичээлээ сайн ойлгохгүй, ихэнхи шалгалт шүүлэг дээр хуулах гэдэг шилдэг техник ашиглаж байв. Улмаар арай гайгүй болж 8-р ангидаа бүх шалгалтаа онц өгч үзэв. Улмаар 9-р ангийн математикийн шалгалтыг нилээд гүнзгий түвшинд авахаар болсон байв. Гэхдээ ангиас 5 хүүхдийг, олимпиадын аварга нарыг шалгалтаас чөлөөлөв. Ингээд шалгалт ч болдогоороо болж, дүн сонсох үед эрэгтэй Мөнх-Эрдэнэ багш маань ганц хүүхэд Онц авсан, ганц хүүхэд сайн авсан гэж байна. Онц авсан хүүхэд нь би болж, сайн авсан хүүхэд нь талийгч Энжгэ маань байв. Ийнхүү би 9-р анги гэхэд ангийхантайгаа зэрэгцэн ирсэнээ мэдсэн юм.
Нэг өдөр Нямжав багш маань нээлттэй хичээл орж байна. Самбар дээр бодлого тавьжээ, хариу товч бодолтын томьёог нь ч тавьчихав. Яагаад ийм байна вэ гэж асуув. Хүүхэд бүр учирыг нь олохоор хичээнэ, хариуг нь хэлсэн хүн үнэхээр өндөр үнэлгээ авахаар, хорхойг нь хүргэж байв. Угаасаа тэгэж заадаг хүн. Журнал дүүртэл Онц тавих үүний хажууд юу ч биш байв. Яг энэ үед би босоод өөрийн санааг хэлэв. Багш шууд бичиглэлийг нь хий гэв би толгойгоо маажин арайл тулгамдчихав. Багш зөв гэдэгийг хэлж бичиглэлийг нь хйиж өгөв.
Сүүлд найз Лхагважаргалтай шатан дээр явж байх үед Нямжав багштай таарав. Тэр миний мөрөн дээр алгадаад "хүн чинь ингээд сайжраад л байдаг юм шдээ" гэж билээ.
10-р ангидаа конкурсэнд ангийн анд Ууганбаяртай оноогоор тэнцэв. Ууганбаярын 10 жилийн нийт дүнгийн суурь оноо нь минийхээс илүү байсан учир 1-рт жагсаж, би 2-рт зогсов /Математик суурьтай Нийгэмээр/.
Эдийн засгийн сургуульд элсэн оров. Ямар ч байсан эхний 2 жил явав. Их сургуулийн орчин огт таалагдаагүй. Багш нар нь оюутнууддаа анхаарал огт тавидаггүй. Бараг л дүнгээ худалдах гээд байгаа мэт загнадаг. За зарим нь ч мэдээж зардаг. Ийм хогийн байхад хэн сурахыг хүсэхэв дэ. 1997 оноос 2000 он хүртэл МУИС ЭЗДС д явсаан явсан. Юу ч сураагүй. Их сургуулийн багш нар тийм хогийн ухамсарын доод түвшинд оччихсон байв.
Сүүлд 2007-2009 онд ШУТИС ын УУИС д сурч дээд боловсролтонгуудын эгнээнд эллсэн ухаантай. Байдал бүүр доордсон байна билээ. Их Сургуулиуд гэдэг бол хамгийн харанхуй дарангуйлалын систем. Энэ системээ засаж цэгцлэхгүй бол хүний олон хүүхдийн төлбөр мөнгийг авчихаад муйхар дарангуйлалын системээрээ ажиллаад байж болохгүй байхаа. Дүнгийн системийг цэгцлэх, дүнгийн төлөө хэт хөөцөлдөх, дүнгээ зарж идэх гэсэн багш нэртэй бие үнэлэгчидийг цэгцлэх. Оюутнуудыг эрдэм мэдлэгийн төлөө зүтгэдэг болгох хэрэгтэй.
2002 онд АНУ руу явав. Уул нь коллежд сурахаар очсон боловч төлбөр өндөр учир сургуулиа өөрчлөн зөвхөн визээ хадгалах зорилготой сургуульд бүртгүүлэн хар ажлын зам руу оров. Амьдрахын тулд, хоолоо олж идэх, хамтдаа чихсэн байрныхаа төлбөрийг төлөхийн тулд 7 хоногийн 6 өдөр өдөрийн 12 цагаар аяга угаах, гал тогоонд ногоо хэрчих зэрэг янз бүрийн ажил хийж эхлэв. Энэ үйл явц нь удаан үргэлжилэхээр хүн гашилж, толгойгоо өөр зүйлд зарцуулж галзуурчихгүй явах хэрэгтэй болно. Мэдээж тиймэрхүү юм хийгээд аз жаргалтай байгаад байвал миний хэлсэн шиг байх шаардлагагүй юм л да. Ингээд миний толгойгоо зовоодог зүйлүүд нь кино, интернет хэлэлцүүлэг болж хувирав. Ажилаа тараад орой нь номын дэлгүүр хаагдтал ном сонирхон уншиж өнгөрүүлнэ, номын сангийн интернет ашиглан бусадтай мэтгэлцэнэ, тэндээсээ үргэлжлүүлэн ном уншина, кино түрээслэж үзнэ. Уншдаг номнууд маань барууны соёл иргэншил, урлагийн түүх, Гитлерийн миний тэмцэл, Марксын капитал, Математик модел, Психологи, заримдаа 10 жилийн олимпиадын бодлого бодож толгойгоо амраана, кино үзнэ, гарч байгаа кинонуудыг бараг бүгдийн үзнэ, хуучны кинонуудыг үзнэ, киноны түүх судлана. Хэн ч миний хажууд ийм зүйл унш ингэж сур гэж хэлж байсангүй. Харин интернетийн мэтгэлзэгчид маань ийм ном, ийм үзэл, ийм кино гэж ярих бөгөөд хүнээс дутахгүй гэсэндээ тэр болгоныг нь олж үзэж, танилцахыг бодно. Ийнхүү би өөрийгөө өөрөө боловсруулж эхэлсэн юм.
Улмаар хийх ажлаа биед амар бага цагаар хийхээр тохиролцож, үлдсэн боломжит цагаар нь номын сангууд, номын дэлгүүр, кино театрууд, музей зэргээр тэнэн, өөрийгөө нэгэн судлаач мэтээр төсөөлөн амьдарч эхэлсэн юм.
Заримдаа рестораны гал тогоонд аяга угаадаг мөртлөө, Барууны соёл иргэншил гээд номыг уншаад зогсчихно. Гол нь угаах ёстой аягаа угаачихаад, чөлөөт цагаа ашиглан зогсож байгаа юм. Энэ үзэгдэл тэндхийн тогооч гэх мэт олон хүмүүст таалагдахгүй бөгөөд, машид уурлана, удалгүй халагдана.
Амралтын ганц өдөрөө кино театрт кино үзэн гое номын дэлгүүрт өдрийг өнгөрүүлнэ гэдэг аз жаргалыг мэдрэх боломж, амьд гэдэгээ мэдрэх мөч минь юм. Номын сан, номын дэлгүүр, кино театр, интернет хэлэлцүүлэг. Уншсан мэдсэнээ, үзэл бодлоо бусадтай хуваалцах маш чухал байдаг бөгөөд миний хувьд интернет хэлэлцүүлэг байв. Иймэрхүү байдлаар л би ертөнцийн эрдэм мэдлэг, оюуны баялагаас багахан хэсгийг зулгааж авсан юм.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.