Он гарсанаас хойш крипто валютын ертөнцөд олон зүйл болж байна.
Сүүлийн сарын хугацаанд биткойгоос илүүтэйгээр бусад алткойн ертөнцөд ихээхэн өөрчлөлт гараад байна.
Етериум үнэ өсөх ёстой байсан тэр голдиролоороо өссөөр 1000 шүргэж явна. Аажим боловч өсөх нь ойлгомжтой.
Монгол банкнаас криптовалютыг мөнгө гэж үзэхгүй аж, тэдний юу гэх нь энэ агуу том Крипто сртөнцийн чимээнд шивнэх төдий ч дуулдсангүй. Манайх шиг жижиг улс энэ төрлийн шинэ технологийн гараан дээр шахуу ижил түвшинд байгаа нөхцөлд харин ч шаргуй орох хэрэгтэй юм.
Зарим хүмүүс биткойн бол криптовалют, харин блокчейн бол бидний хэрэгжүүлэх технологи хэмээн салгаж ярих гээд байдаг. Блокчейн бол Бөртэ чоно Гоо Маралаас хойших Алтан ураг, харин Биткойн бол Чингис хаан юм, Алткойнууд бол түүний үр ач нар юм. Зөвхөн Биткойн ганцаараа л энэ технологийг дэлхий нийтийн анхаарлын төвд авчирсан билээ.
Крипто солилцооны ексчейнжүүд ачааллаа дийлэхгүй шинээр аккаунт бүртгэхээ зогсоогоод байна. Бинанс саяханаас шинээр бүртгэхгүй байна, битстамп шинээр бүртгэл хэдэн сараар хүлээгдэж байна, зарим арилжааны платформууд минимум депозитын хэмжээгээ өсгөлөө.
Центээр үнэлэгдэж байсан койнууд долларын босгыг давлаа, XRP, ADA,...
XRP зах зээлийн үнэлгээгээрээ биткойны араас нэхэж байна, Етериумыг гүйцлээ, Макдоналдс Флиф моррис гэх зэргээр уламжлалт олон том компаниудыг аль эрт ардаа орхижээ.
TRON, STR, IOTA, OMG зэрэг олон койнууд дараагийн ээлжинд огцом хөөрөлт хийхээр мотороо халаагаад байж байна. Зөвхөн BUY and HODL гэх хууль л үйлчилнэ. Галзуу хулгана буюу роллеркостерт суугаад баяралдаг ч үгүй айдаг ч үгүй нөхдүүд л ирээдүйн тэрбумтанууд болох нь ойлгомжтой харагдаж байна.
Куартер доллараас 4 доллар руу эрчтэй авирч явсан XRP 2,8 доллар дээр түр амасхийж байна. Койнбейсийн шинээр койн өөрийн платформ дээр худалдах шийд гаргаагүй байгаа хэмээх мэдэгдэл Улайрсан XRP бухыг түр амьсгаа авахад хүргэв. Энэ мэдэгдэл эрэлтийг улам нэмэгдүүлнэ, тэртээ тэргүй "амаа хамхиад миний мөнгийг ав" гээд гүйж байгаа олныг улам л улайруулах вий. Зохиомлоор хүндрэлтэй байдал үүсгэх нь үнийг л хөөрөгдөх учиртай. Дахин хэлэхэд XRP бол аль аль талдаа боломж олгосон койн энэ бол түүний давуу тал юм.
Еволушн бол байгалын хууль, хэн ч хаанаас ч шинээр үүсэхгүй. Цоо шинэ зүйл гарч ирээд хуучнаа үгүйсгэх, устгахыг оролдвол өөрөө устах аюултай.
Фейсбүүкийн Цукерберг өөрөө биткойн блокчейн технологийг судалж эхлэхээ зарлалаа, хамгийн том сошиал нетворк, мөсөн галав юүлж байгаа тул арьс нөмрөх хэрэгтэйг ойлогжээ, харин динозаврууд хий дэмий архирсаар элсэн дор орсон билээ.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.