Тунисийн Хувьсгал
2010 оны 12 дугаар сараас тунисийн хотуудад олон жагсаал цуглаанууд явагдаж эхэлсэн байна. Жагсагчидын шаардлага эхэндээ ажилгүйдэл, инфляци хэрээс хэтэрч, авилга хээл хахууль, амьдарлын ядуу нөхцөл байдлыг эсэргүүцэж эхэлсэн. Тэмцэгчид амиа золиослогч Мухамед Боазизын амиа золиосолсоноос хойш улам ширүүсч Ерөнхийлөгч Бен Али г огцорхыг шаардаж эхэлсэн билээ. Ийнхүү сар гаруй тэмцэлийн дараа ерөнхийлөгч 23 жилийн дарангуйлсан албан тушаалаасаа огцорон Саудын Арабруу оргон зайлжээ.
Бен Алигийн огцорсоны дараа, түүний нам болох Үндэсний Ардчилсан Холбооны бүхийл эрх мэдэл, албан тушаалтануудыг засгийн эрхээс зайлуулах үйл ажиллагаа өрнөсөн байна. Одооч энэ үйл ажиллагаа өрнөн энэ холбооноос нэгч хүн шинээр байгуулагдах засгийн газарт орох ёсгүй хэмээн шаардлага тавьсаар байна.
Бен Али 1987 оноос хойш ерөнхийлөгчийн албан тушаалд АНУ болон Францын ил далд дэмжлэгтэйгээр тогтсоор ирсэн бөгөөд олон нийтийн холбоо харилцаа, мэдээллийн хэрэгсэлийг хяналтандаа байлгаж, жагсаал цуглаан, эсэргүүцэлийг тогтоон барьсаар иржээ.
Мухамед Боазиз гэдэг залуу орон нутагийн цагдаа болон хүмүүстэй зөрчилдсөн байна. Харин түүнийг нэгэн цагдаа ихэд доромжлон өвчтэй эцэгийг нь хүртэл дээрлэхсэн байна. Улмаар 12 сарын 17 нд Мухамедын зөрчил дээд цэгтээ тулж өөрийнхөө дээрээс шатамхай шингэн асгаж орон нутагийн захиргааны өмнө өөрийгөө шатаасан байна.
Энэ явдалын дараа туниссын жагсаал хүчээ авч, олны зэвүүцэл, дургүйцэл эцэстээ тулсан байна. Facebook, Youtube, болон бусад олон нийтийн вэб хуудсанд тавигдсан зураг дүрснүүд олон нийтэд тарж жагсаал цуглаанд нэгдэх үндэс нь болжээ.
12 сарын 22 нд тэмцэгчидийн нэг өөрийгөө тогонд цохиулав, бас нэг нь амиа хорлов. 12 сарын 24 нд бас нэгэн тэмцэгч цагдаа нарт буудуулав. Өөр бас 2 тэмцэгч амь үрэгдэв. Тэмцэл тунисийн нийслэл болон өөр хотуудад ч хүчээ авч эхлэв. Тэмцэлд хуульчид болон үйлдвэрчний эвлэлийнхэн нэгдэв. Тэмцэл цааш үргэлжилжэн 2011 оны 1 р сарын 3 нд босогчид эрх баригч намын байрлуу довтолж эхэлсэн байна. Энэ үеээр мэдээллийн бүх хэрэгсэл вэб сайтуудруу эрх баригчидын захиалгаар хааж боох, хакердуулах үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байсан байна. Улмаар тэмцэлд нийгмийн сэхээтний давхарга идэвхитэй орлцож эхэлсэн байна. Өшөө их хуульчид, багш нар гэх мэт.
1 р сарын 11 нд цагдаа нар жагсагчидыг тараах зоилгоор ЗАХИАЛГАТ ЖАГСАГЧИДЫГ тэдний дунд оруулан байшин сав эвдэх, дугуй шатаах, автобус шатаах, машин шатаах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. Харин жагсагчид Бид айхгүй байна, бид айхгүй байна, бид зөвхөн бурханаас айна хэмээн уриалж тэмцэлээ үргэлжлүүлсээр байв. Цэргийнхэн улс орны энд тэндгүй үүргээ орхин явцгааж байв.
Жагсаал цуглааны явцад олон сэтгүүлчид гэмтэж бэртэн, чөлөөт нийтлэлчид, нөлөө бүхий реп дуучид зэрэг хүмүүс баривчлагдсан байна.
Ийнхүү 1 р сарын 14 нд ерөнхийлөгч Бен Али албан тушаалаасаа зайлж, Саудын Арабруу хүчээр шахагдан зайлжээ. Улмаар сонгууль болтол хугацаанд цэргийнхэн байдалыг хяналтандаа авсан аж. 1р сарын 15 нд түр засгийн эрхийг баригчид Бен Али г албан тушаалаасаа огцорсоныг албан ёсоор мэдэгдэж түүний байгаа газарыг мэдэгдэх Интерполоор дамжуулан түүнийг баривчлах хүсэлтийг гаргажээ.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.