Үргэлжлэл

51. Монголд шарийн шашин хөгжиж эхлэх тэр үед, лам хуваргууд ихсэн, тэдний эдийн засагт үзүүлэх үүрэг бага тул өөрсдийн оршин тогтонолыг хадаглахын тулд өргөл барьц аван бурхан шашин, оюуны бүтээгдэхүүнийг далд байдлаар худалдаж ирсэн байна. Ийнхүү хүмүүс өөрсдийн өвчин зовлон, амьдрал ахуйнхаа бүхийл асуудалд шашины гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж тэднийг хахуулиар тэтгэж иржээ. Тэд ердөөл бүгдийг даатгах, бусдыг хахуульдах тийм хэлбэрийн сэтгэл зүйг хөгжүүлсээр иржээ. Улмаар 20 р зуунтай золгож социализм, нийтийн өмч, албан тушаал гэх мэт зүйлүүд үүсч, тэрхүү өмчийг хариуцагч дарга даамалууд одоо шинэ цагийн лам хуваргуудаас дутахаа больж бас л ил далдаар шан харамж, танил тал гэх зэргийг маш нарийн өндөр түвшинд нь хүртэл хөгжүүлж байв. Үүнтэй зэрэгцээд нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж, авилгал хахууль өгөх нь жирийн байх ёстой зүйл мэт болтолоо хөгжиж байв. Энэ бол маш гүнзгий угшил болон хөгжсөн зүйл юм. Ялангуя социализмын үед хүнд суртал бол хэрээс хэтэрч, төрийн албаны ерөнхий ажиллах зарчимыг тавьж өгчээ. Үүнд системийнч буруу байна, мөн ард түмэний сэтгэл зүйнч алдаа байгаа. Тэгэхээр энэхүү нилээд эртнээс гаралтай Соц үед оргилдоо хүрч байсан хүнд суртал, авилгалын талаар одоо энэ Ардчилсан нийгмийн үед л үүсчихсэн мэт ойлгох нь маш том эндүүрэл юм. Одоо төрийн байгууллагуудад ажиллаж буй хүмүүс бүгд тодорхой хэмжээний соц background тай байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй. Харин бид одоо байна гэдэгийг нь мэдээд эсэргүүцэх, тэмцэх эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан байгаа нь л чухал.

52. Хүн өөрөө төгөлдөр биш учир алдаа байнга гаргана гэвч үүнийг мэдэж байх нь түүний хамгийн гол чадвар. Хэлний тусламжтайгаар би бусдын толгойд юу эргэлдэж буйг олж мэдэж, бид биес хоорондоо ололттой талуудаа хуваалцдаг. Энэ нь зөвхөн харилцан ярилцана гэсэн үг биш.

53. Хүнийг хэлбэр дүрсийн хувьд эсвэл нийгмийн голлох үзэмжийн тухай сэтгэлгээг өөрчилж байж л хүн глобал зорилготой болж нэгдэн амьдрах боломжтой. Энэ хүртлэх замд хүмүүсийн хоорондох ялгаа, race нь тэднийг зорилгоор нь тусгаарлаж амьдрах арга нь мөн харилцан адилгүй байх болно.

54. Үгээр тоглохын тулд үгийн баялаг хэрэгтэй. Нэгийг бодож нөгөөг тунгааж байх зуур элдэвийн сонирхол төрөх ажээ. Оюун санаагаа бодит хязгаарт авчирч зорилгоо тодорхойлж, тэрхүү зорилго нь гүйцэтгэлээр хангагдаж байх явдал хүний амьдралд чухал нөлөө үзүүлдэг.

55. Хүний мөн чанар нь асуулт хариултаар оюун ухаанаа тэлж, мэдээллээ баяжуулж, танин мэдсэнээр тайлбарлагдана. Хэдий чинээ их мэдээлэл боловсоруулна төдий чинээ зөв дүгнэлтэнд хүрэх магадлал өснө. Бидний бодож сэтгэж буй зүйлс үнэн хэрэгтээ хийсвэр зүйлс юм. Оюуны өлсөглөнг, орчин орон зайн өлсөглөн идвэхижүүлж байдаг гэдэгийг хэлэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.