Контемпорари Монгол кинонууд
Монгол кинонууд хэрхэн хийгдэж буйг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж буй бизээ. Эдгээр хийгдэж буй кинонуудын төлөөлөл болгож Нохойн Орон, Ингэн тэмээний нулимас гэсэн 2 киног л чухалчилж авч үзмээр санагдаж байна. Нохойн орон нь 1998 онд хийгдсэн кино, найруулагч Төрмөнх энэхүү кинонд найруулагчаар ажилласан. Багын нохойноос цэрвэж явдаг, том болоод ч тэр зан байдаг л байсан юм. Ер нь нохой заавал араас дайрч зуучих гээд байдаг амьтан учир нэг л итгэл төрдөггүй байв. Гэтэл энэ кинонд нохой бол хойд насандаа хүн болж төрөх гэж байгаа амьтан гэж гардаг юм. Басар гэж нохойны өнгөрсөн амьдрал, үхэл, дахин хүн болж төрж буй үйл явцыг харуулдаг юм. Энэ нь надад эерэгээр нөлөөлж яагаад ч юм нохой гэдэг бол хүний маш ойрхон төрөл юм байна гэж бодох бөгөөд итгэл төрөх болсон. Ийнхүү би нохойноос цэрвээдэгээ больсон.
Мөн кинондох нэлээд гунигтай хэсгүүдийн дараа .. хавар болжээ ээ, хонгор минь .. хэмээн маш уянгалагаар дуулж эхэлдэг юм. Энэ нь Монгол дуу хөгжим маш сайхан уянгалаг тайван болохыг харуулдаг билээ.
Ингэн тэмээний нулимас кинонд ч мөн адил хамгийн сүүлд .. миний ээж тэмээчин .. хэмээн дуулах ажгуу. Энэ нь эдгээр хоёр киног монгол сайхан дуу, аялгуугаар холбож, ижил төстэйг харуулдаг юм. Анх ингэн тэмээний нулимас гараад, АНУ ын Нью Иорк, Лос Анжелес хотод л гарч байсан юм. Би Лос Анжелест тухайн үед байсан бөгөөд нэг өдөр ажилаа тараад нилээд хол газар зорин очиж байж үзсэн юм. Дан америк хүмүүсийн дунд ганцаарханаа монгол хүн сууж байгаал үзсэн юм. Эх хэлээрээ тэгэж хүний нутагт кино үзэх их л сонин юм билээ. Улмаар энэ киноны талаар Лос Анжелес Таймс сонин дээр том нийтлэл гарсан байсныг хайчилж авч байсан юм. Холивүүдэд шуугиан тариагүйч, нилээд их хүмүүст монголын тухай сайхан сэтгэгдэл үлдээж чадсан юм.
Харин бүр сүүлийн үед гарсан кинонуудаас Би Чамд Хайртай 2 г л онцлох хэрэгтэй гэж бодох юм. Энэ кино найруулга, зохиол, зураг авалт,жүжиглэлтийн хувьд бол сайн биш. Гэвч эхний киноны жүжигчидийг цуглуулж чадсан явдал нь агуу юм. Хүмүүс тэднийг л харах гэж шуурсан боловуу. Мөн Дамчаа агсаныг сүүлийн удаа дэлэгцэн дээр үлдээж чаджээ. Нэг киноны хэсэг байтгуй, бүхэл бүтэн киног түүнд зориулж хийх байсан юм даа.
hey , dajgui shuu , chi heduidee kinond iim medremjtei bolj orhivoo hehehe
ReplyDelete