Зөвхөн Ази кино

Хүний сэтгэлгээ амьдарч буй тухайн орчиноос хамаарах нь зүйн хэрэг. Ази хүмүүсийн сэтгэлгээ барууны хүмүүсийн сэтгэлгээнээс өөр гэдгийг дахин хэлэх юун. Кинонд ч энэ мөн чанар тусгалаа олсон байх юм. 
Америк барууны кинонуудаас Сансарын Одиссей, Иргэн Кейн хоёрыг авч үзхэд, ази гэх үнэр, ази хүнд тохирох хүн чанар, сэтгэл үнэртдэггүй юм. Тэндээс заавал ази маягийн сэтгэлгээг эрж хайх албагүй л дээ.

 Тэгвэл Тарантиногийн Жеки Браун эсвэл Агуулахын ноход зэрэг киноны тухай ярих ч юм биш. Эдгээр кинонууд нь зөвхөн Америк, яг тэр Лос Анжелес хотын Холливүүд дүүрэгт тохирсон үг хэллэг, үйл явдалтай байдаг. Сүүлд Тарантино Биллийг Хороо кинондоо ази, япон, хятад хэсгүүдийг оруулсан байдаг. Энэ нь Америк хүний нүдээр Ази кино, хүн хэрхэн өнгөцхөн харагдаж байсныг л харуулсан юм. Такаши Китаногийн Том ах гэж кино бий, Китано Холивүүдэд тохируулж хийсэн кино. Төгсгөлийн хэсэг дээр хоолны газрын эзэн Хятад өвгөн том ахтай хэд гурван үг солихдоо, түүнийг япон хүн гэдгийг олж мэдээд их л бодлогширонгуйгаар Япон хүмүүс их сонин хүмүүс хэмээн хэлдэг. Энэ л мөн чанарыг зарим Ази киноноос харж болно. Дээр дурдсан кинонуудыг муу кино гэж огт хэлээгүй бөгөөд агуу кинонууд, гоё кинонууд. Зөвхөн Ази кино шиг үнэртэй биш юм шүү л гэж дурдсан хэрэг. Ази үнэртэй Орос кино бол Толь. Тарковский Ази хүн шиг кинондоо гэр бүлсэг хандсан учираас Толь бусад барууны киноноос ялгардаг байх л даа. Зарим Орос кинонууд сэтгэлд ойр байдаг нь үнэн л дээ. Холливүүдээс Дэвид Линчийн кинонууд бас нэг тиймэрхүү үнэртэй байдаг, гэхдээ ази үнэр гэж хэлж чадахгүй байна.    
Ингээд киног бүүр нааш нь ойртуулах тусам хуучны Монгол кинонууд агуу болж хувирч байгаа юм. Хөдөөгийн баясгалан, Аман хуур, Хүргэн хүү гэх зэргээр,.. энэ кинонуудад хэтэрхий их зовлон шанлалыг чихээгүй, мөн эсрэг ч гэх юмуу дүрээ үргэлж дайсан чигээр нь үлдээлгүй авч гарч чаддагаараа их чухал. Монгол хүний мөн чанар нь аливаад наантай цаантай хандах явдал байдаг. Ер нь Ази хүнд л ийм чанар их ажиглагддаг.
Барууны харгис занд дургүй, шунал тачаалдаа баригдсан, амбиц хөөсөн занд дургүй, тэр зүйлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн байдаг тухай өгүүлэх кинонд дургүй. Жишээ нь Иргэн Кэйн улс төрийн шуналаа гүйцэлдүүлэх замд нь гэр бүл гэх зүйл өчүүхэн ч санааг нь чилээдэггүй. Барууныхан үнэнч шударга, айж ичих зан чанаруудыг уландаа гишигсээр ирсэн. Фак дат фак дис фак ит фак дем. Айж ичих хүндлэх зүйлгүй байх тусам хүн хүн биш болж байгаа юм. Хуурамч хүндлэлийн үнэн нүүр царай үргэлж илрэнэ. Тэднээс их юм сурч байна даа хэмээн дотроо олзуурхан алхаж явахдаа их юмаа алдаж буйгаа анзаарах л хэрэгтэй. Гэхдээ баруунаас логик сэтгэлгээ үүсэлтэй.
Логик гэдэг бол хүн хүн болж чадсаны эх үндэс, логикгүй зүйл дандаа үзэсгэлэнтэй сонин хачин бусдын анхааралд байж чадахгүй, тэмээнд бугын эвэр байгаагүй, ямар ч логик үндэслэлгүй. Гэхдээ тэмээ морин хуурын аялгуунд уяарч нулимс дуслуулдаг. Шоргоолж байгаа учираас чоно өлсөхгүй. Харин энэ өгүүлбэрт логик тайлбар хийж болно. Логик буюу учир шалтгааныг орхигдуулах нь тэнэг хэрэг. Абстракт авангард экспериментал абсурд байх нь тийм ч сайхан зүйл биш лдээ. Элий балай юм шиг утгагүй зүйл хийчээл би урлаг хийж байна ойлго, ойлогсонгүй гээл гомдоллоод суух нь бүүр уйтгартай, ядаргаатай хэрэг, дээрээс нь намайг ойлгооч гэсэн шиг царайлах нь бүүр өрөвдөлтэй.
Ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэгдэх Ази кинонуудаас яг одоогийн миний хувийн нөхцөл байдлаар жагсаавал,     
 


Бяцхан харгуйн дуун - найруулагч Сатьяжит Раи, Энэтхэгийн тэр их тэнэг кинонууд дотороос ялгарч ийм мундаг кино хийж байжээ, би бол Токиогийн туужаас илүүд үзээд байгаа юм.




Апугийн ертөнц - найруулагч Сатьяжит Раи, дахиал гое кино, хүнд их цөөхөн бүүр ганц хоерхон л хүн байдаг юм шүү дээ,  энэ бол ази хайр дурлал, Барууныхан шиг олон явалдагчтай байх явдал биш.



Токиогийн тууж - найруулагч Ясужиро Озү, нэг тийм агуу онцлог, баатарлаг, хөдөлмөрч Япон хүнийг харуулахыг хичээсэнгүй. Хүн чанаргүй, хувиа хичээсэн, байдаг л нэг Япон хүмүүс.




Нэг хоёр - гүэ яахвэ боломжийн



Баянбүрд - энэ бол мундаг кино лдоо, шоронгоос дөнгөж гарсан хүнд гар найз охиноо олж авна




Кикужиро




Муу залуу
Солонгос нихилизм





Хавар зун намар өвөл  ... бас дахин хавар



               


No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.