Үргэлжлэл

77. Нийгэм, хүний амьдралд хуучин зүйлс нь маш хүнд дарамд, мораль, хэм хэмжээ хязгаар болж түүнийг даван туулахын тулд тэр маш их хүчийг зарцуулдаг. Тэрээр нийгэмд залуу үе, шинэ үеийнхэн хуучиныг үгүйсгэж шинэ, цоо шинэрүү маш их тэмүүлж байдаг. Тэд хуучин нийгэм, түүний бүхийл муу талыг эсэргүүцэж шинэ үзэл суртал, шинэ амьдарлын хэв маягыг хүлээн авах болно. Энэ нь түүний бүгдийг шинээр хийх гэсэн, хэт хэв маягт баригдсан нийгмийнх нь байдал түүнийг залхаан шинэ хөгжингүй зүйлийг тахин шүтэж түүнд тэмүүлэх эрмэлзэлийг хэрээс хэтрүүлэх болно. Өөрөөр хэлбэл түүнийг өмнө нь хүчирхийлж ирсэн хуучин мораль, хэм хэмжээнээс салан одох хүсэл хэмжээнээсээ хэтрэх болно. Ийнхүү тэр шинэ зүйлийг хүлээн зөвшөөрч түүнийг шүтэж, түүнийг амьдарлын хэв маяг, утга учираа болгох болно. Ийнхүү тэр шинэ үзэл суртал шинэ бие цогцосоор амьдарч эхлэнэ. Харин үүний дараа тэрхүү шинэ үзэл суртал түүнийг бага багаар өөртөө шингээж өөрийн хэм хэмжээг санал болгоно.

78. Аливаа нийгэм хөгжихийн тулд хувьсгал хийгч, эрх чөлөөт нийгмийн хэсэг нь шинэ үзэл суртал, шинэ дуу хоолойг нийгэмд авчирдаг. Харин нийгэмд байр сууриа олсон голлох хэсэг түүнийг хүлээж авхад нилээд хугацаа шаардагдана.

79. Ер нь багаасаа эхийнхээ сүүг ууж өсөөгүй хүн хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй болж өсдөг. Тэд хэн нэгнийг хөлслөөд, эсвэл тийм шийдвэрт гарийн үсэг зураад хүмүүсийг цааш харуулж, хэлмэгдүүлж чаддаг. Эрх мэдэл, action ий гол баатарууд дотор ийм хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэд мэдээж варварууд биш болохоор үйл хэрэгээ яаж гүйцэлдүүлэх вэ. Хууль, энэ бол тэдний арга хэрэгсэл. Энэ бол соёлжсон варваруудын зэвсэг. Ингээд эхийн эрхэт ёс, эхийн хайр энхэрийлэлээс ангид өссөн хүмүүс варварууд болж хувирдаг. Хайр гэдэг зүйл хамгийн анх эх үр гэсэн холбоон дээрээс үүсдэг, дараа нь найз охин, эхнэр гэх мэтээр үргэлжилнэ. Гэтэл хэн нэгэн ямарваа нэгэн үйлдэл хийхэд түүнд нийгмийн зүгээс мораль, хувийн зүгээс хайр гэсэн хоёр зүйл маш хүчтэй нөлөөлнө. Харин нөгөө соёлжсон варваруудад хайр гэдэг зүйл хамаарахгүй тул моралийг л анхаарч үзнэ. Өөрөөр хэлбэл хууль зөрчихгүй байх. Гэтэл хууль гэдэг бол тэдний зэвсэг шүү дээ.

80. Бид барууний соёл иргэншил нэвт шингэсэн орчин ахуйд амьдарч буй хүмүүс. Тэхээр тэдэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд тэдний оюуны гүнд юу оршиж буйг ухаж ойлгох хэрэгтэй. Neitzsche үүнд маш тодорхой хариу хэлж өгнө. Түүнийхээр бол хүчирхэг хүний үгийн санд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль, дүрэм, жам гэсэн үг хэллэг байх ёсгүй. Тэр төрөлхийн дээд хүн бөгөөд бусдаас оюуны болон биеийн хүчээр хол илүү байх болно. Тэрээр мэдлэг бол хүний амьдралд үйлчилэх ёстой, тэрнээс түүнийг олохын тулд хүн өөрийгөө золиослох ёсгүй . Дээд хүн үргэлж агуу их хүчийг эзэмшихийг хүсэж, түүний хойноос амьдардаг. Нийгэм бидэнд хүчтэй индивидуал, хүчгүй индивидуал хоёр яг ижил хэмээн үнэмшүүлсээр ирсэн. Тэрээр дээд хүн бурхан, хууль дүрэм, өндөр иргэншил, хүчтэй улс гүрэн гэсэн хийсвэр зүйлд өөрийн амьдарлаа даатган дулдуйтахгүй байх ёстой. Энэ хязгааргүй чөлөөт ертөнцөд тэр өөрийн гэсэн хууль дүрэм, хэм хэмжээг тогтоон амьдрахын тулд түүнд биеийн болоод хамгийн гол нь сэтгэл зүйн, оюуны маш их хүч шаардагдана.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.