Удирдлага аа гэж




Бидэнд ярчихаар кино хийж өгсөн уран бүтээлчидэд талархах нь зүйн хэрэг. Нилээд хэдэн сарын өмнө яригдаж байсан киног одоол үзэж, бас сэтгэгдэлээ бичиж байгаа минь хоцрогдсоны шинж. Гэвч би киног хуучруулж байж үзэх дуртай, хуучрахын тулд чухал кино л байж таарна. Хүмүүс нээлтрүү нь шуурч байхад би харин хүмүүсийн хэт их хөөс алга болохыг хүлээдэг.
Кино үзэж буй хүнийхээ амьдралтай ямар нэг сэжүүрээр холбогдож байхад, тухайн үзэгчид итгэл төрдөг. Нээрээ л тийм дээ гэж бодох, ингэж бодож мэдэрсэнээр сэтгэл хөдлөл догдлол үүсч, энэ чинь үнэхээр үнэн кино юм, гоё сайхан кино юм гэж бодож эхэлдэг боловуу. Киноны талаарх хоёр нийтлэлийг уншсан. Сэтгүүлч нөхөрийн бичсэн зүйлд үнэн их байналээ. Гол дүрээс болон бусад дүрээс шалтгаан хайсан, яг ямар учиртай хүн юм бэ гэж, ядаж л гол дүрийн шалтгаан маш бүрхэг сул хүчгүй, илэрхийлэлгүй байналээ, ганц муу дүүдээ л уурлаад байдаг, дүү чухалуу нэг тийм зургийн дэвтэр чухалуу, магадгүй тэр агуу том мөрөөдөл байсийм гэх байхлдаа, Монголд зохимжгүй байхгүй сэтгэлгээ

Луугийн Зам



Аль бага нас, хүүхэд ахуйгаасаа л Брюс Лигийн кинонуудаас үзэж өссөн билээ. Энэ хүн бол кунфугийн хаан бөгөөд азийн кино урлагийг холивүүдэд гарахад чухал нөлөө үзүүлсэн хүн юм. Брюс Лигийн киног үзэж байхад хэзээ ч уйдахгүй. Тэр хичнээн сайн зодоонч байлаа гээд эцэгийнхээ хажууд, кино урлагийн тогоонд чанагдаж өсөөгүй байсан бол бид өнөөдөр кунфугийн хаангүй сууж байх байлаа. Би өөрөө хорвоод сураг ч үгүй байхад тэр аль эрт хийдгээ хийгээд хорвоог орхисон байжээ. Харин түүний үхлээс бүхэл бүтэн 20 жилийн хойно Монголд түүний кинонууд орж ирсэн байна. Брюс Ли кино жүжигчинээс гадна, кунфугийн мастер, найруулагч, философч, зохиолч байв. Түүний кино бол кино урлагийн нэгэн том эхлэл нь, түүний амьдрал бол амьд түүх, домог юмсанж. 

Америкийг үзэн ядаж байна

Асуудлын голыг нь олж л төвлөрөх нь зөв. Жишээ нь тэр жижиг сажиг санал асуулга энээ тэрийг чөтгөр аваг. Сүүлийн үед ажиглаад байхад монголчууд дунд хэт оросыг баримтлагчид олширчээ. Хүчтэй удирдагч, агуу орос орон, Путин Обамаг яллаа энэ тэр гээл явж өгнө. Гэнэт бид хоёр том агуу хөрштэйгээ санасан нь юутай сайн хэрэг вэ. Улс орны асуудлыг хувь хүн дээр буулгаж ярих нь өрөөсгөл юм. Гэвч улс орон гэдэг бол хүмүүс шүү дээ.
Монголчуудын хамгийн түгээмэл зан бол атаархал. Бие биеэндээ маш их атаархадаг. Амжилттай нэгэндээ маш их атаархадаг. Ухаантай нэгэндээ бас л их атаархана. Ингээд энэ атаархал нь хорсол болон хувирч тэрхүү хүнийг ямар ч үнээр хамаагүй дарж авахыг хичээн амьдардаг. Үнэхээр дийлэхгүй бол буцаад шалдаа буун бялдуучилж эхэлдэг.
Яг энэ зан л хүмүүсийн дунд ажиглагдаж байгаа юм. Оросууд хэрэггүй, тэнэг иванууд гээд л тоохоо больсон үе саяхан шүү дээ. Бид үнэндээ Америкчууд барууныханыг л шүтэж ирсэн биз дээ сүүлийн хэдэн жил. Хятадыг бол бүр ч ихээр үзэн ядаж ирсэн. Гэтэл одоо энэ хоёр хөрш чинь жинхэнэ том хүч гэдэгийг ухаарч буй бололтой бялдуучилж эхлэх юм. Сайд нь хүртэл бялдуучлаа биз дээ. Энэ бол хий хоосон бялдуучлал, энэ бол хий хоосон айдас. Айдас яаж үүсдэг вэ гэхээр мэдэхгүйн зовлонгоос л үүдэлтэй юм. Хүн танихгүй мэдэхгүй хүнээс л айдагтай ижил юм. Ийм хий хоосон бялдуучлал, айдас хоёроо мартаад харин хөршүүдээ ямарч сэтгэлийн хөөрөлгүйгээр судалж эхлэх хэрэгтэй.
Дежа Вү
(кино зохиол – арт хаус )

Хүүхдийн тэрэгтэй хүүхэд нэгэн замаар аялах гэж байна, тэр ганцаараа аялах болно.

Урт нарийн хоёр ханны дунд нэгэн хүн(түүнийг Дорж гэж нэрийдэе) тарчилна, тэр хана хаашаа ч харсан хязгааргүй үргэлжилнэ, нөгөө хүн хоёр тийшээ гүйгээд л, гүйгээд л ....( энэ бол киноны паралель үзэгдэл)

Хатсан модон дээр хэдэн бээвийсэн болжмор шиг, хэрээ шиг хүмүүс сууж байх юм, тэд бас ч үгүй костюм пиджак өмсчээ. ( жаал аялсаар) Хатсан мод нь хананд зурсан зураг байх бөгөөд хэрээ болжморуудын толгойнуудын оронд нүх байна. Тэр нүхээр хүмүүс толгойгоо гаргана. Тэд хэрээ шиг вааг вааг, болжмор шиг жив жив хэмээн бие биенрүүгээ хэрэлдэх мэт дуу авиа гаргах аж. Тэдэн дотор Дорж байх бөгөөд жаалыг олж харна. Гөлөрнө.

Олуулаа нэг тавган дээрээс уралцан идэж байгаа хүмүүс.

Монголчууд эхлээд үзэх эрхтэй






Энэ бол өчүүхэн хандлага юм шиг санагдаж болох юм. Монголд хийгдсэн киног Монголчууд эхлээд үзэх эрхтэй гэж. Миний хувьд бол эрхтэйгээр барахгүй ёстой. Хэн гэж сүртэй найруулагч, хэн гээч суут зохиолч бичсэн, хэн гэж мундаг жүжигчин тоглосон үл харгалзана. Энэ өчүүхэн төдий эх оронч хандлагыг л манай хэдэн найруулагчид үл оошойгоод байгаа бол одоо яая гэхэв дээ хоосон театрт киногоо гаргасан болохоос биш дээ. Үзэгчидээ эхлээд хүндэл, тэгэж байж суудлаа дүүргэнэ шүү дээ. Тэрнээс биш тэнэг Монголчуудад үзүүлээд юу хийнэ,   эхлээд гадаадын хэдэн наадамд орлцоно. Тэгээд хэдэн гранпри цуглуулна. Тэгээд ирхэд энэ хэдэн тэнэгүүд бие биенээ дуурайгаад ирж үзэхгүй хайчдаг юм. Үгүй ээ нөхөдөө, ах нараа, дүү нараа тэгэж кино хийхгүй шүү. Мэдээллийн нийгэм, хэн хэнийг яаж үл ойшоогоод байгааг цаадуул чинь сайн мэднэ. Өнөөдөрийн байдлаар Монголд номер нэг гэсэн нэгч найруулагч нэртэй бантан хийгч байхгүй нөхцөлд үзэгчидээ хүндлэнэ шүү. Эхлээд тэнэг ч гэсэн Монгол ах дүү нартаа үзүүлчих, цөөхөн ч гэсэн хэдэн нөхөр ирж үзээд юу гэж хуцахыг нь харчих.

Дараа нь олон улсын тавцанд гаргаад тэр илүү дутуу хуцаад байсан кино чинь гранпри чирээд ирлээш дээ гээд сууж байхад яахийн бэ. Энэ л байхгүй юу да, үүний дараа нөгөө даган дуурайгчид чинь ирж үзнэ, ойлгоогүй нь нягталж ирж үзнэ. Тэнгис, Өргөө, Соёмбо энэ тэр хэдэн бяцхан театрын суудалыг дүүргэх үхсэн баас юу юм. Орцгоо үзэцгээ, шатан дээр суугаад үз, орох хаалган дээр хавчуулагдаад үхчидгүй л юм бол ороод үз гэж шаана биз дэ. Би бол багаасаа л билет тасалж байлаа, манай гэрт кино үзэх гээд гудамжны атаманууд манай хашааны гадаа өнждөг байв. Орохдоо харин нөгөө үрчгэр гуравтыг бацаан гэлтгүй миний гарт яс атгуулна шүү дэ.
Сандал гэж байх биш шалаар нэг тэрийгээл суучихна. Тэд чинь л жинхэнэ үзэгчид шүү дээ. Хүндлэхгүй байхын арга үгүй.