Америкийг үзэн ядаж байна

Асуудлын голыг нь олж л төвлөрөх нь зөв. Жишээ нь тэр жижиг сажиг санал асуулга энээ тэрийг чөтгөр аваг. Сүүлийн үед ажиглаад байхад монголчууд дунд хэт оросыг баримтлагчид олширчээ. Хүчтэй удирдагч, агуу орос орон, Путин Обамаг яллаа энэ тэр гээл явж өгнө. Гэнэт бид хоёр том агуу хөрштэйгээ санасан нь юутай сайн хэрэг вэ. Улс орны асуудлыг хувь хүн дээр буулгаж ярих нь өрөөсгөл юм. Гэвч улс орон гэдэг бол хүмүүс шүү дээ.
Монголчуудын хамгийн түгээмэл зан бол атаархал. Бие биеэндээ маш их атаархадаг. Амжилттай нэгэндээ маш их атаархадаг. Ухаантай нэгэндээ бас л их атаархана. Ингээд энэ атаархал нь хорсол болон хувирч тэрхүү хүнийг ямар ч үнээр хамаагүй дарж авахыг хичээн амьдардаг. Үнэхээр дийлэхгүй бол буцаад шалдаа буун бялдуучилж эхэлдэг.
Яг энэ зан л хүмүүсийн дунд ажиглагдаж байгаа юм. Оросууд хэрэггүй, тэнэг иванууд гээд л тоохоо больсон үе саяхан шүү дээ. Бид үнэндээ Америкчууд барууныханыг л шүтэж ирсэн биз дээ сүүлийн хэдэн жил. Хятадыг бол бүр ч ихээр үзэн ядаж ирсэн. Гэтэл одоо энэ хоёр хөрш чинь жинхэнэ том хүч гэдэгийг ухаарч буй бололтой бялдуучилж эхлэх юм. Сайд нь хүртэл бялдуучлаа биз дээ. Энэ бол хий хоосон бялдуучлал, энэ бол хий хоосон айдас. Айдас яаж үүсдэг вэ гэхээр мэдэхгүйн зовлонгоос л үүдэлтэй юм. Хүн танихгүй мэдэхгүй хүнээс л айдагтай ижил юм. Ийм хий хоосон бялдуучлал, айдас хоёроо мартаад харин хөршүүдээ ямарч сэтгэлийн хөөрөлгүйгээр судалж эхлэх хэрэгтэй.
Үүний дараа тэдэнд бялдуучлаад байх, тэднээс айгаад байх огт шаардлага байхгүйг ойлгох болно.

Америкийн хувьд өөрийн үзэл санааг бусдад түгээхийн тулд хүч хэрэглэж байна. Тусгаар улсууд дотороо яаж амьдрах нь тэдний эрх л дээ. Гэтэл тагнуулийн байгууллагуудаараа дамжуулан хутган үймүүлж хувьсгал хийж, замбараагүй байдалд оруулж дундаас нь ашиг олдог гэж байгаа. Хичнээн сайхан хөгжиж байсан улсуудыг иргэний дайны байдалд оруулав даа. Гэлээ гээд байлдаад байгаа хоёр талууд хоёул ховсдуулчихаагүй л байгаа шүү дээ. Бүгд өөрсд өөрсдийнхөөрөө асуудалд хандаад шийдвэрээ гаргаад л дайтаж байгаа улс юм.

Би Америкт байсан. Тэнд боолын ажил хийсэн. Гэхдээ л би хөдөлмөрийн амтын мэдэрсэн юм шүү. Хөдөлмөрлөж олсон мөнгө ямар сайхан амттай байдагийг мэдсэн юм. Би тэнд олон америк охидуудтай танилцах гэж оролдсон. Гэвч тэд намайг тоогоогүй. Зарим нь хүн байна гэж ч хараагүй. Гэхдээ л Зарим охидууд нь хажуугаар зөрөхдөө сэтгэлийг минь хөөртөл инээмсэглээд зөрдөг юм. Тэд хэтэрхий үзэсгэлэнтэй л дээ. Би бол хоёрдугаар ч юмуу гуравдугаар ч юмуу бүү мэд ямарч байсан тэдэнтэй нэг зиндааных биш байсан юм.
Торны цаана нь юу байдагийг нь ч мэдсэн. Жинхэнэ бодит дүр төрх нь харагдсан.
Ажилынхаа чөлөөт цагаар театрт кино үзэж эсвэл номын санд очдог байв. Энэ үед хамгийн жаргалтай байдаг байв. Тэр үед л Америк орон намайг ховх сорон хэн ч биш болгож байгааг ойлгов ч улам л шунан дурлаж байв. Танин мэдэх хүсэл минь намайг залж байж л дээ. Би Америкт очих эрхээ арван жилээр хасуулсан хүн. Америкийг үзэн ядах зүйл надад зөндөө байна. Гэхдээ хэрэв намайг нэг сар Америкаар аялаач гэх юм бол YES л гэнэ.  Яагаад вэ гэхээр I am fucking love this country. Америкт муу зүйл бий бий,  гэхдээ сайн сайхан зүйл хэтэрхий их юм шүү. Хүн төрөлөхтөний байгуулсан хамгийн дээд шатны нийгмийн хэлбэр, зохион байгуулалт, мөн чанар тэнд л байна шүү дээ одоогоор.

Ингэхэд гурав дахь хөршийн тухай ойлголт яагаад замхараад байн вэ. Бид Америкийн, Францын, Японы, Солонгосын, Английн, Канадын, Германы гээд бүхийл улсуудын хөрөнгийг улс орондоо шингээх хэрэгтэй гэсэн үзэл баримтлал биш билүү. Тэдний хөрөнгө гэдэг бол манай тусгаар тогтонолын салашгүй хэсэг мөн. Энэ бол манай гадаад бодолгын маш том зарчим шүү дээ.  
 

   

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.