Бидэнд ярчихаар кино хийж өгсөн уран бүтээлчидэд талархах нь зүйн хэрэг. Нилээд хэдэн сарын өмнө яригдаж байсан киног одоол үзэж, бас сэтгэгдэлээ бичиж байгаа минь хоцрогдсоны шинж. Гэвч би киног хуучруулж байж үзэх дуртай, хуучрахын тулд чухал кино л байж таарна. Хүмүүс нээлтрүү нь шуурч байхад би харин хүмүүсийн хэт их хөөс алга болохыг хүлээдэг.
Кино үзэж буй хүнийхээ амьдралтай ямар нэг сэжүүрээр холбогдож байхад, тухайн үзэгчид итгэл төрдөг. Нээрээ л тийм дээ гэж бодох, ингэж бодож мэдэрсэнээр сэтгэл хөдлөл догдлол үүсч, энэ чинь үнэхээр үнэн кино юм, гоё сайхан кино юм гэж бодож эхэлдэг боловуу. Киноны талаарх хоёр нийтлэлийг уншсан. Сэтгүүлч нөхөрийн бичсэн зүйлд үнэн их байналээ. Гол дүрээс болон бусад дүрээс шалтгаан хайсан, яг ямар учиртай хүн юм бэ гэж, ядаж л гол дүрийн шалтгаан маш бүрхэг сул хүчгүй, илэрхийлэлгүй байналээ, ганц муу дүүдээ л уурлаад байдаг, дүү чухалуу нэг тийм зургийн дэвтэр чухалуу, магадгүй тэр агуу том мөрөөдөл байсийм гэх байхлдаа, Монголд зохимжгүй байхгүй сэтгэлгээ
Олон юмыг орхьё, за тийм байжээ үнэмшлээ, өөрөөр хэлбэл үлгэрт итгэж байна, гол нь яагаад дээвэрлүү гарч байгаа юм бэ л гэсэн асуултын хариу алга, хүүхэд хүртэл яагаад гэж асуудаг, тэрэнтэй ижил насанд хүрчээд ичихгүй би бас асууж байна, эцэг эх яачаад байгаа юм, хэрэлддэггүй гэр бүл, архи уудаггүй аав Монголоос олдохуу, эцэгээ дүүгээ байгаагаар нь хүлээж аваад л явах ёстой, ийнхүү гэрээс явах болсон шалтгаан маш өчүүхэн, энэ бол даль жигүүр ургаад үүрээ орхиж буй биш харин зүгээр л бэртэгчин зангаараа амиа хоохойлж буй нэг хэлбэр шиг л байлаа, яагаад дүүгээ дагуулаад явсангүй вэ, ах хүн хэзээч хүнд нөхцөлд дүүгээ орхидоггүй билээ
За яахав хүүхдийн хувьд нөхцөл байдал хүнд байж, уул нь хүнд гэдэгийг хангалттай үнэмшүүлэх нь найруулагчийн л үүрэг юм л даа, бэлэнчилж байгаа юм биш гол зүйлээ хангалттай чанга хэлэхийн тулд шүү дэ, ийнхүү хүүхэд гэрээсээ өөр газар орогнох, толгой хорогдох боллоо, яагаад гэсэн асуултанд хариулт аваагүй байж байтал яаж гэсэн асуулт гарч ирнэ, яаж тэр дээвэрлүү гараваа, сүүгээ зарж дуусаад зүгээр л шатаар өгсөөд гарчиж байгаа хэрэг үү, эцэгийн гэрийн хаалгыг саваад гарсаны дараа түүний толгойд одоо хаачих вэ гэсэн маш том хүнд асуулт тулгарах ёстой уул нь, толгой хорогдох оромж нүх олно гэдэг амьдрал дээр маш хүнд байдаг, хүний нутагт ийм нөхцөлд орж явсаны хувьд сайн мэднэ, дээвэр дээр хонж өнжиж явсаны хувьд бүр ч ойр байлаа, гэвч миний тэгэж явсаныг, тэгэж олж байсныг бодуул энэ хүүхэдийн дүр хэтэрхий амархан оромжоо олчихсон л доо, нэг газар олсоны дараа хооллох ариун цэвэр сахих зэрэг нь маш чухал том асуудал юм, амьд үлдэхийн тулд юм юм л үзэх болно, энэ дээвэр дээрх нүхийг олохын тулд эхлээд туршиж үзэх , боломжтой гэдэгийг олж тогтоох шаардлагатай байв, ийм нөхцөлд цайдаг нь үнэн л дээ, гэхдээ хооллох хэрэгцээ хамгийн чухал байдаг, хүүхэн энэ тэр бол нилээд хойгуур байдаг, мөн шөнө даардаг учир өдөр дулааханд унтахаас өөр аргагүй болдог юм, даарна гэснээс манай хүн өвөл яахав гэдэг байна , траншэйнд л орж хөлдөж үхэхээс аврагдах юм, үргэлж дулаан байдаг калифорни бол өөр хэрэг дээвэр дээр амьдраад байж болох, гэтэл Монголын өвөл өршөөлгүй шүү дээ, энэ сэт зүйл нь хүмүүст ямарч итгэл үнэмшил төрүүлэхгүй байгаа учираас л худлаа кино байна гэж хэлэгдээд байдаг,
За бүүр больё бүгдийг хаяаад үнэмший, үлгэр гэж бодъё, ид шид тохиосонгүй, ийнхүү нэгэн муу кинонуудаас дээр киног үзэж дуусгав, бодуулж юм бичүүлж байхыг бодоход дундажаас дээгүүр л юмуу даа, өөр ярчихаар бодчихоор кино сүүлийн үед үнэндээ байхгүй болохоор тэр биз дээ, аравт, ану хатан ярилтай биш дээ
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.