Дежа Вү
(кино зохиол – арт хаус )

Хүүхдийн тэрэгтэй хүүхэд нэгэн замаар аялах гэж байна, тэр ганцаараа аялах болно.

Урт нарийн хоёр ханны дунд нэгэн хүн(түүнийг Дорж гэж нэрийдэе) тарчилна, тэр хана хаашаа ч харсан хязгааргүй үргэлжилнэ, нөгөө хүн хоёр тийшээ гүйгээд л, гүйгээд л ....( энэ бол киноны паралель үзэгдэл)

Хатсан модон дээр хэдэн бээвийсэн болжмор шиг, хэрээ шиг хүмүүс сууж байх юм, тэд бас ч үгүй костюм пиджак өмсчээ. ( жаал аялсаар) Хатсан мод нь хананд зурсан зураг байх бөгөөд хэрээ болжморуудын толгойнуудын оронд нүх байна. Тэр нүхээр хүмүүс толгойгоо гаргана. Тэд хэрээ шиг вааг вааг, болжмор шиг жив жив хэмээн бие биенрүүгээ хэрэлдэх мэт дуу авиа гаргах аж. Тэдэн дотор Дорж байх бөгөөд жаалыг олж харна. Гөлөрнө.

Олуулаа нэг тавган дээрээс уралцан идэж байгаа хүмүүс.
Дорж тэдэн дунд бас байна.( жаал аялсаар) Пилтадсан цагаан өрөөнд хүмүүс нь жоом шиг шар бор хувцас өмсөнө, гэхдээ балетийнх шиг. Тэд нэгэн бялууг тал талаас нь иднэ, гэхдээ тэд гартаа барьсан урт иштэй жижигхэн сэрээгээр л идэх аж, хоорондоо түлхэлцэнэ, зодолдоно. Гэтэл Дорж жаалыг хараад гайхан гөлөрнө. Бусад нь харахгүй. 

Мисс хүүхнүүд эгнэн зогсоно, нохойн гөлөгнүүд эгнэн зогсоно, женделменүүд эгнэн зогсоно, бэлэн хоолнууд эгнэн зогсоно, номергүй машинууд эгнэн зогсоно, бенз гаганууд эгнэн зогсоно, бэлгэвч гондомууд эгнэн зогсоно, нүүрс түлээнүүд эгнэн зогсоно. ( жаал аялсаар) Үүнд нэг л мисс ба жендепмен байх бөгөөд түүнийг дэрээс нь доош харуулаад дээш харуулхад өөр хувцастай өөр дүр төрхтэй болсон байх болно. Дорж бас л женделменүүд дотор байх бөгөөд жаалыг олж харна.

Од зүүсэн Дорж өөрийгөө од гэж жүжиглэнэ.( жаал аялсаар) Дорж том тайзан дээр
-       Од ........ (хэсэг чимээгүй)
Тэнгэрт........  (хэсэг чимээгүй)
Хайр ........... (хэсэг чимээгүй)
Би бол од ...........(баярлана)
Үгүй ээ, ........ (гутранги төрх)
Би газарт л шингэнэ ....... (доошоо хэвтэнэ)
Гэхдээ би ..................... (аажимаар босно)
Гэхдээ би .................   (чангаар)
Од ч юм билүү ................(хашгирна)
Хэсэгхэн хугацаанд ........................ (зөөлнөөр) гэж хэлж байхдаа жаалыг харна. Гөлөрнө.

Замын хажуугаар шаргалтсан борооны ус урсана ( жаал аялсаар)

Нарийн урт хоёр ханны дунд Дорж тарчилна, тэр хана хаашаач харсан хязгааргүй үргэлжилнэ, тэр одоо нилээд эцэж цуцсан байдалтай гүйж байна (Киноны паралель үзэгдэл)

Сэтгүүлчгүй байхад Дорж хэвлэлийн бага хурал ганцаараа хийж байх юм. Балгас дотор. Нэг ширээ тавьчихсан. ( жаал аялсаар) нэг юм яриад л байх аж. Гэвч юу ч сонсогдохгүй байв. Яагаад гэвэл тэр микрофон байх боловч асаагүй бололтой. Зөвхөн салхины чимээ л гарна. Мөн дүрсийг холоос авах учир. Тэгээд жаалыг олж харна.      

Морьгүй монгол(Дорж) эмээл тэвэрсэн машин замаар алхаж байх юм. ( жаал аялсаар) Ямарч хүнгүй ямарч уул усгүй эзгүй газар байна.Харин машин дээр суусан морь түүний хажуугаар зогсох ч үгүй өнгөрөх юм. Түүний дараа жаалыг олж харна.

Хувьсгалгүй хувьсгалч (Дорж), улаан хувцастай цагаан бээлийтэй хувьсгалч том мотоцикл унан улаан туг хийсгэн давхина.( жаал аялсаар) Тэр талбай дээр ирэн тугаа хийсгэн сүртэй алхана. Нэгэн жижигхэн индэр дээр ирэн хүчтэй илтгэл тавина. Түүнийг хэн ч ирж сонсоогүй. Илтгэлийн оронд сүртэй хөгжим эгшиглэх аж. Тэгтэл жаал ирнэ. Дорж алмайран харна. 

Хоёр хар цагаан хувцастай, нөмрөгтэй хүн хоорондоо сэлэм жад барин тулалдаж байна. Нэг нь Дорж.( жаал аялсаар) Тэд нэг тийм шилэн байшингийн дээвэр дээр, эсвэл дотор нь өндөрт тулалдах аж. Тэд сэлэм жадаа зөрүүлэн хүчээ үзэж байх үед жаал үзэгдэнэ. Дорж өрсөлдөгчөө түлхээд жаалыг харан зогсоно. Өрсөлдөгч юу ч үл үзэх бөгөөд гайхана. 

Ширүүн салхинд намилзах өвөснүүд (жаал аялсаар)

Нарийн урт хоёр ханны дунд Дорж тарчилна, тэр хана хаашаач харсан хязгааргүй үргэлжилнэ, одоо тэр туйлдаа хүртэл ядраад хана налан хэвтэж байна (Киноны паралель үзэгдэл)

Дорж рестораны гал тогоонд хоол бэлтгээд, аяга угаагаад солонгос авгайд загнуулаад байж байх юм (жаал аялсаар) Тэгтэл Дорж юм бодон доош харан байж байснаа гэнэт жаалын байж байсан газарлуу харав хэнч алга. Дорж авгайг цааш түлхээд нэгэн барьж байсан тавагаа газар шидэн хаглаад гараад явав. Гадаа гараад, шатан дээр суугаад утасаа аван залгав.

Хоёр ханны дунд Дорж туйлдаа хүртэл ядраад хана налан хэвтэж байна. Доржийн гар утас нь дугарав, гар утасаа авхад (Киноны паралель үзэгдэл),     
-       Баруун гар талд чинь хаалга байна гэв
Дорж огол үсрэн босоод баруун гар тал дахь ханаа өшгилтөл хаалга нээгдэв.
Дорж хаалгаар гартал сайхан тал нутаг байв. Инээмсэглэн гараа алдалан -ааааа гэж хашгирав.

Төгсөв.

  

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.