Үүл дусал сандал...
Үүл салхи ус -Дусал, зам дагуу урсах ус кино гараад удаагүй байна. Жилийн өмнө эхний хэсэг буюу үүл салхи усыг хийсэн. Дараах хэсэг нь дусал, зам дагуу урсах ус. Дөнгөж сарын өмнө хийгдэж дууссан. Нийлээд 73 минутын тайтгарал, тусгаарлал, бодрол, мэдрэхүй, сэрэхүй, догдлол. Өөрийхөө хийсэн юмыг магтаад байх нь зохимжтой бус гэх л байх. Гүй одоо бараг л өөрөө үзэх дуртай хэв маягаар хийчихээр тэгдэг л юм байна. Өдийг хүртэл үзсэн үзэгчидээс муу үг сонссонгүй. Мэдээж дотороо муу үг бодож хэлэхийг хүсэвч хэлээ хазаад өнгөрч байгаа хүн олон байх. Энэ кино бол жинхэнэ голдоо шидчээд тал талаас нь авч үзэх ёстой кино юм. Монголд ийм төрлийн нэг ч кино байхгүй.
Сүүлийн үед яригдаад байгаа сэр сэр, баавгай хоёр ч энэ киноны сэтгэлгээний үзүүрт дөхөхгүй. Гэхдээ тэд өөрсдийн дүрэмээр явж буй кинонууд. Хэн нэгэн улс төрийн үзэг балны эрдэмд мэрэгшисэн хүмүүст шүүмжлэгдэн алга болох кинонууд биш болуу л гэж бодож байна. Цаг хугацаа л харуулна. Дахин дахин үзэх сэдэл төрж байна у. Энэ л хамгийн гол шалгуур шүү дэ кинонд. Сайн киног, гоё киног хүн дахиад л үзмээр болдог юм. Нэг хэсэг хугацааны дараа дахиад л үзнэ. Энэ мэтээр цаг хугацааны явцад кино өөрийгөө харуулна.
Зүгээр л ахуйн чанартай хэрүүл уруул, асуудал.
Эсэргээр үүл салхи ус дусалыг хүмүүс дахин үзэж эхэлж байна. Залуус гайхаж байна. Зарим нь дургүйцэж ийм зүйлийг арай ч кино гэхгүй байхаа хэмээн уламжлалт харцандаа захирагдан бухимдах аж. Тэдний буруу биш залуу хэрнээ өтөлсөн, ужигарсан сэтгэлгээ, хүлээн авагчтай байгаагийн тод илрэл. 5ди 6ди 70ди 80ди хэмжээст хөгжим мэдрэхүй сэрэмж явж байхад, шугамын радионы пажигнасан дуу шиг юм, шугаман тайлбар нэхээд байж болохгүй.
Үүл салхи ус-Дусал, зам дагуу урсах ус бол шинэ үеийн сэтгэлгээний кино, энэ нь залууст зориулсан кино гэсэн үг огт биш, бүүр юм үзэж, юуг ч хүлээж авах чадвартай зоригтнуудад зориулсан кино ч байж болох. Face the music төрлийн хүмүүст. Энэ кинонд маш их далд утга мессэж бий. Сцэн бүрт, тэрийг олж нээх, цаашлаад өөрийн тайлбар утга санааг шингээж тайлбарлах эрх ч байгаа гэдэгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зохиолч найруулагчийн ягшмал утга, дараалал энэ кинонд байхгүй бөгөөд киног үзэх явцад үзэгч өөрийн ертөнцдөө нэвтэрч миний амьдралд тохиолдсон ийм философи энэ кинонд ингэж гарсан гэж дүгнэх үед. Найруулагчийн зүгээс таны зөв л гэж хэлэх юм.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.