Энэ кино хэрхэн хийгдэв, хүн бүхэн магтаад байх тийм сүрхий кино мөнүү? Миний харж байгаагаар нөгөө шалдан хааны онигоо шиг л юм болоод байнуу даа хөөрхий. Мөн Дэмбэрэл хөөрхий юм үзээгүй юм болохоор баярлаадл байнлээ гэдэг шиг. Туршлагагүй жүжигчидийг байгаа байдлаараа зогс гэдэг юм, тэхээр хаяа нэг муухан ингээд зогсвол болоо. Ингээд жүжиглэлт болоод тэр нь шагнал авчуул сайн жүжигчин төрчихүү айн? Нэг медиа компани энэ тэндээс баахан мөнгө аваад, соёлын яамнаас хүртэл мөнгө авсан бна билээ, Зээ гэж кино зохиол 150 сая. Тэгээд дөнгөж сургууль төгссөн охиноор кино найруулуулсан гэж нэр зүүхээр Монголын урдаа барьдаг шинэ залуу найруулагч гараал ирэхүү. Ийм үлгэрээ Канн болон Венецийн жуулчидад л ярьж өгүүл зохилтой. Би бол үнэмшихгүй. Ингээл ийм худ худ үлгэрүүд ар араасаа хөврөөл, тэрэнд нь үнэмшээл. Ёстой мундаг кино болсон байнлээ гээл хэдэн кино шүүмж бичдэг ухааны нөхдүүд магтах ухаанаа олж ядан уянгалах нь сэр сэр биш унт унт гэж л сонсдох юм даа. Тэд жинхэнээсээ шүүмжлэлт сэтгэлгээр хандсан уу, энэ нэг л тиймэрхүү л кино байна даа гэж бодсон боловч хэлж чадахгүй байна уу. Хэлвэл тэнэг ээ мэдэгдчих вий гэж айвуу.
Монголын нэг асуудал шашины мунхаграл, мухар сүсэг. Шашин муу гэж хэлээгүй, түүнийг дагсан мухар сүсэгийг хэлэв. Энэ сэдэв, энэ талаар бүр зохиол бичиж, кино хиймээргүй болтолоо живж байх энэ цагт, бас нэг бөөгийн кино дахиал мунхар мунхар гэж сонсогдохгүй л байнуу.
Соёлын яам, мунхаруулагын яам болох гээд л эхний бүтээлүүдээ дэлгэн үзүүлж буй бололтой. Эндээс юм олж долоодог сайчууд, энэ талаар юу ч хэлж чаддаггүй бөгөөд ганц гаргасан бүтээл нь европын нэртэй кино наадмын хүүхдийн барилдаанд үзүүрлэчихлээ хэмээн хөөрцөглөх нь, томчуудын барилдаанд шөвгөрлөө гэж сурталдах нь гунигтай. Бөх ярьмааргүй бна.
Дэмбэрэлийн зовлон. Европоор явж байгаад ганц юм зулгаагаад ороод ирүүл, Монголчуудад юу ч гэсэн тэд аая лаг юмаа л гэнэ, ингээл гараад ирдэг юм. Хэмээх гунигтай бөгөөд ичгүүргүй зан. Сүүлийн үеийн юм үзүүл үзсэн, нээгдүүл нээгдсэн байх ёстой хүүхдүүд хүртэл энэ зовлонгоос ангижирч чадахгүй байна гэхээр бас л хэцүү шүү. Эээ үхсэн суга л юм байшдээ гэж чадахгүй, улайран өмөөрч хамгаалан, анхнаасаа гоё гэцэндээ бантан байгаа царай нь Мунхаглалын яам ажилаа сайн хийж байгаа ч юм билүү гэж бодохоор. Хөндлөнгөөс харж шүүмж бичих, манай юм, миний найзын юм, манай ахын юм гэлгүй харж үзэж бодож бичих. Тэс хөндлөн үзэгчийн нүдээр харж бичүүл. Өөрөөр хэлбэл манайд хийж байгаа нь л энэ юм чинь гэж бичүүл наад чинь шүүмж биш. Нөгөө талд мэдээж Монголоос ирсэн нь л энэ юм чинь хоосон буцаагаад яахав гэх хандлага ч байдаг талтай. Зарим улсаас 200 кино очдог газар шүү дэ.
Би уг сэр сэр гэх боловч унт унт гэчихсэн юм биш биз дээ хэмээх киноны эхний 20-30 минутыг үзээд цааш үзээгүй. Үнэмшил төрөөгүй, уг киноны найруулагч нь хэн нь гэдэг тодорхойгүй. Түрүүнээс хойш хэлээд байгаа папет найруулагч юм бишүү гэсэн бодол. Бямбаа Ариунаа гэсэн хүмүүсийн сүүдрээс гараагүй хүн яаж хэрхэн киног өөр дээрээ бүтэн овоглож явах вэ? Одоо Монголд үйлчилж байгаа хууль ч гэдийму нэг тийм ёсорхолоор бол холивүүд шиг гоц авяастан төрхөд түүнийг нэг л өдөр шууд дээш нь алга эргүүлэх мэт шидчихдэггүйл байхгүй юу. Би энэ яваад байгаа Ёсорхолын зах зухыг мэдээд байгаа болохоор л таамаг төдий. Үнэхээр эсэргээр бол хичнээн муу кино байсанч дуустал үзээд уучлал эрэхэд бэлэн. Эхний 20 минут сонирхол татаагүй л юм да. Сайн киноны хувьд 20 бүү хэл 5-10 дотор л салахын аргагүй болгодог л зүйл. Үзэгчийн хувьд.
Кино шүүмжилнэ гэдэг чинь илсэн долоосон байна гэж юу бдийн. Урсан, тасдан хаясан бдаг бхгүй юу. Гэхдээ үндэсээр нь, найруулагчаа ч сайн мэдэж амжаагүй байж, тэр хүний киног яаж шүүмжлэх юм бэ? Ялангуяа ийм зохиогчийн төрлийн киног. Үнэндээ шог нь найруулагчаа мэднэ гэдэг нь тухайн хүний өмнөх бүтээлтэй танилцах биш, бүүр балай асуудал нь энэ найруулагч нь яг жинхэнэ найруулагч нь юмуу эсвэл папет юмуу гэж асуух гээд байгаа явдал!
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.