Монгол гэж кино үзэв


Кино бүхэлдээ манжын дарлал, Монголчууд дарлуулж байсан хэмээх соц үеийн үзэл нэвт шингэсэн байна. Гэтэл манжууд яг үнэндээ Монголчуудыг дарлаж байснуу эсвэл резервэлж байснуу гэдэг маргаантай.

Ноёд манжын хаанд 1 лан мөнгө өргөвөл, манжын хаан 3 болгож өгдөг, кинон дээрч тэгж гарна. 

Монгол ноёдод л учир бий, өөрөөр хэлбэл Монголчуудад өөрсдөд нь буруу бий. Сайн эр гэдэг дээр ч мөн л ижил хүний адуу мал дээрэмдэнэ, тэгээд үрэн таран хийнэ. Энэ бүгд бүгд хуучинсаг феодализм социализм ийн үеийн сэтгэлгээнээсээ одоо болтол Монголчууд салаагүй гуниг царайлаад явж байгаагийн хамгийн тод жишээ. 

Тэгээд одоо ийм юм, ийм өгүүлэмжийг үзээд магтан дуулаад байгаа нь хөөрхийлтэй. 

Зэрлэг балмад байдал, монголчууд зэрлэг балмадаараа дэлхийн түүхэнд хэнийг ч урдаа оруулахгүй, манжууд ч сүүлд гарч ирсэн дүү нар нь болохоор ах нарынхаа шийрийг хатаана. Гэвч тэд илүү нарийн аргатай учир манжлах гэх мэт үг бдаг бололтой.

Одоо тэгээд энэ соёлт ертөнцөд тийм зүйлээрээ бахархах бус улам жигшиж явуул зохилтой. 


Германчууд гитлерийн тухай кино дахин дахин хийхгүйл бгаа биз дээ, бүүр ичдэг юм шиг бналээшдэ. Тэр талаараа ярих дургүй.


Холливүүд хүчирхийлэл түгээдэгшдэ нтр гэх л байх, тийм зүйлийг урлагтай шалтгаантай үзүүлдэг юмаа. 

Баналный баналный аллага нтр бол одоо монгол кинонуудыг үзэгчидээс нь улам л холдуулна байх даа, гадаадруу нтр бол бүрч нэмэргүй. 


Зарим нэг үг хэллэг, жүжигчидийн байдал сайн байлаа. Тааварлаж болохуйц, шугаман үйл явдалтай. Зарим тохиолдолд залхаасан. Сэтгэлгээ алга. Үзсэнээс хойш баналны хэдэн дүрслэл нь үлдсэнээс бус бодогдуулах юуч алга. 


Энэ киног үзээд ойрд ийм сайн хийсэн кино алга гээд байхын, гүэ одоо тэгээд ямар кино хийгээд үүзээд бгаан бээ.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.