Кино зохиол яруу найраг зураг

Хэдэн жил кино хийх гэж балайрч,, явахдаа зарим зүйлийг олж мэдэх ч гэдиймуу, өөрийн хэмжээнд дүгнэлтэнд хүрсэн байх юм. 

Зохиол бол тийм ч чухал биш, киночид муу кино хийчээд зохиол муу гэдэг, тэр бол шал худлаа. Кино зохиол буюу вишин чинь үнэндээ нойл хог бгаа учир хогийн кинонууд чинь гарч дуусахгүйл бна. За болий тэдний тухай ярина гэдэг бол үнэндээ л дэмий хэрэг биз, сингл лэдис, зура мура цурам, үргээлэг дуусашгүй бөгөөд үзэшгүй. Ийм кино хийхээр үзээд баясаад байдаг эргүү масс /энэ массын ихэнхи нь залуус хүүхдүүд/ бдаг нь энэ нийгмийн хамгийн хогийн дүр төрх. Дунд болон ахмад үе үзэх л бх лдаа, гэхдээ тийм соёл мэддэг ч үгүй таг оркууд. Мэдээж эднүүсийн кинонд дургүй хэсэг аажимаар үүсээд аль эрт тогтчихсон, нөгөө хэдэн балайгийн кино, драмын хэд, инээдмийн түцийн хэдийн кино гэх мэтээр, мэдээж эргүү биш бол тэр хэд өөрсдөө хардаг л байх, гэвч зөрүүдэлсээр тэнэгтсээр төгсөшгүй.   

Зохиол, яруу найраг, энэ бол тэс өөр зүйл, уран зураг ч гэхиймуу... Дээр өгүүлсэн мунхаг масс ихэнхийг бүрдүүлж байгаа үед яахавдээл зохиолчид гэх хүмүүс нэрд гарна,  /Молорэрдэнийн соц нийгмийг магтан дуулдагт дургүй/ гэвч Молорэрдэнэ хэлсэн байдаг шүгдэн мүгдэн, улаан ногоон нүдэн, нтр гээл ийм юм уншаад бгаа хүмүүстэй юу ярихав гэж. Тэгээд тэднийхээ зохиол шүлэгийг нь учиргүй уншина баясана. Тэгээд заримаар нь кино хийж үзнэ, хэвтрийн хүн, Бямба найруулагчийн Хүсэл Шунал сайн, ярих юм байхгүй. Гэвч хэвтрийн  хүн бол фэйл. Яагаад Бямба ийг яриад байна вэ гэхээр Монголд кино хийх гээд яваад байгаа хүн гэж ойлгоод байгаа. /Сэнгэдорж нтр бол массдаа л болчихно, /. Гэвч нөгөө инээдмийн түцийн Доржсүрэн шиг болчуул хэрэг алга. Эхнэрээ дагуулаал, араасаа хэдэн фэн хүүхдүүдээ хөтөлцөн.  Нэг наадам зохиогоод байдаг жил бүр, өөрсдөө л шүүгээд байдаг, дая хард фэнүүд нь үгнээс нь зөрдөггүй байж тун магадгүй.  

Зохиол, Лхагвасүрэн, Урианхай, Жигжидсүрэн гэх мэт хүмүүсийн гаргасан байдаг байхаа нэг үзээл дахиж үзмээргүй болдог дисгастин гурван кино нтр бдаг. Бүлээн нурам нтр. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр зохиол яруу найраг нтр яахвээ, тэд өөрсдийн орчинтой, өөрсдийн шаналалтай, кино өөр. Кино хийж сурах гэж байгаа бол зохиол бүү унш. Зохиолтой бүү харьцуул, яруу найрагтай бүү зүйрлүүл. Зохиол бол амархан, яруу найраг уу, хэхэ, уран зураг, хөгжим гэх мэтээр ...., Кино л энэ бүгдийг, бүгдийг өөртөө агуулж чадах тул хамгийн хүнд нь. Цаашлаад хууль улс төр эдийн засаг бизнес түүх техник инженерин гээл явж өгнө.  Гэтэл зохиол зохиол бас дахин зохиол нтр гэсэн марксизм ленинизмийн үеийн зүйл ярих нь утгагүй.  Энэ үеийн сэтгэлгээ өөр, тэд алтан үе нтр гэсэн нэр зарим нэг хэсэг хүмүүст өгч байснаа өөрсдөө тэдний шавь, хүүхдүүд нь болчиж байгаам. Тэд энд тэнд хэдэн сургууль дээр даам гарцан, суис, кудс өшөө юу байдийн мэдкү, хамгийн хоцрогдмол хуучны арга барилаар буюу багш бол шавь нарынхаа мөнхийн багш, амьдралыг нь тэтгэгч, хоолтой нь залгуулагч, жинхэнэ феодалын систем. Ийм балай сургууль төгссөн амьтад ямар олигтой кино хийхэвдэ, сургуулиа хая, сэтгэлгээгээ тэл. Сүүдрээсээ гар хуучин соц үеийн оросын сургууль төгссөн, вкиг нтр гэсэн, хэдэн эргүүнээдээс зайгаа барь, сэтгэлгээ чинь хэдий чинээ оросжино, улам оркжино. Тэр оросын монгол дох муу хувилбар төгссөн бол арай дээр байж тун магадгүй.   

Яруу найраг, уран зураг, хөгжим Дур тачаал, хүсэл, шунал, шалдан нүцгэн, уруул, даашинз, өгзөг, мээм, гэх мэтээр ханашгүй бөгөөд цуцашгүй, уйгагүй, уйдашгүй.....цор ганц зүйл л та бүгдээс ,,Сэтгэлгээ,,


No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.