(Déjà vu -The illusion of having previously experienced
something actually being encountered for the first time.)
Хаа нэгтээ хэн нэгэн, юу ч юм нэгэн зүйл хийх бүрт тэд мэдрэх аж.
Тэртээх алсын говьд, ертөнцийн хязгаарт, соёл иргэншилийн зогсолтын цэгт эсвэл магадгүй ертөнцийн цээжинд нэгэн эртний овог амьдардаг. Эргэн тойрон элс хайрга,чимээгүй, аниргүй, амаглангийн эсвэл харангатсан балгас суурингаас өөр хөдөлгөөнгүй мэт. Энэ л газар Монгол хэмээх нэртэй хүн сүрэг, овог аймаг олон зуун жил оршин тогтонсоор.
Тэд бусдын адил чулуугаар оромж хийсэнгүй, тэд амьтаны үс ноосоор дээврээ бүтээн тэдгээр амьтадынхаа сүү, махаар голоо зогоон иржээ.
Оршин буй энэ овогт хүний зовлон яг л үндсэн хэлбэрээрээ бусдын адил байх буй за.
Уурлана, инээнэ, тэмцэнэ, бие биенээ барьж иднэ, үзэн ядна, нэгдэн нийлнэ, эргээд урвана шарвана. Энэ л хүний амьдарлын эгзэгтэй, ээдрээтэй агшинд хаа нэгтээгээс удирдах мэт эсвэл хэн нэгэн бүх ертөнцийг засварлах мэт эсвэл буцаан эргүүлэх мэт зүйл хүн бүрт мэдрэгдэх, ажиглагдах ажээ. Энэ бол хүн хэмээх амьтанд л үзэгдэн мэдрэгддэг байж болох, түүнийгээ илэрхийлэн хэлдэг болохоор тэгэж бодогддогч байж магад.
Юутай ч энэ кино маань хүний өөрийнх нь ухамсараас үл хамааран харагдан мэдрэгдэх зүйлийн(Дежа Вү) талаар илэрхийлэхийг зорьсон билээ.
Киноны гол дүр Дорж маань амьдралд юм бүхнийг оролдож мөн оролцож явсан хүн болж таарна, гэтэл түүний бага насны дүр нь түүнд байнга үзэгдэх аж.
Магадгүй хүүхдийн дүр л биднийг төөрөлдүүлэх эсвэл төөрөлдсөн бидний асуултыг нэгэн зүгт чиглүүлэх боловуу хэмээн найдана.
Энэхүү үл ойлгогдох үзэгдэл, мэдрэмжийг ойлгохын тулд бид өөрсөдрүүгээ, эд эс бүрлүүгээ, орчин ахуй, говь талын элс хайрга, мод чулууны ширхэг бүрлүү, зорилго чиглэл, зөн совин, мэдрэмж сэрэхүйлүүгээ эргэн харах хэрэгцээ, хүсэл эрмэлзэл байна гэж хэлнэм.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.