Бат Үүл юунд гацах вэ?

 Хариулт маш тодорхой бөгөөд товч. Энэ бол утаа. Сүүлийн үед Бат үүлийн хийж буй зүйл олны анхаарлын төвд байж ирлээ.
Ганцхан түүнийх гэж хэлэх нь арай өрөөсгөл болуу. Түүний сонгуульд авч орсон баг. Яагаад түүний баг ялалт байгуулав. Тэд ард түмний өмчийн эрхийг хүндэлсэн юм. Нэгэнт газраа хувьчилаад авсан бол тэрхүү газарт хэнч халдашгүй. Тэр тусмаа төрийн нэр барин дээрэм хийж байсан экс мээр Мөнхбаярын баг. Тэд ийм энгийн зүйлийг ойлгохгүй байж яаж улс төр хийж байваа. Яагаад байлгаад байваа? Маш том асуулт, маш том асуудал. Яагаад гэвэл тэд байсан учираас одоогийн асуудал шийдэгдээгүй үлджээ. Бат үүл одоо энэ бүхэнтэй тэмцэж эхэлж байна. Эхнээс нь шийдэж эхэллээ. Замын хөдөлгөөн гэдэг бол харьцангуй нийгмийн зүйл.
Энэ бол гадаа гудамжинд болж буй зүйл. Харин утаа? Утаа бол хувь хүний, газар өмчлөгчийн халдашгүй дархан эрхэнд байгаа обьектээс гарч ирж буй зүйл. Ер нь монголчууд бол хар гэртээ хаан, бор гэртээ богд. Лаагаа иднүү, луувангаа иднүү Бат үүлд хамаагүй, ялангуя Бат үүлийн нэрийг барих гэж байгаа хороо хориний дарга гэсэн юмнуудад огт хамаагүй гэх болно. Нөгөөтэйгүүр тэрхүү утаагүй зуух гэгчийг авч, төрөөс бидний мөнгийг ил цагаан луйвардаж байгаа бизнесийг дэмжихгүй. Нүүрсээ түлэх нь хамаагүй дулаахан. Энэ бол маш хувийн шинж чанартай зүйл учир, шийдэгдэх боломжгүй. Утаатай ч гэсэн дулаахан байсан нь дээр биз дээ, тэрнээс биш утаагүй, нийгмийн ухамсартай байснаар хөлдөж үхэлтээ биш дээ. Ер нь утаа болон гэр хорооллын барилгажилт нь онолийн маш том зөрчилтэй асуудалд хүчээр аваачина. Хувийн өмчөө шүтээд, мод сарампай, блок, төмөр хашаан дотороо юу хийх нь миний дур хэмээн амьдрах. Эсвэл хашаануудаа нурааж, нийтийн зам талбай гаргаж, байшингуудаа шугманд холбон арай дээд түвшинд шилжэх үү. Бусдад итгэж, хөрш маань ямар хүн байдгийг мэдэж, таньсанаар тэд лав хулгай хийхгүй юм байна гэж ойлгох. Хулгай хийдэг байсан ч нөгөө хажуугийн хөрш чинь хулгай хийж буйг нь харахаар байх. Ийнхүү маш том сэтгэл зүй, ухагдахууны асуудал түүний өмнө шийдлээ хулээж буй юм. Энэ асуудлыг зугээр л бүгдээрээ тэгий л дээ гэж хэлээд хулээж авах нь юу л бол. Харин тэрний оронд нийгмийн сэтгэл зүйчдийг эртнээс ажилд нь оруулж, нэгдэж нийлж, нийгмийнхээ асуудлыг шийдэх нь дээр гэдгийг ойлгуулж ухааруулах нь чухал. Дахин хэлхэд онолын чиг хандлагаа нилээд өөрчлөх хэрэгтэйг хэлээд байна. Хот гэдэг бол улс. Хотын дарга бол бараг л улсын дарга доо.

2 comments:

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.