Баривчилгаа

Монголын төр гэж яг хэн болон юуг, ямар субьект эсвэл обьектийг хэлнэ вэ. Бүхийл баривчилгаанд төрийн нэрийн өмнөөс гэсэн ганцхан халхавч байдаг. Тэрхүү төрийг нь цааш үргэлжлүүлэн хөөгөөд судлаад ирхэд хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг итгээдүүд л байдаг. Энэ жишиг ялангуя хуучин МАХН ын үед бол илүү ихээр хийгддэг байсан зүйл. Эхэндээ ийм баривчилгааг хэлмэгдүүлэлт гэж үздэг байв. Сүүлийн үед иймэрхүү баривчилгааг улс төрийн зорилготой гэх мэт зөөлрүүлсэн маягтай хэлдэг болж дээ. Хүмүүсийг баривчилдаг л байсан ганц нэгээр нь эсвэл хэд гураваар нь. Казиногийн хэргээр хүмүүс бүүр ял авсан. Дараа нь цагаадсан. Одоо зарим нь нилээд өндөр албанд очсон байгаа. Тухайн үед л гэхээс биш одоо бол тиймэрхүү лобби ч бүүр ил болсон, идэвхитэй болсон. Хэлмэгдүүлэлт гэнүү, улс төрийн зорилготой баривчилгаа гэнүү хувь хүний асуудал. Их хурлын гишүүнийг онгоцны буудал дээрээс чирсээр байгаад гаргаж ирээд намынх нь байрны урдаас баривчилж байсан. Тусгайгийн гэсэн нэртэй, үнэмлэхтэй хүмүүс байсан, энгийн хувцастай. Бас л улс төрийн зорилготой баривчилгаа. Долдугаар сарын нэгэн, ард түмэн ардчилсан намд саналаа өгсөн. Ард түмэн гэж нийслэлийн иргэд л юм даа, сонгогчидын тал хувь нь гэж хэлж болно. Гэтэл сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад л МАХН ялсан гэсэн мэдээлэл цацаж эхэлсэн. Үүнд дургүйцсэн иргэд сонгуульд санал өгсөн намынхаа байрны үүдэнд цугалж эхэлсэн. Шөнөжингөө жагссан даа, ийгл ч сайн нэвтрүүлсэн байх. Маргааш нь 7 сарын нэгэнд бүр их хүн цугалсан.
МАХ Намын байр шатсан, онцгой байдал заралсан, хүмүүсийг хоморголон баривчилсан.Буудсан. Алсан. МАХ ачиж байгаа юм шиг л баривчилсан даа. Энэ ч бүр улс төрийн зорилготой баривчилгаа, хэлмэгдүүлэлт, аллага зэрэгцсэн явдал л даа. Уул уурхай нэрийн доор монголын баялагийг луйвардаж байна. Дээрээс нь байгаль, ой мод, гол усыг нь ширгэтэл цөлмөж байсан, байгаа. Жирийн нэг малчиний хаяанд очоод сайхан уул байсан, ой байсан газрыг нь сарын дотор нүх болгож байна. Нөгөө малчин хэнд хандахаа мэдэхгүй аргаа барж байтал, морь унсан, нум сум, зэвсэг агссан хэсэг бүлэг гарч ирэв. Инстинктээрээл шууд нэгдсэн хэрэг. Нөгөө муу хужаануудыг, нийлээд байсан монголтой нь хамт хөлдөө жинхэнээрээ, бодитоор өвдөг сөхрүүлэв. Хийморьтой явсан байгаа юм. Гэтэл нөгөө тусгай гэсэн каунтер террористууд, ойр хавьцаах аймаг сумдын бүх цагдааг нийлүүлээд бүсэлж байгаад баривчилсан байгаа юм. Удирдаж байсан хүмүүсийг нь баривчилж хорьсон. Бас л улс төрийн зорилготой, хэнийх гэдэг нь тодорхойгүй. Энэ бүх баривчилгааны нүүрэнд төрийн нэрийн өмнөөс гэдэг халхавч л байдаг. Эсвэл хууль хэрэгжүүлж байна гэсэн тайлбар, эсвэл дээрээс өгсөн тушаал даалгавар. Н.Энхбаяр намаасаа салж, нам байгуулав. Юун хуучин МАХН, шал тэс өөр гудамжины нам юм дөө. Гэтэл хуучин МАХН н дэмжигчид болон эрх мэдэлд хүрэхийн тулд шинэ намд ордог хэсэг бүлэг гэх мэт бүхийл төрлийн хүмүүс нэгдээд эхлэв. Зангарагаараа олны дэмжлэгийг авч эхэлсэн, улс төрийн маш далайцтай үйл явц. Өрсөлдөгчидийн хувьд бол атаа хорсолыг бадраах үйл явц. Тэр авилга авсануу, эрх мэдлээ ашигласануу гэдгийг шүүх тогтоох боловч. Мэдээж ойлгомжтой ш дээ, тэр бол авилгач мөн. Гэхдээ одоогийн авилгачдыг бодуул шалихгүй байхалдаа. Яг өнөөдрийн түвшинд бол тэр улс төрийн маш том орон зайг эзэгнэж байгаа, гудамжны улс төрч, тэмцэгч. Эрх мэдлийг буцааж авахын төлөө тийчэлж буй бие хүн. Гэтэл түүнийг баривчилав. Ердөөл дуудаад байхад ирсэнгүй гэж. Дуудаад байхад ирдэггүй хүмүүс зөндөөл байгаа дөө. Энэ бас л улс төрийн захиалга. Бат-Үүлийнхээр бол захиалагч нь Элбэгдорж бололтой. Ардчилсан нам захиалагч болохын чинээ санаж явсангүй.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.