Хэн сонгогдов

Улсын их хурлын сонгууль болж өнгөрөв, ард түмэн сонголтоо хийсэн. Энхбаяр гэж хүний нэр нөлөөгөөр 11 гишүүн их хуралд сонгогдов. Эдгээр хүмүүс дотор энэ хүний нөлөөгүйгээр гараад ирэх хүн байгаагүй. Тэр бол гашуун үнэн. Зарим нэгт нь аз шовойсон гэж хэлж болох. Яагаад гэхээр тойрогт нэр дэвшээгүй, тиймээс л азтай байна. Өмнө нь эрэмблэгдсэн дөвөн хүн жагсаалаас хасагдсан. Эдгээр бүх үйл явдалууд тэдэнд аз авчирсан. Энхбаяр баривчлагдсан, өлсөглөн заралсан, жагсаалтаас хасагдсан..... гэх мэтээр сонгуулийн тактикийн хувьд эрх баригчид маш их алдаанууд хийжээ. Түүнээс биш их дэндлээ л гэхэд гурван хүн гарах байв. Одоо яая гэхэв,тэднийг азтай байлаа гээд тэдний дээрээс харж ярина гэсэн үг биш. Сүүлийн үед Нямдорж тэр нь тийм энэ нь имй гэж их ярих болсон. Ард түмний сонголтыг аваад ирсэн улсын их хурлын гишүүнд хэнч, ямар ч субьект тийнхүү дээрэнгүй хандах эрх байхгүй. Ер нь Монгол улсын аливаа иргэнд альч салбарт тиймэрхүү байдлаар хандах эрхгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн гэрээнд Монгол улс гарын үсэг зураад дагаж мөрдөж байгаа. Тэд уул нь МАНАН г арилгана гэж байсан биз дээ? Яагаад МАНАН дотор орчихов. Энэ чинь л улс төр шүү дэ гэж зарим нэг нь цэцэрхэх байх, үгүй шүү! Энхбаяр чинь шоронд хатаж байхад та нар сайдын суудалд тухлах ёс зүйн эрх байхгүй. Ард түмэн харж байгаа, харж байгаа шүү!
Ард түмэн сонголтоо хийсэн, одоо та нарын ээлж. Хүнд сонгол, маш хүнд сонгол, ёс зүй эсвэл албан тушаал? Хэдэн бие даагч нар гарч ирэв. Тэд зөвлөл байгуулав. Mastermind нь Даваасүрэн бололтой. Түүнийг бищ даагч болохоор юу ч хийж чадахгүй гэж их доош нь хийсэн бололтой. Миний бие түүнтэй нэг тойрогт өрсөлдөж байсны хувьд тийм зүйл ажиглагдаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин Энх-Амгалан яаж гарч ирсэнийг сайн мэднэ. Гүндалай хэтэрхий их хар PR явуулсан учир Энх-Амгалан гарч ирсэн юм. Хөвсгөлийн ардчилсан нам хэтэрхий их хар PR явуулсан, тэд намаараа ч МАН –ыг ялаагүй. Хар PR ийн доз хэтэрсэн учир Энх-Амгалан ялсан гэсэн дүгнэлттэй үлдсэн юм. Ганбаатар бие дааж гарч ирсэн, бас нэг хүн Дорнодоос. Тэд нэгдээд юм хийж эхэлж байгаа нь цаашдаа бие даагчидыг дэмжих, урам өгөх зорилготой аж. Энэ бол зөв зүйл, нам дагаж навсагнахгүй, чадалтай нь бие даагаал гараад ирнэ. Зөвлөл бүлэг байгуулаад эрх мэдлийн тодорхой түвшинд хүрч болох нь… энэ болж байна аа. АН –ын хувьд Алтанхуяг, Элбэгдорж хоёрын хооронд хагарал байна. Нэг нь засгийн газраа байгуулах гээд зовж байхад нөгөөх нь хамтрагчидыг нь намнаж байх жишээтэй. Хасбаатар гэж нөхөр намаасаа хөөгдөөд бөөн юм болсон гэтэл авилгатай тэмцэх газар ажилд орчихсон тууж явах. Гэх мэтээр энэ хагарал МАХН-д хүнд тусна, АН –д ч хүнд тусна. Харин МАН д бол шүүмжлээд сууж байхад зүгээр байх.

2 comments:

  1. Odoo yu bolno geech: buh hooson suudluud AN-nh bolno. Tegeed AN yamar ch shantaajid avtahgui bolno.

    ReplyDelete
  2. uls turiin nasaar bul nyamdorjiin yag esreg hyn bololtoi ene uuganaa

    ReplyDelete

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.