Үүл мананг зүсэгчид

Хүмүүс эхлээд боловсоролтой болох ёстой. Тэд жинхэнэ ард түмний засаглал гэж ямар зүйл байдаг талаар анхны мэдэгдэхүүнтэй болох ёстой. Ядаж тийм системд нэг жил амьдараад, хоолыг нь идээд, усыг нь ууж ёсыг нь дагаад, үзээд мэдрээд ирэх хэрэгтэй. Хэдэн жил тэтгэлгээр сураад ч юмуу эсвэл томилолтоор яваад юу ч ойлгохгүй. Яг өнөөдөр идэх хоолоо энэ нийгэмд ( гадаадад, баруунд, америкд, солонгосд европд гэсэн үг) яаж олох ёстой юм бэ гэдгийг яс махандаа хүртэл ойлогсон хүмүүсийг хэлж байна. Гэхдээ хар ажилд үхтэлээ нухлуулсан хүмүүсийг хэлээгүй байна. Тэд харамсалтай нь хүлцэнгүй болсон байдаг эсвэл маш их хорсол тээсэн хүн болдог. Ямарч байсан үнэлэмжээ гээгээгүй, нөхцөл байдалд дүгнэлт хийгээд ирсэн, ойлгох гээд оролдоод ирсэн хүмүүс юм. Энэ хүмүүс л нэгдэж нийлж байж Монголыг өөрчлөхийн тулд зүтгэх ёстой. Түүнээс биш монголын дээд сургуульд сурсан болж, нэг диплом өвөртөлчөөд, төрийн байгууллагад ажиллаж ирсэн, цалингаас цалингийн хооронд тэжээвэр гахай шиг амьдарч ирсэн хүмүүс бол дэмий дээ дэмий. Тэдний эх орон ард түмний төлөө хийдэг юм гэж юуч байхгүй. Хэдэн тэндер яаж олох вэ л гэсэн хүмүүс байгаа, гайгүй нь шүү дээ. Бусад нь бол зүгээр л хонь мэт ноомой амьтад юм. Эх орон гэж юу вэ, ямар их өмөөрч явлаа даа гадаадад ( монгол гэсэн нэрийг), буцаад ирхэд чинь яаж чамруу нулимлаа даа, ийм л байдаг. Яагаад нулимав, яагаад зохицсонгүй вэ. Өөрчлөх хэрэгтэй, буцаад ирхэд чинь тэврээд авдаг эх оронтой болоё. Гадаадад амьдарч буй залуучуудаа, нэгдье. Ирсэн залуучууд нь өөрчлөхийн тулд тэмцье. Дагаж хөвөхөө больё. 7/1 бол хувьсгал хийх гэж байсан оролдлого, маш хүнд тэмцэл. Гэвч боловсролгүй нийгмийн доод давхаргаас хэтэрхий олон төлөөлөл байсан тул харамсалтай зүйл болов. Харин одоо нийгмийн боловсролтой элит( зөвхөн боловсролтой гэдэг утгаар ), эх оронч хэсэг, ялангуяа гадааадад явж юм үзэж нүд тайлсан, заавал сургуульд сурсан хүмүүс биш, ажил хийж байсан хүмүүс нэгдээд монголыг өөрчлөхийн төлөө тэмцэх цаг болсон.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.