Зүүд 2

Маями живэж магадгvй 



Би бээр сvvлийн vед шєнийн хvн болсон. Тvнэр харанхуйн нам гvнд бvдэг ширээний гэрэл, хэдэн ширхэг тамхи мєн хуучин муу телевизтэй нєхцєж єнгєрєєнє. Пойнт Брик гээд Кеану Реавесийн тоглосон сөрферүүдийн тухай, хамгийн гол нь асар том давалгаануудын тухай, австралын эрэгт 50 жилд ганцхан тохиох далайн шуурганы тухай гарах киног үзэж дуусав. Цааш кино ший гарахгүй учир фокс нюс үзэж холын амеркийн амьдрал хэрхэн өрнөж буйг тандана. Гал түймэр, шварцнэгэр, жорж
буш, дэлхийн цаг уур, ираны цөмийн хөтөлбөр гэх мэтээр тархи толгойгоо угаана. Ингэж ингэж өчигдөр орой уул даваад одсон нараа гуай үүрээр нэг юм үзэгдэх алдад нойр хүрэх аж. Орондоо ороод нам унтана. Зүүдэлж байна. Фокс нюсын цаг агаарын мэдээ явж байна уу да. Үгүй ээ. Энэ чинь амьд зураг байна. Бодвол сансараас харуулж буй зураг бололтой. Амеркийн зүүн эрэг, тэр тусмаа флорида, Маями орчимыг харуулж байна. Гэтэл гэнэт Маямигаас холгүйхэн, мексикийн буланч юмуу гэмээр хэсэгт далайн усан дээр маш том дэлбэрэлт болов. Энэ дэлбэрэлтээс үүсч буй давалгаа асар том юмсанж. Яваандаа энэ нь бас л болоогүй үйл явдал бөгөөд прогноз болж таарав. Тэгээд би Маямид оччихсон явж байх юм. Америкчvvд бүгд далайн эрэг дээр сууж байх бөгөөд тэд нэгэн агуу том зүйл хүлээж буй нь энэ ажээ. Хоол унд, хөнжил гудас зэхээд зууж буй байдлийг ажвал би тэдэнд анхааруулах нь илүүц гэдгийг ойлгов. Харин маямигийн эрэг маш өндөр хадан цохио болсон байх бөгөөд тэрхүү том дэлбэрэлтээс үүсэх давалгаанд живэхээргүй ажээ. Ийнхүү би тэр өндөр цохионы ирмэгээр явж байв. Гэтэл эрэг нурсанч юмуу,эсвэл угаасаа би унах ёстойч юмуу хөл алдав. Доош унах агшинд юмнаас барьж арай хийн тогтов. Тэгээд дээш гарахаар амь тэмцэн сарвалзах зуур, миний толгойд "би чинь америкд буцаад ирчихсэн байгаа юм байна" гэсэн марзан бодол зурас хийв.

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.