Хар Мамба Биллийг хатгахаар сэрж байна,
Тэрээр хэдэн жил комд ухаангүй хэвтсэн Биатрис Киддо бүсгүй, харин түүний ухаангүй биеийг ашиглаж, худалдаж байсан Бак, “түүний” эмнэлгийн өрөөнд ирсэн зорилго нь Фак. Бак -г өрөөнд орж ирмэгц түүний найз үхлүүт хэвтэж байна, харин түүний араас Хар Мамба сэм гулсаж байна, яагаад гэвэл тэр Хар Мамба гэгч дэлхийн хамгийн хортой могой учраас, яагаад гэвэл Тарантино Хар Мамбаг хэдэн жил комд хэвтэх ёстой, тэгснээр л түүний хөл гар нь мэдээгүй болж яг л могой шиг гулсан мөлхөх ёстой гэж сэтгэсэн учраас, энэ бол найруулагчийн Хар Мамбагийн мөн чанарыг бидэнд хэлэх гэсэн агуу санаа юм.
Хар Мамба жагсаалт,
Вернита Греен, түүний эхний бай, тэд Греений жижигхэн байшинд том тулаан хийнэ, бас л араам томтой хүүхнүүдийг Трантино сонгосон байдаг шүү. Кинонд бол энэ өшөө авалтад тийм ч ач холбогдол өгөөгүй байдаг. Гэвч Греений 4 настай охины нүдэн дээр хайр энэрэл гэдэгийг мэдэхээ больсон Хар Мамба ээжийг нь хорооно. Энэ багахан хэсэг, энэ жижигхэн 4 настай охин бидэнд цаашид Vol3,4 кинонуудыг бэлэглэх ажээ.
О-Рен Иши, хагас япон, хагас хятад мэрэгжилийн алуурчин. Түүний түүх бас л их сонирхолтой. Эцэг эхийг нь дээр өгүүлсэн бяцхан охины ижил мөн л нүдэн дээр нь алсан байна. Бяцхан охины дээрээс эхийнх нь цус бороо мэт урсана. Хар мамба мөн түүнээс өшөөгөө авах болно, тэдний тулаан их сайхан өрнөлтэй хөгжимийн дунд болно. Энэ хэсгээс цэвэр японы Cамурайн тулаант кинонуудын үнэр ханхална. Ийнхүү
нэгдүгээр бүлэг өндөрлөнө.
Тэр байгаа хазсан л бол хормын дотор үхэлд хүргэнэ,
Бадд (Mr.Blond), түүнийг хорооход бага зэрэг хүндрэл гарна. Хар Мамба амьдаараа авслагдана. Гэвч эндээс тэр Пай Мэйгийн ачаар амьд гарч чадна. Трантино киноны энэ хэсэгийг цэвэр вестерн жанрлуу оруулахыг хүссэн байна. Нэгэнт Пай Мэйгийн талаар дурдсан болохоор түүний хичээлийн талаар дурдахгүй өнгөрч боломгүй санагдана. Энэ хэсэг нь үзэгчдийг эргээд 70,80,90-ээд оны хятад, хонконгийн кино урлаг руу хөтөлж, дурсамжыг нь сэдрээж байв. Тэр үед бид Пай Мэй, шаолин хоорондын тулааныг цадатраа үзсэн дээ. Мөн vol1 д Ума Турман, Брюс Лигийн шар хувцсыг өмсөн тулалддаг нь бас л бидэнд Deja Vu болоод өнгөрсөн мэт санагдаж байсныг хэлэх хэрэгтэй.
Елле, улмаар жагсаалтын дараагийн бай бол Елле бөгөөд, Елле гийн Бадд д авчирсан цүнхэн дотор түүнд зориулсан бяцхан бэлэг байв. Дахиад Аюулт Хар Мамба. Ийнхүү Хар Мамбагийн өмнөөс жинхэнэ Хар Мамба өшөөг нь авав. Еллегээс мөн л Хар Мамба өшөөгөө авав. Гэхдээ түүний цорийн ганц нүдийг нь суга татсанаар үхлээс илүү хүнд шийтгэл өгөв, мөн багшынхаа өшөөгч давхар авч буйг харуулжээ.
Билл ( Snake Charmer), тэдний хооронд ширүүн тулаан болсонгүй, гэхдээ Биатрисын зүрхийг хөндсөн маш хүнд тулаан болсон юм. Гэхдээ энэ тулаанд тэр эзнээ ганц л хатгасан билээ. Яагаад гэвэл могой эзнээ цавчсангүй, буудсангүй, харин хатгасан юм. Билл могойд хатгуулав, тэр рисктэй тоглоомоор тоглож байжээ. Нэг л өдөр түүний могойнуудын нэг нь түүнийг хатгах ёстой байж. Тэр нь түүний хамгийн хайрлан хүндэлж явсан Хар Мамба юм. Ийнхүү тэр тав алхан үхэдхийн унав. Харин Биатрис бүсгүйн 4 настай охин амьд гарч ирэв. Түүний амьдрал буцаад утгатай, зорилготой болжээ. Тэр бурханд дахин итгэж эхэлсэн юм, тэрээр охиныг нь буцаан өгсөнд талархан уйлж буй ажээ.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.