Удирдлага аа гэж




Бидэнд ярчихаар кино хийж өгсөн уран бүтээлчидэд талархах нь зүйн хэрэг. Нилээд хэдэн сарын өмнө яригдаж байсан киног одоол үзэж, бас сэтгэгдэлээ бичиж байгаа минь хоцрогдсоны шинж. Гэвч би киног хуучруулж байж үзэх дуртай, хуучрахын тулд чухал кино л байж таарна. Хүмүүс нээлтрүү нь шуурч байхад би харин хүмүүсийн хэт их хөөс алга болохыг хүлээдэг.
Кино үзэж буй хүнийхээ амьдралтай ямар нэг сэжүүрээр холбогдож байхад, тухайн үзэгчид итгэл төрдөг. Нээрээ л тийм дээ гэж бодох, ингэж бодож мэдэрсэнээр сэтгэл хөдлөл догдлол үүсч, энэ чинь үнэхээр үнэн кино юм, гоё сайхан кино юм гэж бодож эхэлдэг боловуу. Киноны талаарх хоёр нийтлэлийг уншсан. Сэтгүүлч нөхөрийн бичсэн зүйлд үнэн их байналээ. Гол дүрээс болон бусад дүрээс шалтгаан хайсан, яг ямар учиртай хүн юм бэ гэж, ядаж л гол дүрийн шалтгаан маш бүрхэг сул хүчгүй, илэрхийлэлгүй байналээ, ганц муу дүүдээ л уурлаад байдаг, дүү чухалуу нэг тийм зургийн дэвтэр чухалуу, магадгүй тэр агуу том мөрөөдөл байсийм гэх байхлдаа, Монголд зохимжгүй байхгүй сэтгэлгээ

Луугийн Зам



Аль бага нас, хүүхэд ахуйгаасаа л Брюс Лигийн кинонуудаас үзэж өссөн билээ. Энэ хүн бол кунфугийн хаан бөгөөд азийн кино урлагийг холивүүдэд гарахад чухал нөлөө үзүүлсэн хүн юм. Брюс Лигийн киног үзэж байхад хэзээ ч уйдахгүй. Тэр хичнээн сайн зодоонч байлаа гээд эцэгийнхээ хажууд, кино урлагийн тогоонд чанагдаж өсөөгүй байсан бол бид өнөөдөр кунфугийн хаангүй сууж байх байлаа. Би өөрөө хорвоод сураг ч үгүй байхад тэр аль эрт хийдгээ хийгээд хорвоог орхисон байжээ. Харин түүний үхлээс бүхэл бүтэн 20 жилийн хойно Монголд түүний кинонууд орж ирсэн байна. Брюс Ли кино жүжигчинээс гадна, кунфугийн мастер, найруулагч, философч, зохиолч байв. Түүний кино бол кино урлагийн нэгэн том эхлэл нь, түүний амьдрал бол амьд түүх, домог юмсанж.