Нокаутаар ялах юм бишүү
Монгол ерөнхийлөгчийн засаглалгүй орон. Ерөнхийлөгчийн засаглалтай Америкт жилийн өмнө аль намаас хэн хэн өрсөлдөх нь тодорхой болчихсон, нам доторх сунгаа явагдаад эхэлчихдэг. Бүгд ил тод.
Цаашлаад ард иргэд сонголтоо хийхээс өмнө нэр дэвшигчид хэд хэдэн удаа мэтгэлцээнд ордог. Энэ мэтгэлцээний өнгө аясаас хүмүүс хэнийг сонгох хэрэгтэйг нилээд лавшруулж авдаг байх. Ер нь хараад байхад баруун зүүн хоёр эрэг ихэвчлэн ардчилсан намаас нэр дэвшигчийг, харин төв хэсгээрээ бүгд найрамдах намын нэр дэвшигчийг сонгодог. Флорида гэх мэт зарим мужууд хэлбэлзэлтэй байдаг. Зарим үед ардчилсан нам, зарим үед бүгд найрамдахчуудыг сонгодог. Том хотуудад хүн амын суурьшил их байдгаараа зүүн баруун эргүүд их саналын хуудастай. Калифорни гэхэд л арав хорин жижиг мужуудтай тэнцэхүйц их саналын хуудастай. Эдгээр эрэгийн том хотынхон ихэвчлэн ардчилсан намыг сонгодог. Төв хэсэг нь голдуу фермерүүд, кавбой нар, хөдөөнийхөн. Уламжилалт үндэсэрхэг хэсэг. Тэд бүгд найрамдахчуудыг сонгодог. Манайд ижил дүр зураг ажиглагддаг. Хотын ихэнхи дүүргээс Ардчилсан нам ялдаг. Харин хөдөөнөөс ихэвчлэн МАН ялдаг. Ардчилсан намаас ямарч сунгаагүйгээр Элбэгдоржыг өрсөлдүүлнэ гэж байгаа. Өөр сонголт ч байгаа л даа энэ намд, яач ч бодсон байх ёстой биз дээ. Ардчилсан нийгэм, ардчилсан нам юм бол. Нэг хүнийг хэт тахин шүтэхээс зайлсхийх нь энэ намын баримтлах ёстой зарчим. Тэгэж бодохоор Бат-Үүл эхний ээлжинд санаанд орно. Гэвч түүнийг хотод байлгах нь илүү чухал. Хүмүүс тэгэж харж байгаа, ихийг хүлээж байгаа. Дараа нь Алтанхуяг намын даргын хувьд яригдана. Гэвч сүүлийн үед будилаад л байгаа. Төөрөөл, манай турк энэ тэр гээл, ах дүүгийнх нь нүүрсний бизнес гарч ирээл. Ерөнхий сайд, намын дарга дээрээ ч тогтох эсэх нь эргэлзээтэй. Фракцын гол гишүүн нь сая доллартай гэж байгаа. Сая доллартай нөхөр хэрэгтэй үедээ хэрэгтэй үг хэлдэг туршлагатай улс төрч гэдэгээ харуулав. Эцэг эх нь хоёул хорт хавдартай гэхэд ямарч Монгол хүн дээрээс нь өшиглөхийг хүсэхгүй. Засгийн газар тогтвортой байх ёстой. Алтанхуягийн зорилго үүрэг бол энэ. Мөн энэ намд Алтанхуягийн араас залгамжлах нэгэн хүн нь Женко гэж байгаа. Түүний нэр ерөнхийлөгчийн сонгуульд ч бас яригдаад л байдаг. Зальтай сэрэглэн бизнесмен. Бизнесмен хүний гол чанар. Улс төр буюу полиси гэдэг бол бодлого гэсэн үг. Бодлого боловсруулагч, бодогч хүн сайн улс төрч байх болно. Бодлогыг зальдаж боддоггүй, заль үүнд огтхонч нэмэргүй. Бодлого бодох гэж байгаа хүн зальдахынхаа оронд цаасан дээрээ ядаж ганц асуултын тэмдэг тавьчихвал энэ чинь эхлэл болно. Саяхан твиттерээр Женког Элбэгдорж загнав. Женкоч бас л хэрэндээ цор цор хийв. Гэхдээл энэ өчүүхэн зүйл тэдний хэн нь хэн бэ гэдгийг өнөөдрийн түвшинд хангалттай харуулав. Дараа нь Элбэгдорж хайртай хүүгээ загнасан болж таарав. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл нам дотороо Женко тийм доошоо биш боловч ерөнхийдөө Элбэгдоржтой өрсөлдөх түвшинд очоогүйг харуулж байна. Ер нь нам дотор нь Элбэгдоржтой өрсөлдөх хүн байхгүй болцоныг харуулж байна. Элбэгдорж бүгдийг барьж байна, эсвэл бүгд Элбэгдоржид тал засаал явж байна, бөгс долоогоол явж байна гэсэн үг. Энэ бол муу зүйл. Дарангуйлал тогтож эхэлж байна уу да. Элбэгдоржын хувьд бол уйтгартайл юм. Малыш өмнөх сонгуулиар хэлж байсан. Тэр өмнө нь Элбэгдоржтой мөр зэрэгцэн ардчилагчид дунд явсан хүн. Тэр Элбэгдоржыг маш хулчгар хүн гэж байсан. Тэхээр энэ үнэн бол Элбэгдорж хэн нэгэнтэй хүчтэй өрсөлдөхөөс айсан бололтой. Ийнхүү тэр маш эртнээс өрсөлдөгчидөө зайлуулж эхэлсэн юм байна. Одоо түүнд нам дотор нь ч, гадна ч хүчтэй өрсөлдөгч алга. Хэн нэгэнтэй хүчтэй өрсөлдөхгүй, мэтгэлцэхгүй байна гэдэг уйтгартай хэрэг. Маш уйтгартай, ганцаардмал хэрэг яг л дарангуйлагч шиг. Гитлер хэлсэн байдаг. Хамгийн хүчтэй хүн хамгийн ганцаардмал гэж.
МАН-с Баяр хүчтэй өрсөлдөх боломжтой. Гэвч тэр өөрөө өрсөлөхгүй гэдэгээ мэдэгдсэн. Зарим нэг хэвлэлээр Батхуягийн хэрэгийг албаар Баярын өрсөлдөх эсэхийг тодорхой болтол царцаасан гэх юм билээ. Баярыг хүчтэй өрсөлдөнө гэснийг анзаарна уу. Түүнийг өрсөлдөөд ялах боломжтойгэж хэлээгүй. Ялах боломж магадлал бараг байхгүй. Элбэгдоржтой харьцуулхад бизнес, лиценз, 7/1 гээд асуудал ихтэй.
Хүрэлсүх бол бодлого боддог хүн биш, дэвж хийсч явдаг хүн. Үүл гэсэн үг. Үүлийг хааш нь ч үлээж болно. Амархан. Уул нь шанаа өгсөн, УИХ-с гарсан, эхнэрээ эмчлүүлэхээр явсан. Улс орныхоо төлөө, намынхаа төлөө гэр бүлээ ч үл хайхран эргэж ирлээ, тэр ерөнхийлөгчид үзэх нь гэвэл өөр асуудал. Энэ бол жинхэнэ цөстэй аавын хүүгийн хийдэг ажил. Гэтэл зарим нэг мэдээллээр түүнийг гэр бүлээрээ австралид ч гэнүү, америкд ч гэнүү сурахаар явж байгаа гэсэн. Байлдагч жагсаалтаас гарчээ.
Одоогийн намын дарга Энхтүвшин гуай. Махны үнийг 1200 гэж баярлуулав. Тэгсэнээ 12000 гэж хорлов. Хүмүүсээр ингэж тоглож болохгүй л дэ. Нилээн дээхэн тэр нэгэн нэвтрүүлэгт хэлэхдээ - аав минь надад " чи толгойд ч биш, хөлд ч биш цээжинд л яваарай" гэж захьдаг байсан юм гэж хэлж байсан. Тэр аавынхаа үгэнд ордоггүй хүү бололтой. Тэр одоо намынхаа толгойд гарсан. Ерөнхийлөгчид үзэх ёстой. Ингэснээр тэр улсын толгойд гарах гэж байна. Бид ч яаж мэдхэв. Гэхдээ түүний аав Энхтүвшинг маш сайн мэддэг болохоор л уул нь тэр агуу үгийг хэлсэн байх даа.
Аваргын нэр яригдаж байгаа. Энэ бол МАН-ын хамгийн сайн хувилбар. Зарим хүмүүс нийгэмд танигдсан нэр алдараа ашиглан улс төрд ордог. Ард түмэн улс орноос өгсөн сайхан нэр алдар бол Дархан аварга. Энэ нэрийг ашиглан улс төрийн амжилттай кареер хийж яваа аварга бол зальтай хүн. Одоо харин түүнийг бид, ялангуяа хэнтийнхэн аварга гэхээс илүү улс төрч гэж харах хэрэгтэй. Тэр улс төрч аль эрт болчихсон. Харин хүмүүс түүнийг бөх гэдэг болохоос аль 10 жилийн өмнө улс төрч болчихсон. Харин тэрхүү аварга гэдэг сайхан нэрийг улс төрийн тогоонд хутган юм олоод байдаг нь түүний нарийн ухаантайн шинж. Ордонд суусан л бол юм сонссон байгаа, юм ярьж байгаа, бодож байгаа, бусадтай нийлж хор найруулж байгаа, урваж байгаа, шарваж байгаа. Тэрнээс биш тэнд барилдаал ноцолдоол байхгүй. МАН ихэвчлэн хөдөөнөөс ялдаг гэж түрүүн хэлсэн. Хэрэв аварга дэвшвэл хөдөөнийхөнийг хуйлруулна да. Хотоос бол эвгүй байх. Гэхдээ АН болон МАН ын нэр хүнд тухайн үед ямар байхаас маш их зүйл хамааралтай. МАХН-с Энхбаяр л биш бол хэн ч дэвшээд хэрэг байхгүй. Хэнд тус болж хэнд гай болох нь вэ гэсэн асуудал. Зарим хүнд ерөнхийлөгчид нэр дэвших нь хэрэгтэй л байдаг байх. Улс орон даяар нэрээ гаргаал, сурталчилгаа хийгээл. Тэдгээр хүмүүсийн хувьд энэ чинь гарцаагүй том улс төр.
Рингэн дээр ижил тэнцүү тамирчид л жинхэнэ боксыг үзүүлнэ шүү дээ. Энэ жил тийм тулаан үзэх шинжгүй л байгаам даа.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.