Зүүд
Нэг түц маягийн эсвэл жижиг мухлаг дотор би байж байх юм. Тэгтэл гурван солонгос орж ирээд юм авч буй бололтой. Нэг нь хэвийн нөгөө хоёр нь одой. Би яагаад ч юм нөгөө хоёр одойгоос намхан байв. Миний уур гэнэт хүрч нэг одойг нь шуудл алгадаад авлаа. Нөгөөдөх чинь учир үл ойлгогдох янз бүрийн юм шулагнаадл, муухай царайтай гэж авах юмгүй. Ёстойл хүний оронцогнууд байв. Тэхээр нь дахиад гөвшөөд өгөв, бас нөгөө одойг нь ч цохиод орхив. Ийнхүү бөөн зодоон эхлэв. Би мухлаг дотор байсан хоёр гурван монголчуудыг уриалав. Тэд ч зодоонд ханцуй шамлан оролцов. Нэг мэдсэн би нөгөө гурвын нэг өндрийг нь барьж аваад нүдэж өгч байв. Тэрийг би толгойноос нь барьж байгаад хана мөргүүлээд, лангуу мөргүүлээд л күэй мөн урамтай байна аа. Ихэнхи иймэрхүү зүүдэнд яг зодолдох болохоор сэрчихээд байдагсан харин энэ зүүдэнд тэгсэнгүй. Улмаар зодоон цааш мухлагаас гаран гудамжинд үргэлжилэв. Арав гаруй монголчууд болсон байх бөгөөд зодоонд ялж байв. Зарим нь зугтаж буй солонгосчуудыг хөөн элдэж байв. Тэгтэл гэнэт хар сарнайн Амараа Маадай хоёр гарч ирэн бидний дундуур алхаж эхлэв. Ямарч байсан Амарааг би сайн таниж байв. Тэд ув улаан польтойтой цагаан бээлийтэй үнэн сүртэй орж ирэв. Ягаад ч юм Амараа нөгөө цагаан бээлийгээ газар унагачихсан байхыг би олоод Амараад аваачиж өгөхөөр мөн нилээд толгойлох үүрэгтэй байснаа онгирон ярихаар очив. Амараа тэнд нилээд олон хүний анхаарлын төвд орчихсон байх бөгөөд нөгөө цуг ирсэн хүн нь Маадай биш Амараагын эхнэр нь бололтой хүүхэн үглэчихсэн байж байв. Тэгэхээр нь би нөгөө цагаан бээлийг хажуугийн хүндээ өгөөд тэндээс явав. 2006 он
Метронд таарсан хоёр бүсгүй
Жирийн нэг өдөр. Бага зэрэг үүлтэй, овоо гайгүй салхитай байсан нь тэмдэглүүштэй. Үнэндээ бол сайхан санагдаж байсан. Орой болтол номын санд сууж байгаад гэртээ харихаар явдаг сурсан зам минь. Энэ амьдралыг хэн нэгэн үүлэн дээр суучихаад дээрээс минь ажигладаг бол ердөөл 8-ын тоо шиг ганцхан тод хар зам байгаа. Энэ заманд ямарч товчлол, өөрчлөлт байхгүй.
Нокаутаар ялах юм бишүү
Монгол ерөнхийлөгчийн засаглалгүй орон. Ерөнхийлөгчийн засаглалтай Америкт жилийн өмнө аль намаас хэн хэн өрсөлдөх нь тодорхой болчихсон, нам доторх сунгаа явагдаад эхэлчихдэг. Бүгд ил тод.