Юм гэдэг голдиролоороо яваад эхлэх сайхан. 20 жилийн өмнө хийсэн ардчилсан өөрчлөлтийг одоо л мэдрэх шиг болох юм. Магнай уул нь хувьсгал хийнэ гэж байсан. Тэр нийгмийн муу муухайг үзэн ядахдаа, аргаа барахдаа хувьсгалаас өөр гарц үгүй хэмээн бодож байсан болов уу. Үнэхээр ч тийм байв.
Том улаан хөшөгний цаана маш их заваан зүйл нуугдаж байсныг одоо Бат-Үүл, Магнай, Ганбаатар зэрэг хүчтэй индивидуалууд ил гарган задалж эхлэв. Энэ нийгэм өөрөө индивидуалын нийгэм юм. Ямар нэг эрх ашиг, бүлэгт баригдаад хүмүүс дуугарч, хийж, хөдөлж чаддаггүй байжээ. Харин ардчилсан намын тусгаар гишүүд болох хүмүүс энэ өөрчлөлтийг хийж эхэллээ. Тэд бол аль нэг бүлэгт хамаарагддаггүй тусгаар хүмүүс. Энэ нь л тэднийг бодсон сансанаа зоримог хийхэд маш их тус болж байна. Магнай бол бидний нэг үе. Энэ хүнд хорон муу үг ил далд хэлж явсан хүмүүс одоо шээс нь гоожих гэж байгаа. Яагаад? Бид чинь нэг үе шүү дээ. Үе үеээ дэмж, тэмцэж буй үед нь дэм болохгүй юмаа гэхэд хорон үгээр утахгүй байх нь чухал.
Энэ бол нэг ёсондоо энэ нийгэмд амьдарч буй залуу хүн таны үүрэг. Юмыг түрүүлж харна, түрүүлж хийнэ гэдэг чухал. Салхи зүсэгч хүмүүс цөөхөн. Би түрүүчийн нэг бичсэн зүйлдээ Магнайгийн талаар буруу юм бичсэн байна. Хувьсгал гэдэг бол абсолют зүйл. Түүнийг хийнэ гэдэг нь нэг хүний асуудал биш. Энэ бол нийгмийн шийдэх асуудал. Нийгмээрээ хийсэн маш том өөрчлөлтийг хувьсгал гэдэг. Харин нэг хүн хувьсгал хийх хэрэгтэй гэж хэлэх нь тухайн хүний асуудал, түүнийг хүлээж авах эсэх нь нийгмийн асуудал юм. Магнай бодит ажилаараа маш том өөрчлөлтүүдийг хийж, улс төр бизнессийн бүлэглэлүүдийн эсрэг зогсож байна. Залуус бид ингэж л тэмцэх ёстой шүү дээ. Гэтэл манай нэг үеийнхэн, дээрхи хэлтэсийн даргынхаа өөдөөс ч олигтой үг хэлж чадахгүй яваа нь юуч гэхэв дээ, хохь чинь гэж хэлвэл зохилтой. Энэ нийгэм чинь индивидуалийн нийгэм шүү дээ. Юун баг, юун фракц, юун нам. Ямарч чадваргүй долдойнуудтай чамайг нэг өрөөнд хашахад ямар байхав. Тэгээд багаар ажилалдаа гээд шахвал яахав. Багтрах шахам уурандаа ажилаа тараад пиво ууж бухимдлаа тайлж явна уу. Энэ чинь л нэг юм хэлээд байгаа юм. Хэрэв чи долдой байсан бол пиво уух гэж явахгүй. Яахав зарим хүмүүс нийгмээс хараат байдаг. Тэд бол нийгмийн салашгүй хэсэг. Байж л байдаг. Байлгаж л байдаг хүмүүс. Харин зарим хүмүүс хаалгаа цөм өшөглөөд гардаг юм. Тэд бол индивидуалууд. Тэд бол нийгмийг захирагчид, өөрчлөгчид. Энэ нийгэм бол тэдний нийгэм. Энэ нийгэм бол Бат-Үүл шиг, Магнай шиг, Ганбаатар шиг хүмүүсийн нийгэм. Долдой нарт ямар ч зай завсар байхгүй. Завсар зай гарах боловуу гэж горьдох ч хэрэггүй. Уучлаарай.
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.