Хэрэв би өөрөө харх биш юм бол миний үзэн яддаг хүмүүс хархнууд болно. Энэ өгүүлбэрт логик байхгүй, байх ч шаардлагагүй. Би бол хөдөөний хүүхэд, энэ миний бахархал. Тийм болохоор л надад амьдарлын сайн сайхан зан чанарууд хадаглагдаж үлдсэн байдаг. Гэхдээ би одоо хотод амьдарч байна. Надад хөдөөнөөс олсон маш сайхан зан чанарууд байгаа. Үүнийгээ би алдахгүй бөгөөд алдахыг хүсэхгүй байна. Би маш их өөрчлөгдсөн. Надад онгон охиноос илүү, гүйцэт боловсорсон бүсгүйчүүд таалагддаг. Би айлд эсвэл гудамжинд архи, пиво уудаггүй. Би бар, ресторанд архи, пиво уунгаа тамхи татах дуртай. Би захаас биш үнэтэй гоёмсог дэлгүүрээс юм авч, худалдаа хийхийг оролддог. Надад хотын ганган охид таалагддаг. Гэхдээ хотын гэж нэр зүүсэн болгон биш шүү. Ер нь тэгээд юмыг ялгаж салгадаг хүмүүс л миний найз нөхөд байх ёстой. Яагаад дандаа би гэж ярих дуртай вэ. Тэхээс өөр аргагүй учир. Би маш онцлог, дахин давтагдашгүй товарищ учираас. Надад маш их хүндэтгэл үзүүлсэн хүмүүсийг би товарищ полковник гэж дууддаг. Энэ нь эргээд би тэднийг хүндэтгэж байна гэсэн үг. Би олон найзтай, мөн нэг ч найзгүй. Надад үнэт зүйл байгаа, тэр нь би өөртөө үнэнч үлдэж чадсан явдал. Та нар чадахгүй байгаа биз дээ, би сайн мэдэж байна. Наадах чинь тун хэцүү бөгөөд хэрэв үнэт зүйлээ хадгалж чадвал, ямар ч эд баялаг үүнтэй эн зэрэгцэхгүй эд дээ. Анхнаасаа логикгүй байсан биз дээ, Одоо ч логикгүй байгаа биз. Логик бол хүүхдийн тоглоом. Аавын хүүхдүүдэд тэгш хувь тавилан заяадаггүй юм. Ойлгохгүй бол хая! Сумо болоод бөхтөлцөөд үз!
Ертөнц өөрчлөгдөж байна. Хүн бүр баян байх ёстой. Хүн бүр өөрийнхөө хүссэнээр байх ёстой. Уул нь ингэж л энэ нийгмийн үндсэн санаа нь хэлээд байгаа биз дээ. Гэтэл хаана ч тийм нөхцөл байдал үүсэхгүй байгаа. Энэ бол маш энгийн ойлгомжтой зүйл. Сануулхад, ойлгож байж л цааш явна шүү! Оюун ухаан гэж ийм агуу зүйл шүү дээ. Гэхдээ би өөрийнхийгөө хэллээ. Бас л нэг бодох зүйл. За одоо ингээд үндсэн асуудалдаа оръё. За чи нэг сайхан итали гутал 300 доллараар авч өмсөөд гудамжаар яваарай. Чамайг хэн ч анзаарахгүй. Зарим нь хүн байна ч гэж тоохгүй. За тэгээд ажил дээрээ оч. Чамтай нэг өрөөнд суудаг Дорж, Дулмаа хоёр л анзаарч магадгүй. Магадгүй Дорж анзаарчихаад юу ч хэлэхгүй байж болно. Нөгөө талаар би энэ гутлыг зөвхөн өөртөө зориулж авсан юм гэж хэлэх байх. Худлаа даа л гэж хэлнэ. Жишээг бүр томосгоод үнэтэй лексус гээд машин авч л дээ. Бас чамайг таньдаг хүмүүс л энэ тухай сонирхоно. Олонход энэ чухал биш. Харин би бол тийм биш. Та нар намайг гайхана. Нэг том дарга болж л дээ. Сайд, намын дарга, хэлтсийн дарга, мафийн толгойлогч, харин ч бүр долоон дор амьтан болж буй чинь тэр дээ. Одоо харин чи асуух байх, надад зөв замыг хэлээд өгөөч гэж. Би зөв замыг мэдэж байна. Яах аргагүй мэдэж байна. Мэдэхээс өөр аргаггүй болтолоо төвлөрүүлсэн юм. Надад боловсорол байхгүй. Харин мэдлэг байна. Би нэг ч дээд сургууль төгсөөгүй. Төгсөх ч шаардлагагүй юм. Жимсийг уулнаас түүгээд идхэд амттай байдаг. Харин чанаж буцалгаад идэх нь тухайн хүний сонирхол. Энэ нийгэмд амьдарч буй минь үнэн. Гэхдээ би татварыг нь төлдөг. Нэг ширхэг тамхинаас 1 сент, нэг шил архинаас 1 доллар төлдөг. Энэ минь үнэн. Би төлсөн минь үнэн болохоор амьдрах эрхтэй минь үнэн. Харин миний төлсөн мөнгийг үр ашигтай зарцуулах эсэх нь хархнуудын мэдэх асуудал. Тэхээр харх болох бэлтгэлээ боловсролын системээс олж авдаг. Тэндээс мэдлэг олж авдаг хүн цөөхөн. Цаанаасаа зорилго нь тодорхой, арга нь нарийн байхад яаж шударга нийгмийн эс төрөх вэ дэ. Хархнууд л олон төрдөг юм. Мэдлэгийг харин зөвхөн боловсролын системээс олж авдаг гэвэл худлаа. Надад найз байхгүй гэж хэлсэн. Үнэндээ надад найзууд байхгүй. Байлгахыг хүсдэггүй болохоор л тэр. Би бусдын өмнө хариуцлага хүлээх дургүй. Гэхдээ надад найзууд байснуу гэвэл байсан.Тэд бүгд замын голоос надаас уравсан. Үүний учирийг олоход амархан. Миний ашиг сонирхол тэдний бяцхан шуналыг бодвол агуу учираас. Би үнэнийг нь хэлнэ. Миний ах дүүс бүгд надаас уравсан. Бас л яг ижил шалтгаантай. Бид ижил шалтгаантай байсан бол би тэдэн шиг харх болоод л явж байгаа. Азаар надад агуу их оюуны хүч заяажээ. Тэд бүгд надад өртэй хүмүүс. Ямар нэг байдлаар тэд буруу зүйл хийж байгаагаа ухаарч гэмшин амьдрах болно. Энэ бол үнэн. Яагаад гэвэл надад бас дархад цус агуулагддаг юм байна. Надаар хүмүүс оролдож болохгүйгээ зөнгөөрөө мэдрэх болно. Хүн ямар хувь тавилан сонгоно, тэрүүгээрээ л амьдардаг. Цаанаас хэлж өгдөг гэдэг нь батлагдаагүй ор үндэсгүй зүйл. Монголд амьдрах хэцүү юу гэвэл бас л бодох л асуудал. Монголд нэг нь дээшээ гармагц доош нь дардаг. Харин гадаадад нэг нь дээш гарвал, бусад нь түүнийг дэмждэг. Тэхээр дээшээ гарах гэж буй хүн анхнаасаа доош дарах гэсэн оролдлогуудад бэлтгэх шаардлагатай. Түүнээс бусад нь ялгагдах зүйл байхгүй. Хүн заримдаа бас бодох ёстой. Энэ л ёстой хэзээч хүрч чадахгүй оргил юм даа. Би тийм өндөрлөгт хэзээч хүрч чадахгүй байх хэмээн боддог. Монголд бол тийм оргил, өндөрлөг байхгүй. Миний хэлсэнийг ягштал ойлгоод, ухаараад, хэрэгжүүлж чадвал тэр бүх оргилуудад хүрч болно. Харин гадаадад бол тийм оргилууд маш их, түүнд хүрхэд маш хэцүү. Бараг хэзээч чадахгүй. Монголд бол өөр юм шүү. Энэ бол монголын нэг сайхан амттай зүйл. Дахиад л хот, хөдөөний гэсэн ойлголтруу оръё. Миний хувьд хотынхон бол миний найзууд, соёлжсон хүмүүс миний найзууд. Харин хөдөөний, бусдыг хүндэлж мэддэггүй эрээ цээргүй дурак бол миний найз биш. Гэхдээ миний хотын найзууд олон дутагдалтай талтай. Тэд дулаахан байранд хөгжим сонсож, кино үзэн уяарч хэвтэхэд. Хөдөөний гарууд түлээ хагалан, ус чирэн морин дэл дээр хийсч хатуужиж явдаг. Тэд хотод орж ирээд маш агуу том боломж, зах зээл, сонирхол бүх юмыг олж хардаг. Ингээд л муу хотын найзуудаас минь бүгдийг нь булааж авна. Найз охиныг нь, авгайг нь, орон байрыг нь, бизнесс, албан тушаал, эрх мэдэл ер нь авч болох бүгдийг. Хотын найзууд маань сүүлд нь гомдоллох л үлддэг. Тэгээд тэд хөдөөнийхөн гэж хэлдэг. Тэрний цаана ямар нэг хорсол агуулагдаж буй мэт. Энэ хорсол нөгөө талыханд ч байгаа. Тэд хөдөөнөөс юу ч үгүй ирэх бөгөөд хотод юмтай бүхнийг хараад хорсол төрнө. Тэмцэж эхэлнэ. Энэ тэмцэл хөдөөнөөс ирсэн хүн бүрт бий. Энүүгээрээ хотынхоноос хөдөөнийхөн ялгагдана. Хотын хүүхдүүд тэмцдэггүй. Зүгээр л амьдардаг. Хөдөөд байгаа хөдөөнийхөн бас зүгээр л амьдардаг. Урлагт хүртэл энэ ялгарал үүсч нэр томъёололоо олсон. Би хөдөөний зарим нэг хөгжим сонсдог. Сэтгэлд ойр байдаг юм. Хотын хөгжим гэхээс илүү гадаад дуу л их сонсдог. За энэ ч яахав. Энэ талын мэдлэг бол би дэндүү сайн л даа. Тэхээр хөдөөнийхөнд гал асч байна. Хотынхон гадаадад очихоороо тэмцэнэ. Тэр үед тэдний гал нь асдаг. Энэ бол зайлашгүй ялгарал. Гэхдээ үүнээс болоод нэг ч мөргөлдөөн, иргэний дайн болохгүй. Би юмыг ялгаж салгаж зиндаархах дуртай. Би тэмцэлийг үнэлдэг. Тэмцэгчид үргэлж амьд байдаг юм. Харин зиндаархагчид үргэлж сул байдаг. Зиндаа гэдэг бол зүгээр л өөрийн хүрсэн түвшинг бататгаж, бусдаас харамлах гэсэн бяцхан бодол. Тэмцэл бол хажууд нь агуу зүйл билээ. 2006 он
No comments:
Post a Comment
Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.