Хог новшоор дүүрэн ертөнц

Бид ойр орчиноо харвал хог, новш л харагдана. Гэхдээ зам дээр хэвтэж буй хог новш биш, түүнийг хаясан хог новшийг хэлж байна. Хүнийг хүн гэж үнэлж болдоггүй юм. Хүнийг хог новш л гэж үнэлэх ёстой. Зүв зүгээр байж байхад тэдгээр хог новшийн тарьсан балаг бидний амьдралд нөлөөлж байдаг. Маш хүчтэй харлантайгаар нөлөөлдөг. Ийм нөлөөллийг тэвчихийн арга үгүй юм. Тийм болохоор л тэднийг хог новш гэж үзэн, өөрсөдөөсөө хол байлгах ёстой. Бид бусдын тарьсан балагаас л болж зовдог биз дээ. Монгол, хужа, америк, орос ялгаагүй бүгд хог новш. Үнлэмж гэж юу юм, юу ч биш. Шал дэмий мэдрэлийн өвчин. Юманд шулуун шударгаар хандахад юутай сайхан гэж санана. Энэ бол бодит хүч, боломж, гарц юм. Зайлуул энэ ч ядарсан амьтан юм даа, муу ч гэсэн хүн юм шүү гэж өөрсөдийгөө хуурах шаардлага байхгүй. Хог л бол хог, новш л бол новш. Би тиймэрхүү зүйлээс болж өөрийн амьдралдаа ширхэг секунд ч өөрчлөхгүй. Би өөрт дотноссон бүсгүйчүүдтэй үргэлж үнэн голоосоо, чин сэтгэлээсээ харьцдаг.
Би эхнэр авуул авсан шиг авж хэзээч араар нь тавихгүйгээр тийм хүүхэнтэй л сууна. Мөн тэр ч надад үнэн ч байх ёстой. Энэ бол ердөө маш энгийн зүйл. Эхнэрээ араар нь тавьдаг хүмүүс үргэлж ялагдагчид байдаг юм. Тэд бол хоёрдогч хүмүүс. Нэгдүгээр зэргийн хүмүүс хэзээч эхнэрээ араар нь тавьдаггүй бөгөөд эсвэл хэзээч эхнэр авдаггүй юм. Ертөнц дээр нэг л зам нэг л хууль байдаг. Тэр хуулиар явагчид, тэр замаар явагчид үргэлж ялагчид байх болно. Замаасаа хазайгчид үргэлж нусан журууд байх болно. Би тийм болохоор л энэ хүүхэнд хамаг юмаа зориулаад байгаа юм. Хэрэв үүнийг ойлгоод, энэ замаар явах бол би хүлээж авна. Хэрэв ойлгохгүй, мэдрэхгүй байгаа бол та өөр замаар яв даа л гэж хэлнэ. Түүнээс үүнд би түүнийг ойлгох, хүлээх, хүлцэх гэсэн ойлголт байхгүй. Би хайртай байж болно. Гэвч би замаасаа гарч болохгүй. Хэрэв би замаасаа гарвал хэн ч биш болно. Энэ бол байгалын хууль бас нийгмийн хууль. Би тэгэж хүүхний араас хөл алддаг хүн биш. Би өөрийгөө бас барьж чаддаг товарищ. Хайртай хүнийхээ араас гүйдэг гээд баатар болохгүй. Хайрыг гуйж олж авдаггүй юм. Хайрыг байлдан дагуулж олж авдаг юм. За яахав хэн нэгэн жул нэг үзэсгэлэнт гүнжийн араас хэдэн жил хөөцөлдөж байж авгайгаа болгон авч л дээ. Гэхдээ тэр түүний зүрх сэтгэлийг нь эзэмдэж чадаагүй нь ойлгомжтой. Хэзээ нэгэн цагт тэр жулыг нөгөөх шувуухай нь орхин нисэх болно. Эсвэл тэр тиймэрхүү айдастай, хардалттайгаар бүх насаа туулах болно. Ээх, ямар азгүй хувь тавилан бэ. Бурхан та түүнийг ивээлдээ ав. Би лав туслах нь өнгөрч. Нөгөө талаар нэгэн үзэсгэлэнт хархүү байж. Түүний араас олон охид, хүүхнүүд унаж тусан гүйдэг юм санж. Тэгээд нөгөөдөх чинь эрэгтэй л болохоос бус янхан шиг хольж сольдог юмсанж. Энэ бол бүүр доорд хувь тавилан. Энэ дурак сайхан эмэгтэйг авахын тулд өндөр үнэ төлөх ёстой гэсэн энгийн зүйлийг ойлгож чадалгүйгээр намагт унах болно. Баатарууд зөвхөн ганцхан замаар явж, ганцхан замаар хүмүүжинэ. Бүгд баатар биш учираас зөвхөн хэдхэн хүмүүс л баатар байх болно. Эдгээр хүмүүс нийгмийг ерөнхийд нь атгаж эхлэнэ. Ийм төрлийн хүмүүсийг л бий болгож төрийн эргэлт хийх гэж буй учираас энэ бүгдийг бичиж буй болно. Цаашдын зорилго гэж байх ёстой. Энэ зорилгыг эхний ээлжинд бий болгож байна. Нийгмийн хүрээг хангалттай хэмжээнд өөртөө татахын тулд мэдлэгийн цар хүрээ их байх шаардлаггүй. Харин ч тулга тойрсон юм ярьж, гэрийн дотоод асуудлаа ярьсанаар гадаадад юу болохыг тэнгэр мэдтүгэй гэж орхино. Одоо жишээ нь Чингисийн монгол ч юмуу эсвэл аль нэг хийрхэлд үндэслэгдсэн бүлэглэлүүд олон байна. Мэдээж тэдний зорилго тод бас том. Гэвч хүрэх арга нь тодорхойгүй. Орчин үетэй хөл нийлүүлээгүй. Ядаж л 19-р зууны шаардлага хангахгүй байх шинжтэй. Аль 13-р зууны үеийн юм яриад байвал, энэ чинь үхсэн баасны нөгөө зорилго. Дэмий хөөрүү зан. Бодит одоо байгаа зүйл ярих хэрэгтэй болж байна. Бүр дотоодруугаа өнгийн байж бид өөрсдийгөө олж авна. Надад итгэ. Тэрхүү сонирхолтой, адал явдалтай жинхэнэ амьдарлын замыг би мэдэж байна. Мэдэхээс ч өөр аргагүй болтолоо би өөрийгөө төвлөрүүлсэн юм. 2008 оны 1 сар

No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.