Баривчилгаа

Монголын төр гэж яг хэн болон юуг, ямар субьект эсвэл обьектийг хэлнэ вэ. Бүхийл баривчилгаанд төрийн нэрийн өмнөөс гэсэн ганцхан халхавч байдаг. Тэрхүү төрийг нь цааш үргэлжлүүлэн хөөгөөд судлаад ирхэд хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг итгээдүүд л байдаг. Энэ жишиг ялангуя хуучин МАХН ын үед бол илүү ихээр хийгддэг байсан зүйл. Эхэндээ ийм баривчилгааг хэлмэгдүүлэлт гэж үздэг байв. Сүүлийн үед иймэрхүү баривчилгааг улс төрийн зорилготой гэх мэт зөөлрүүлсэн маягтай хэлдэг болж дээ. Хүмүүсийг баривчилдаг л байсан ганц нэгээр нь эсвэл хэд гураваар нь. Казиногийн хэргээр хүмүүс бүүр ял авсан. Дараа нь цагаадсан. Одоо зарим нь нилээд өндөр албанд очсон байгаа. Тухайн үед л гэхээс биш одоо бол тиймэрхүү лобби ч бүүр ил болсон, идэвхитэй болсон. Хэлмэгдүүлэлт гэнүү, улс төрийн зорилготой баривчилгаа гэнүү хувь хүний асуудал. Их хурлын гишүүнийг онгоцны буудал дээрээс чирсээр байгаад гаргаж ирээд намынх нь байрны урдаас баривчилж байсан. Тусгайгийн гэсэн нэртэй, үнэмлэхтэй хүмүүс байсан, энгийн хувцастай. Бас л улс төрийн зорилготой баривчилгаа. Долдугаар сарын нэгэн, ард түмэн ардчилсан намд саналаа өгсөн. Ард түмэн гэж нийслэлийн иргэд л юм даа, сонгогчидын тал хувь нь гэж хэлж болно. Гэтэл сонгуулийн дүн эцэслэн гараагүй байхад л МАХН ялсан гэсэн мэдээлэл цацаж эхэлсэн. Үүнд дургүйцсэн иргэд сонгуульд санал өгсөн намынхаа байрны үүдэнд цугалж эхэлсэн. Шөнөжингөө жагссан даа, ийгл ч сайн нэвтрүүлсэн байх. Маргааш нь 7 сарын нэгэнд бүр их хүн цугалсан.

Улс төр бол үнэн биш

Үнэн гэж юуг хэлнэ вэ, 1+1=2, энэ бол үнэн, хөдлөшгүй, гэхдээ номон дээрх. Улс төрд бол 1+1=100 эсвэл 1000 ч байж болно. Зөвхөн хэн нэмээд байна вэ гэдэг л чухал. Үнэн зүйл ихэнхдээ номон дээр байдаг. Номон дээр улс төрчидийг ард түмний сайн сайхны төлөө сонгогдсон хүмүүс гэж нэрэлдэг. Харин бодит байдалд тэд зөвхөн өөрсдийн сайн сайхны төлөө хүмүүс. Буруутгаад байх шаардлага ч бараг байхгүй. Зарим номон дээр хувь хүн өөрийн сайн сайхны төлөө хийж буй зүйлийг зөвтөгдөг. Зарим дээр бол бүр хувийн ашиг сонирхолын төлөө бусдыг дарангуйлахыг ч зөвтөгдөг. Үнэнийг хэн хаанаас яаж харж байгаа нь л чухал. Ерөнхийдөө төстэй, ижил хэлбэрээр хараад ирэхлээр нэг бүлэг болоод байна. Нам гэж ойлгож болно. Гэхдээ тэд үргэлжижилээр харах албагүй. Шал өөрөөр ч харж магадгүй. Яагаад гэвэл эд эс бүр нь хувь хүмүүс шүү дээ. Тэгэхлээр үнэн гэж үзэж байгаа зүйл бол бөөрөнхий, эрээн цоохор том юм байна. Агууламж нь маш том. Тэр бөмбөлөгийн тухай, тал талаас нь харж буй хүмүүс шал өөр өөрөөр хэлнэ. Тэхээр улс төр гэдэг бол үнэний тухай ойлголт бараг биш. Үнэнийг сонсоход сайхан, яагаад гэвэл үнэн учираас. Хархад үзэсгэлэнтэй, бичхэд урамтай. Хэлхэд бас урамтай, магтуулаал, шударга хүн гэх мэтээр... гэхдээл улс төрөөс ангид, бодит байдлаас бүр хол тасарсан. Ийм л байгаа манай нийгэмд. Бодит байдал гэдэг бол маш цөөнхөд хамааралтай, нарийн ширийн зүйл. Хоёр хүн нударгандаа юу гэж тохирсоныг тэр хоёроос өөр хүн мэдэхгүйтээл ижил. Энэ бол улс төр, үүнд номон дээр бичсэн нийтлэг ойлголт огтоос хамаагүй болж таарч байна, харамсалтай нь.

Үүл мананг зүсэгчид

Хүмүүс эхлээд боловсоролтой болох ёстой. Тэд жинхэнэ ард түмний засаглал гэж ямар зүйл байдаг талаар анхны мэдэгдэхүүнтэй болох ёстой. Ядаж тийм системд нэг жил амьдараад, хоолыг нь идээд, усыг нь ууж ёсыг нь дагаад, үзээд мэдрээд ирэх хэрэгтэй. Хэдэн жил тэтгэлгээр сураад ч юмуу эсвэл томилолтоор яваад юу ч ойлгохгүй. Яг өнөөдөр идэх хоолоо энэ нийгэмд ( гадаадад, баруунд, америкд, солонгосд европд гэсэн үг) яаж олох ёстой юм бэ гэдгийг яс махандаа хүртэл ойлогсон хүмүүсийг хэлж байна. Гэхдээ хар ажилд үхтэлээ нухлуулсан хүмүүсийг хэлээгүй байна. Тэд харамсалтай нь хүлцэнгүй болсон байдаг эсвэл маш их хорсол тээсэн хүн болдог. Ямарч байсан үнэлэмжээ гээгээгүй, нөхцөл байдалд дүгнэлт хийгээд ирсэн, ойлгох гээд оролдоод ирсэн хүмүүс юм. Энэ хүмүүс л нэгдэж нийлж байж Монголыг өөрчлөхийн тулд зүтгэх ёстой. Түүнээс биш монголын дээд сургуульд сурсан болж, нэг диплом өвөртөлчөөд, төрийн байгууллагад ажиллаж ирсэн, цалингаас цалингийн хооронд тэжээвэр гахай шиг амьдарч ирсэн хүмүүс бол дэмий дээ дэмий. Тэдний эх орон ард түмний төлөө хийдэг юм гэж юуч байхгүй. Хэдэн тэндер яаж олох вэ л гэсэн хүмүүс байгаа, гайгүй нь шүү дээ. Бусад нь бол зүгээр л хонь мэт ноомой амьтад юм. Эх орон гэж юу вэ, ямар их өмөөрч явлаа даа гадаадад ( монгол гэсэн нэрийг), буцаад ирхэд чинь яаж чамруу нулимлаа даа, ийм л байдаг. Яагаад нулимав, яагаад зохицсонгүй вэ. Өөрчлөх хэрэгтэй, буцаад ирхэд чинь тэврээд авдаг эх оронтой болоё. Гадаадад амьдарч буй залуучуудаа, нэгдье. Ирсэн залуучууд нь өөрчлөхийн тулд тэмцье. Дагаж хөвөхөө больё. 7/1 бол хувьсгал хийх гэж байсан оролдлого, маш хүнд тэмцэл. Гэвч боловсролгүй нийгмийн доод давхаргаас хэтэрхий олон төлөөлөл байсан тул харамсалтай зүйл болов. Харин одоо нийгмийн боловсролтой элит( зөвхөн боловсролтой гэдэг утгаар ), эх оронч хэсэг, ялангуяа гадааадад явж юм үзэж нүд тайлсан, заавал сургуульд сурсан хүмүүс биш, ажил хийж байсан хүмүүс нэгдээд монголыг өөрчлөхийн төлөө тэмцэх цаг болсон.