Бат-Үүл бол сүүлчийн Мохикан

Ардчилсан хувьсгал бол монголын ард түмний өмч. Бид цаг үеээ даган тайван замаар өөрчлөлт хийж чадсан. Энэ хувьсгалд идэвхитэй оролцож явсан тухайн үеийн залуучууд бол яах аргагүй гавъяатнууд. Үүнтэй маргах шаардлагаггүй.

Ардчилалыг монголд авчирсан гэх шалтгаанаар Ардчилсан намынхан түүнийгээ өмчлөх гэдэг нь ч зүйн хэрэг. Нөгөө талаас одоо болтол намаа өмөөрч захиалгат жагсаал хийж буй залуучуудтай нам\ МАН, МАХН\ ардчиллыг хөгжүүлэх, хамгаалах нөхцөл яаж бүрдэх вэ дэ. Тэд ердөөл эрх ашгийнхаа төлөө ардчилал гэсэн нэрийг ашигладаг.

Тэхээр монголын ардчилал, хувьсгалын замаар олж авсан ардчилал маань хэний гарт, ямар хүмүүсийн үзэл санааны хамгаалалтанд байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл ардчилсан намынхан л энэ нэр төр, ойлголтыг бататгаж хамгаалж явах ёстой болж таарна. Гэтэл энэ нам нэг удаа засгийн эрхэнд гарсанаас хойш ардчиллагчидын ихэнхи өмчийн эзэд болсон бөлгөө. Тэд бол одоо зүгээрл эрх ашгийн төлөө зүтгэгчид, тэдэнд ардчилал одоо гай болж эхэлсэн нь бол үнэн юм. Бат-Үүл харин томоохон өмчлөгч болоогүй. Түүнд бизнесийн эрх ашиг байхгүй. Тийм ч учираас тэр одоо ардчилал гэж ярьдаг ганц хүн нь болжээ энэ намаас.

Египетийн Хувьсгал ялалтанд хүрчээ



2 р сарын 11 ны орой Мубарак огцорхоо мэдэгдэж, сонгууль болтол эрх мэдлээ цэргийнхэнд шилжүүлсэн байна.
Ард түмэн ялжээ, олон хоногийн ард түмэний тууштай зоригт тэмцэл дарангуйлагчийг хөөн зайлуулжээ. Египетийн хувьсгал ялсан байна. Одоо түүнийг хамгаалах, үр дүнг нь адгийн амьтадад алдахгүй байх явдал л үлджээ.

Тунисийн Хувьсгал



2010 оны 12 дугаар сараас тунисийн хотуудад олон жагсаал цуглаанууд явагдаж эхэлсэн байна. Жагсагчидын шаардлага эхэндээ ажилгүйдэл, инфляци хэрээс хэтэрч, авилга хээл хахууль, амьдарлын ядуу нөхцөл байдлыг эсэргүүцэж эхэлсэн. Тэмцэгчид амиа золиослогч Мухамед Боазизын амиа золиосолсоноос хойш улам ширүүсч Ерөнхийлөгч Бен Али г огцорхыг шаардаж эхэлсэн билээ. Ийнхүү сар гаруй тэмцэлийн дараа ерөнхийлөгч 23 жилийн дарангуйлсан албан тушаалаасаа огцорон Саудын Арабруу оргон зайлжээ.
Бен Алигийн огцорсоны дараа, түүний нам болох Үндэсний Ардчилсан Холбооны бүхийл эрх мэдэл, албан тушаалтануудыг засгийн эрхээс зайлуулах үйл ажиллагаа өрнөсөн байна. Одооч энэ үйл ажиллагаа өрнөн энэ холбооноос нэгч хүн шинээр байгуулагдах засгийн газарт орох ёсгүй хэмээн шаардлага тавьсаар байна.

Арабын Ертөнцөд үргэлжилж буй хувьсгалын түүчээ



Хүрэн улаанаар - Засгийн эрхийг авсан, хувьсгал төгсөглийн шатандаа явж байна

Улаанаар - Хувьсгал маш идэвхитэй явагдаж байна

Улбар шараар - Маш хүчтэй эсэргүүцлийн жагсаал явагдаж байна

Шараар - Эсэргүүцлийн жагсаал явагдаж байна

Ногооноор - Эсэргүүцлийн жагсаал болсон

Египетийн Хувьсгал уу, Төрийн эргэлт үү?



Мубарак жагсагчидын шаардлагыг биелүүлэхгүй бөгөөд тэдний шаардсанаар албан тушаалаасаа буухгүйгээр үл барам нутаг орноо орхихгүй гэж мэдэгдэж байна. Тэрээр албан тушаалаа дэд ерөнхийлөгч Омар Сулиманд шилжүүлнэ гэжээ.

Үүнээс улбаалан хэдэн асуудал дэвшүүлжээ,

Яг одоо Египетийг хэн хянаж байна вэ? Мубарак уу, Сулиман уу, эсвэл цэргийнхэн үү?