Ялагдагсадын цуглуулга


Бяцхан мисс Sunshine гэж кино бол ялагдагсадын цуглуулга болсон хүмүүсийн тухай кино.

Энэ киноны бүх дүрүүд бол ялагдагсад юм. Бүр бяцхан Олив охин хүртэл ялагдагч.

Хэзээч ялагдах дургүй аав хүртэл ялагдагч юм л даа, ялагдалаа хүлээн зөвшөөрөхгүй, аргаа барахдаа мопет унаад менежер дээрээ очиж байгаа юм. Ямар ч хүндлэл, өөрийгөө хүндлэх зүйл үлдэээгүй учир тэр ичиж зоволгүйгээр эцсийн үгийг нь, төгсгөлийг нь сонсохоор очиж буй хэрэг.

Тэдэнд ямар ч итгэл найдвар үгүй болох үед, ялагдалын гашууныг арай мэдэрч эхлээгүй байгаа ялагдагч Олив охины бяцхан тэмцээнд бүх зүйлээ дэнчин тавин замд гарах аж.


Ээжийнх нь хувьд тэр магадгүй аль эрт асуудалтай эвлэрсэн байх л даа. Дүү нь харин ялагдлаа дийлэхгүй амиа егүүтгэхийг оролдсон нэгэн.Мөн ижил хүйстэн. Найз залуудаа хаяагдсан.

Өвөөгийн хувьд түүний ярианаас нэг зүйл ажиглагдана. Тэр ач хүүдээ маш олон хүүхэнтэй унт, аль болох олон хүүхэнтэй унт гэж зөвлөх аж. Мөн хүүдээ урам өгөн түүнээр бахархаж буйгаа хэлнэ. Яагаад гэхээр тэр амьдралдаа ямар нэг зүйл хийхийг хүсэж байсан боловч үнэндээ томоохон зүйл нэгийг ч хийж чадаагүй аж. Харин хүү нь ямар ч байсан, бүтээгүй ч гэсэн нэг зүйл хийсэн аж. Мөн тэр магадгүй маш олон хүүхэнтэй унтаж үзэхийг хүсдэг байсан боловч чадаагүй байх л даа, тэгээд порно сэтгүүлээр л дамжуулж тэдэнтэй унтдаг болсон.

Ач хүү нь Нишшег шүтэн биширч, түүний философоор амьдрагч нэгэн. Ярьж чадах боловч хэнтэй ч ярилгүйгээр, гэр бүлийнхэнтэйгээ бичгээр харилцана. Нисгэгчийн сургуульд орохыг хүсэх бөгөөд өнгө ялгаж чаддагүй нь мэдэгдэж нисгэгч болох мөрөөдөл нь талаар болов. 

Ийнхүү нэгэн гэр бүлд хэт олон ялагдагч цугларчээ, гэхдээ аав нь заримдаа тэдэнд ялагдалын талаар сургамж хэлэх нь сонирхолтой.
Алиалагчид үргэлж хоёрдугаарт явдаг. Ямар нэг зүйлийг алиа хошин зүйл рүү шилжүүлж өөрсдийн түвшинд чирч авчирдаг нь алиалагчдийн сонгодог арга аж. Тэд бол үргэлж ялагдагчид юм.
Ийнхүү ялагдалын гашууныг мэдэрүүлэхийг үл хүссэн тэд Олив охиныг сүүлийн үзүүлбэрт нь оруулахыг үл хүснэ. Үнэндээ хэн нь үнэхээр ялагдагчид вэ. Хэн нэгэн ямар нэг зүйлийг шал өөр үнэлэмжээр агуу хийсэн байх боловч нөгөө байдаг л үнэлэмжээр дүгнэдэг хүний арьс нөмөрсөн зомбинуудын хувьд ялагдагч учир ямарч боломжгүй. Ийнхүү гологдогсод, ялагдагсад, цөөнхийн гэр бүлийнхэн Бяцхан мисс Sunshine д оролцсон түүх оршивой.
        




No comments:

Post a Comment

Comment as хэсгээс Name/URL эсвэл Anonymous -г сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.