Биллийг Хороо!!

Хар Мамба Биллийг хатгахаар сэрж байна,
Тэрээр хэдэн жил комд ухаангүй хэвтсэн Биатрис Киддо бүсгүй, харин түүний ухаангүй биеийг ашиглаж, худалдаж байсан Бак, “түүний” эмнэлгийн өрөөнд ирсэн зорилго нь Фак. Бак -г өрөөнд орж ирмэгц түүний найз үхлүүт хэвтэж байна, харин түүний араас Хар Мамба сэм гулсаж  байна, яагаад гэвэл тэр Хар Мамба гэгч дэлхийн хамгийн хортой могой учраас, яагаад гэвэл Тарантино Хар Мамбаг хэдэн жил комд хэвтэх ёстой, тэгснээр л түүний хөл гар нь мэдээгүй болж яг л могой шиг гулсан мөлхөх ёстой гэж сэтгэсэн учраас, энэ бол найруулагчийн Хар Мамбагийн мөн чанарыг бидэнд хэлэх гэсэн агуу санаа юм.
Хар Мамба жагсаалт,
Вернита Греен, түүний эхний бай, тэд Греений жижигхэн байшинд том тулаан хийнэ, бас л араам томтой хүүхнүүдийг Трантино сонгосон байдаг шүү. Кинонд бол энэ өшөө авалтад тийм ч ач холбогдол өгөөгүй байдаг. Гэвч Греений 4 настай охины нүдэн дээр хайр энэрэл гэдэгийг мэдэхээ больсон Хар Мамба ээжийг нь хорооно. Энэ багахан хэсэг, энэ жижигхэн 4 настай охин бидэнд цаашид Vol3,4 кинонуудыг бэлэглэх ажээ.
О-Рен Иши, хагас япон, хагас хятад мэрэгжилийн алуурчин. Түүний түүх бас л их сонирхолтой. Эцэг эхийг нь дээр өгүүлсэн бяцхан охины ижил мөн л нүдэн дээр нь алсан байна. Бяцхан охины дээрээс эхийнх нь цус бороо мэт урсана. Хар мамба мөн түүнээс өшөөгөө авах болно, тэдний тулаан их сайхан өрнөлтэй хөгжимийн дунд болно. Энэ хэсгээс цэвэр японы Cамурайн тулаант кинонуудын үнэр ханхална. Ийнхүү

1911

VIII Богд Жавзандамба юмуу эсвэл Жалханз хутагт Дамдинбазар хоёрын нэгийг зүүдэллээ, нэг тийм гадаа зассан тайзан дээр лекц унших гэж байна. Би дотороо Занабазарын удам шүү дээ гэж бодож байхыг бодоход Анхдугаар Богдын үргэлжлэл болох VIII Богд байх магадлалтай. Намхан бордуу тогтуун царайтай их сайхан хүн байв. Тэд хоёул Монголын эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулсан хүмүүс юм байна. Лекц унших газар нь уулруу өгссөн суудлуудтай, доод хэсэгт жижигхэн эрэг голтой, тэнд нь хүүхдүүд тоглох аж. Зуны оройн нар гарсан өдөр байв. Лекцэнд ирсэн хүмүүс ихэнхи нь таньдаг хүмүүс гэр бүлийнхэн найзууд ангийнхан байв. Лекц уншигч маань гарч ирээд лекцээ уншиж байна. Хэн гэвээ нэгэн зохиолчын 2 номыг уншиснуу гэж байна. Сонсогчид дотороос ганцхан хүн гараа өргөсөн нь Боролдой Мягмар гуай байв. Тэгсэнээ Мягмар гуай гараа 69тэй бартаат замын аялагч Батзориглуу зааж чи уншисан гээ биз дээ гэв. Тэр хүмүүсийн цаанаас өндөлзөөд тиймээ би бас уншисан гэв. Лекцийн завсарлага болж би гэр бүлийнхэн дээрээ очоод, танилуудтайгаа мэндэлээд, ангийнхантайгаа(бүх ангийнхан холилдсон байв) юм ярьж байгаад, хүүгээ хүүхдүүдтэй гол дээр тоглож байгаа эсэхийг нь харчихаад суудалруугаа зүлгэн дээгүүр хүүхэд шиг дэвхрэн гүйж байгаад сэрсэн юмдаа...
Эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ой, 1911 оны 12 сарын 29 нд VIII Богд Монгол улсыг эрх чөлөөт тусгаар улс болсоныг батлах бичигт гарын үсэг зурж тамга дарж байжээ.